Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй | News.MN

Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Хүний аминаас үнэтэй А13 маягт байх ёсгүй

Эмнэлгийн тусламж эрэн, хот бараадсан иргэнээсээ Монголын төр А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхэн, “Эмээлт” авто тээврийн товчоон дээр гацаасаар амийг нь эрсдэлд оруулав.

Талийгаач О нь Улаанбаатар хотын иргэн байсан бөгөөд Архангай аймагт хөл хорионд орж, хэд хоног саатаад орон нутагт гацсан иргэдийг нийслэл рүү нэвтрүүлж эхлэнгүүт Covid-19-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд орж, сөрөг гарсан хариугаа авч, Улаанбаатар хотод ирэхэд нэвтрүүлээгүй. “Бие муу байна, маш хүнд байна” гэдгээ учирласан ч "Эмээлт” авто тээврийн товчоон дээр жижүүрлэж байсан албаныхан “А13 маягт, PCR шинжилгээний хариу нэхсэн. Гэтэл Архангай аймагт PCR шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй.

Хэрэг явдал болж өнгөрсөн цаг хугацааг тодруулбал, арванхоёрдугаар сарын 7-нд 22.00 цагт “Эмээлт” товчоон дээр ирсэн О-г нийслэл рүү нэвтрүүлэхгүй, гацааснаас эмнэлгийн тусламж авч чадалгүй арванхоёрдугаар сарын 8-нд 09.00 цагийн орчимд амьсгал хураасан байдаг. Бие муу байгаагаа учирлаад бүтэн 10 цаг хүлээхэд Түргэн тусламжийн 103 нь ирээгүй, тухайн шөнө товчоон дээр жижүүрт хоносон эмч өвчтөнд яаралтай тусламж хэрэгтэй байгааг учирлахаар Нийслэлийн эрүүл мэндийн газар руу 60 удаа залгахад утсаа аваагүй.

Улсын онцгой комисс (УОК) “Товчоогоор нэвтрүүл” гэдэг зөвшөөрөл өгсөн ч Нийслэлийн онцгой комисс (НОК) нь “Нэвтрүүлж болохгүй” гэж тушаасан. УОК-т НОК нь захирагдах ёстой юу, НОК -тоо УОК нь захирагдах болтлоо жижгэрсэн үү, бүү мэд.

Хүний амь насыг аврах асуудал минутаар хэмжигдэж байхад хоёр комиссынх нь шийдвэр хоорондоо зөрчилдөж, Түргэн тусламжийн 103 албаныхан  PCR шинжилгээний хариугүй хүн дээр очихгүй гээд дуудлагыг хүлээн аваагүй байх юм. Байдал амаргүй ч, санасныг бодвол бас ч гэж Covid-19 цар тахлаар нэг ч хүний амийг эрсдэлд оруулаагүй, нөхцөл тэгтлээ хүндэрчихээгүй байгаа ч нойр булчирхай нь өвдсөн хүнд тусламж үзүүлчихгүй чирэгдүүлсээр амь насыг нь эрсдэлд оруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

УОК-ын PCR шинжилгээний хариу нь гарсан хүнийг товчоогоор нэвтрүүлнэ гэх шийдвэрийг гаргасан хүмүүс багаараа юу, эсвэл хүнд өвчтэй ганц хүнд сэтгэл гаргаад нэвтрүүлчих эрх олгоогүй НОК-ынхон уу, аль эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хүнд өвчтөнийг эмнэлэг бараадуулах арга хэмжээ аваагүй Түргэн тусламжийн 103 болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга уу.

Зуугаараа өвдөөд аврал эрээгүй, ганц хүнд л тусламж үзүүлэх хэрэгтэй байсан.

Гэтэл албаныхан арьсаа хамгаалах ажилдаа орцгоож, НОК-оос “Талийгаач А13 маягт, PCR шинжилгээний хариугүй байсан” гэж бухаж суугаа бол УОК-ын дарга нь НОК-руу бичиг шидэн, буруутай этгээдүүдэд харицлага тооцох чиглэл өгөв. Явж, явж буруутан нь талийгаач О түүний гэр бүлийнхэн, мөн гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж ажилласан үүрэг гүйцэтгэгчид болж, буруудах бололтой.

Уучлаарай, аминаас үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй, огцорцгоо.

УОК, НОК, Эрүүл мэндийн яамны шийдвэр хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоогүй ажиллаж байгаа тухай иргэд гомдол мэдүүлж, хэвлэлүүд энэ хугацаанд хангалттай мэдээлсэн. Харамсалтай нь хөл хорио тогтоогоод сар шахам болох гэж байхад нэг гараар зангидаж чадсангүй, өнөөх л хүнд суртал гаргадаг балиар тогтолцоогоороо хүний амийг авч одлоо.

Хэд хоногийн өмнө дөрвөн настай хүү 17 настай эгчийнхээ хамтаар орцныхондоо ялгаварлан гадуурхагдсанаас гэртээ орж чадахгүй болоход бүтэн 10 цагийн турш бие биерүүгээ асуудлыг дайж, утас цохисоор Хүүхдийн тусламжийн 108 багийнхан эгч, дүү хоёрыг хамгаалах байранд байршуулсан.

Ээж нь Covid-19-ын халдвар авснаар эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд эгч, дүү хоёр Улаанбаатар зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан тул гэртээ харих болсон. Гэтэл хөршүүд нь байрандаа орох эрхийг нь боогдуулсан. Зүй нь УОК, НОК энэ бүхэнд яаралтай арга хэмжээ авах ёстой. Тусгаарлалтаас 10.00 цагт гарсан эгч дүү хоёрыг 20.00 цаг өнгөрч байхад Хүүхдийн тусламжийн 108 багийнхан хяналтандаа авна гэдэг бол бараг л Хөвсгөл аймаг орох хэмжээний цаг хугацаа зарцуулсан гэсэн үг.

Төрд ажиллаж байгаа сэтгэлгүй хүмүүсийн балгаар хүний амь эндсэн атал товчоодод нөхцөл байдал дээрдээгүй, Улаанбаатар хотыг зорин ирсэн иргэд автобус, автобусаараа PCR-ын шинжилгээний хариугаа хүлээгээд сууж байна. Бүтэн 24 цаг болоход хоол идэх боломж олгоогүй, тэр бүү хэл бие засах ч эрхгүй. Аргаа барахдаа автобусандаа “бие засч” цагдаа зөөж асгасан тухай мэдээлэл  цацагдлаа. Хөл хорионы дэглэм сахиулах нэрийн дор дэглэж гүйцлээ.

Хүний эрхийн төлөө явах ёстой, саяхан шинээр томилогдон ажилдаа орсон Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүн хаана юу хийгээд явна вэ. Товчоод дээр хүний эрх зөрчигдөж, шорон гянданд хоригдож буй иргэдээсээ дор нөхцөлд байхад дөрвөн хананыхаа дунд суусаар л байх юм уу. Ажлаа хийгээч…

Алга дарам цаасаар хүний амийг үнэлж, хүний амьд явах эрхийг хясан боогдуулсан хүний үнэргүй комиссын гишүүдийг ажлаа өгөхийг хүсье.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
26
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

126 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-09 150.129.143.236

Эрх зүйт төр өндөр хөгжсөн улсуудад ЗГын буруу харалган шийдвэрээс болж хүний амь хохирсон бол eрөнхий сайд бүрэлдэхүүнээрээ огцорч УОК гэх сүржин авилгажсан нөхдүүд шоронд орж бай ёстой
Хариуцлагагүй авилгажсан захиалгын Цагдаа нар бас хариуцлага хүлээх ёстой

Avatar

Unshigch 2020-12-09 202.9.40.53

Albanii humuus uurgiinhee daguu ajlaa hiisen baina hen sanaataigaar hun uhuulehiig huseh ve kovidtoi hun oruulahgui gargahgui gej udurjin shunujin ajillaj baigaa humuust buruu uguh uruusgul . Huniig eldveer haraaj yuruudguu bolivol yasan yum ardchilsan namiin zaluuchuud songuulid yalagdsan yalagdlaa odoo boltol huleen zuvshuurch chadahgui dairch davshlaad baigaa yum shig unshigdaj haragdaj baina taivan baitsgaa bid neg l eh orontoi.

Avatar

zochin 2020-12-09 122.201.23.84

Үндсэн хуулинд олгосон амьд явах эрхээ ч эдлэж чадахгүй ямар харамсалтай юм бэ. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж ёстой үнэн үг юм даа. Иргэн О-ийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бадми хум

Avatar

зочин 2020-12-09 66.181.187.183

Содбатараа чамд мөнгө байна хөрөнгө байна чи юундаа шунаад байгаа юм наад ажлаа өгөөд Өвөрхангайдаа очоод Хятруунд сайхан амьдрах боломж байхад энд юунд нь үхэлдээд хэл амны бай болоод байгаа юм. Сүүлдээ ядраад ам чинь муруйж ар дээрээ гарах нь байна. боль.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.40.110

Өвчин нь хүндэрсэн байж дээ харамсалтай бна ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2020-12-09 64.119.26.221

Үлдлээ, малайзад амиа алдсан хүүхэн й аав шиг бууж өгөлгүй тэмцээрэй, хуурч мэхэлж айлгаж сүрдүүлж, уяруулж, ятгах байх шүү, онцгой комиссын шийдвэрээр 37 он шиг хүний амь бүрэлгэв. Үнэхээр харамсалтай, хэн ч хэзээ ч ийм байдалд орж болзошгүй тул хууль орчныг нь ч бүрдүүлж иргэнээ хамгаалах хууль хариуцлага хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-12-09 64.119.26.221

Том даргын хамаатан байсан бол эсвэл авлагал өгөх мөнгөтэй байсан бол эсхүл том лаанд унаад хот руу явсан бол шууд л орох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй, монгол дарга нарын мөнгөтэй хүмүүсийн, өнгө мөнгөний орон болоод удаж байгаа, монголдоо байгаа хүн ийм байдалд орж үхэж байхад гадаадад байгаа иргэд маань ямат хүнд нөхцөлд амь тэмцэх эх орноо зорьж, хэдэн доллараа үрж барж зарцуулж явсан бол. Уучлалт гуйгаад эдгэрдэг сэтгэл биш хүний амь насны асуудал, монгол хүн ямар үнэ цэнтэйг харах л үлд

Avatar

10 настай охин шинжилгээнийхээ хариуг хүлээн нас баржээ 2020-12-09 202.55.188.82

Талийгаачын ар гэрийнхэн Монгол улсийн ЗГ-г УОК-г олон улсын шуухэд егч заргалдаарай. Монголын шуух бол жирийн ард иргэдийг тоохгуй аягуй бол буруутгана шуу. Тиймээс заавал олон улсын шуухэд егч бух хохирлоо нэхэмжлээрэй. Монголын ард тумэн танай гэр булийг дэмжиж байгаа шуу

Avatar

irgen 2020-12-09 103.229.121.237

ter huuhduudiig bairniihan bish tsagdaa ontsgoigiinhon oruulaagui geed baihad l

Avatar

Зочин 2020-12-09 103.26.195.252

Арлын намын дарга нар ямар муухай хар мөртэй юм вэ. Тэдний эргүү шийдвэрээс хүнийг гэх сэтгэлгүйгээс хичнээн хүн амиа алдаж бна???

Avatar

Иргэн 2020-12-09 103.229.123.230

11-р сарын сүүлээр хөдөөнөөс ирсэг 10 настай охин мөн л ПСР шинжилгээ хийгээгүй гэж эмчилгээ хийхгүй байсаар байгад ЭХЭМҮТ-д амь насаа алдсан талаао сошиалаар шуугиж байна

Avatar

гүшүүн 2020-12-09 202.9.46.95

жду-чин содбахатар, самъяабузар түүний цүнх баригч сандагсүрэн 2-г хотоос хурдан зайлуул

Avatar

zochin 2020-12-09 122.201.24.154

ULS ORON CHINI SHUUDAYD KHIISEN UKHRIIN EWER SHIG ENE OLON KHUMUUSIIG DUREM JURAM , KHULIAR ZOKHITSUULDAG YUM , ARD IRGED DAGAJ MURDUKH YOSTOY

Avatar

Зочин 2020-12-09 194.228.13.110

a**** chamaig! Communist nohoi min!

Avatar

Огцор 2020-12-09 49.0.212.165

Жидүүчин бэлтгэл офицер Хүрэлсүх, Жидүүчин муруй Содбаатар, ЭМЯ-ны сайд бөгөөд Хүчит шонхор захын эзэн Мөнхсайхан нар нэн даруй огцор.

Avatar

Зочин 2020-12-09 194.228.13.110

Bugd nohoinii golognuud. Hulgaichuud. Uhej dald oroosoi umhii har communist p***a nar!

Avatar

Зочин 2020-12-09 178.198.51.3

Том том бүлтэрч байж албан тушаал авчихаад юу ч хийж, зохицуулж чадахгүй баахан будилчихаад бараа сураггүй, дуу нь ч гарахгүй, дүрс нь ч харагдахгүй алга болцгоосон.
Ийм юмнуудаас болж жирийн иргэд хохирох ёсгүй, өөрсдөө зайлаад өгөх ухамсартай байх хэрэгтэй.
Энэ ажлыг хүн шиг хийгээд явах аавын хүү олдоно оо.

Avatar

ЖДҮЧИН Содбаатар огцор 2020-12-09 139.5.219.240

Огцор

Avatar

Зочин 2020-12-09 64.119.19.202

Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-09 103.57.94.202

НОК Сумьяабазар хариуцлагы нь хүлээх ёстой, хүний амь нас хохироосон учир Сумьяабазарт эрүүгийн хэрэг үүсгэх ёстой.

Avatar

Бэрс 2020-12-09 66.181.177.173

Эмээлт пост дээр жирийн иргэн болон УИХ-ын гишүүн ПСР шижилгээгүй хөдөөнөөс ирээд орох гэж байгаад цус харвах юмуу зүрх нь зогсоод өнгөрвөл ЕС нь уучлалт гуйгаад өнгөрөх үү. Монголд хариуцлагын тогтолцоо алга болж, Үндсэн хуулын заалт хэрэгжихгүй болжээ. УИХ энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын хууль зүйн хороо, Хүний эрхийн асуудал хариуцсан хороод анхаарах хэрэгтэй болжээ.

Avatar

Зочин 2020-12-09 192.82.78.145

Хүрэлсүх чиний. Содбаатар чиний Сумъяабазар чиний ээжд ийм зүйл тохиодсон бол яах байсан????

Avatar

Иргэн 2020-12-09 139.5.218.120

Дайснаа хүртэл энэрНэ гэсэн тангарагтай хүмүүс биз дээ эмч нар. Даргын тушаалыг дагаад тангарагаа умартдаг юм гэж хаа бна. 103−Н удирдлага ийм үед үүргээ биелүүлж хүнээ аврах бсан юм. Арчаагүй амьтад цагаан өмсгөлөө тайл. НОК гадна 103−нханд хариуцлага тооц. Урвагчид

Avatar

Зочин 2020-12-09 192.82.78.145

ковидоор бол үхэж болохгүй би.. бид энэ тахлаар хүнээ алдаагүй ганц орон …өөр байдлаар бол хамаагүй гэж байгаамуу .. 2 хүүд нь хаоамсал илэрхиилье.

Avatar

Зочин 2020-12-09 202.55.188.82

Талийгаачын ар гэрийнхэн Монгол улсийн ЗГ-г УОК-г олон улсын шуухэд егч заргалдаарай. Монголын шуух бол жирийн ард иргэдийг тоохгуй аягуй бол буруутгана шуу. Тиймээс заавал олон улсын шуухэд егч бух хохирлоо нэхэмжлээрэй. Монголын ард тумэн танай гэр булийг дэмжиж байгаа шуу

Avatar

/*-*/ 2020-12-09 49.0.212.165

Даргын гарын үсэг тамгатай цаас гэдэг чинь хүний амьнаас үнэтэй байх ёс соц нийгмийн үед үүссэн юм. Одоогоороо амь бөхтэй байлгүй яахав.

Avatar

МАН аар дүүрэн алуурчид 2020-12-09 202.21.108.31

Ахин нэг хүүхдийн амь хохирчихлоо. Харгис коммунистуудаас маш хурдан салахгүй бол үхэл хагацал салахгүй ээ. МАН бидний хайртай дотно хүмүүсийг харгис хүнд сурталаараа авч одсоор л бх болно.

Avatar

Зочин 2020-12-09 202.21.113.238

Содбаатар та зүгээр зайлаад өг

Avatar

Zochin 2020-12-09 46.224.12.28

Bitii tuilshiraad bai bolgoomjtoi hewiin amidralaa urgeljluul odoo ter nuursnii heden jolooch bna yahaa mdehgui huleegeed mashinii kabind barag sar huiten noiton yum idsen blood l huleej bna ..Darhlaagui bolj guitslee 1joloochiin ard heden hunii amidral bdag gej bodno .Amidral deer gazart buuj har l daa 3han say huniig aytaihan tsohitsuulj chadahgui bol bolih heregtei arai l bish bna daa

Avatar

Зочин 2020-12-09 66.181.177.81

Сумьяабазар битгий оруул гэсэн тушаал буулгасан юмуу

Avatar

Zochin 2020-12-09 46.224.12.28

Ene uwching hen ch tusch bolnoo.Uwchin tussan huniig gaduurhana gedeg bol uneheer buduuleg Hun chanargui bna..Heterhii bitii surjugneed bai l daa..Hunii amiar togolchihloo shtee noir bulchirhai yamar hetsuu bilee dee.Naad hund surtalaa boli chih olon hun hun hohirch bna mongold bgaa hunii erhiin yurunkhii komiss uneheer ajil hiidgui tatan buulgaa hereggui ontsgoi baidal bol utsaa awch surah heregtei

Avatar

ОГЦОР 2020-12-09 124.158.69.87

НОК-ИЙН СУМЪЯАБАЗАР ЧИ ОГЦОР ОО ХҮН АМИЙН ХЭРЭГ ХИЙЧИХЛЭЭ. ЧАМАЙГ ХҮН АЛСАН ГЭЖ БҮГД ОЙЛГОНО, ТЭГЖ УНШИЖ БАЙНА

Avatar

zochin 2020-12-09 202.179.26.97

daramtaldag, chiregduuldeg,zagnadag,deerelchdeg,zoddog, neg l ich olon darga nar. Alinch ajillaa chiij chadaddgui ,odoo bugd zailchgaa Bid ydarch tuildaj suuldee yaach ch uchraach olochoo bailaa. Bid amid yvach erchtei jiriin irged. Churelsuch, Sumiabazar ,Ouunerdene tanar dald or, bid tanart itgechgui!!

Avatar

Эрүүл иргэн 2020-12-09 66.181.161.74

Одоо больцгоо та нар хэнд хандаад юунд найдаад байгаа юм бэ хангалттай харлаа хангалттай хугацаа өнгөрлөө наадуул чинь яаж ч чадахгүй биднийг малнаас дорд үзэж байгаа нь тодорхой байна ХЭҮ комиссын хэд баяраа тэмдэглэж байна УОК,НОК ынхон одоо хүртэл паанигнаасаа гараагүй байна шүү дээ

Avatar

Зочин 2020-12-09 202.131.225.197

103 ын эмч нар хамгаалах хувцас хэрэглээд тэр хүнийг үзэхэд юу нь болохгүй байсын, бас тэр СӨХ болон оршин суугчдад хүүхэд гадуурхсан хэргээр арга хэмжээ авах хэрэгтэй. Өвчнийг хэн ч тусч болно хүн чанар хүнлэг ёс зүйгээ уландаа гишгэмээргүй байна. Хоорондоо уялдаагүй шийдвэр гаргадаг УОК НОК 2-ын нэг нь л ажиллаад явбал яасан юм бэ

Avatar

Бат 2020-12-09 66.181.177.173

Сумтай базар огцрох нь шударга ёсонд нийцэх биш үү. Энэ нөхрийг хурдан зайлуулмаар байна.

Avatar

oooo 2020-12-09 43.242.243.180

sumyabuzar

Avatar

Irgen 2020-12-09 139.5.216.39

Odo sumyabazar luu chihej uzej bgaan bna ta nariin gargasan elii balai yumiig busad ni dagaj bgaa bizde. Bugdeeree zailuul yaasiin.

Avatar

Зочин 2020-12-09 150.129.143.236

л*****н замын бөглөөс гай болсон муусайн цагдаа нарыг бүгдийг нь шоронд хийвэл таарна
Прокурорын мөрдөн байцаах албыг сэргээж цагдааг шалгадаг байгууллагыг ажиллуулахгүй бол цагдаа ямар ч хэрэг хийсэн шалгагдахаа болиод байнашүү

Avatar

ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ! 2020-12-09 192.82.76.189

ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ!

Avatar

Иргэн 2020-12-09 122.201.22.135

Хүн алсан хүк сүк уок хок бүгд огцор….алуурчид

Avatar

Irgen 2020-12-09 66.181.188.145

Hurelsuh, Sdbaatar,Sumyabazar nar ogtsor. Odoo ta nar hariutslagaa hulee.. P oston deer ajillaj bgaa humuus ta narin ugsun daalgawariig bieluulsen.

Avatar

зочин 2020-12-09 103.80.210.111

хүн хүнээ хайрлахад туслахад ямар ч шийдвэр бичиг баримт хэрэггүй хайрлах сэтгэлээр л дутаж байна даа

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

ЭМЧ 103-ЫНХНЫГ БУРУУТГАСАН ЮМ АЛГА. ИЙМ ЧИГ ӨГЧ УДИРДЛАГАААР ХАНГАСАН НОК УОК НЬ БУРУУТАЙ. ТЭД ИЙМ ЗААВАР УДИРДАМЖ ӨГЧ ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙНА. АРД ТҮМЭН Ч БАС ОДОО БУРУУ ЗӨВИЙГ ЯЛГАЖ САЛГАЖ ХАРЖ ЧАДДАГ БОЛСОН. ЭЦЭСТНЬ 1ИРГЭН 2 ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭД ТАЛИЙГААЧ БОЛЛО, ТУХАЙН ЦАГ ҮЕД АЖИЛЛАЖ ТААРСАН ХЭН НЭГЭН ЭМЧ, ЦАГДААГ НИЙГМЭЭРЭЭ ҮЗЭН ЯДААД ШОРОНД ЯВУУЛАХ СОНИН БИШЭЭ. ОДОО ИЛҮҮ ДЭЭД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ЭМЧ НАРЫГ ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭР ӨВЧТӨНД ХАНДАХАД НЬ УОК СААД

Avatar

Зочин 2020-12-09 202.21.108.31

Ротын улстөрийн орлогч ахлах дэслэгч арай л хол явлаа. Одоо түүнээс юу хүсэх вэ. Түүнээс гарах оюун ухааны потенциал шавхагдсан шүү дээ. Боловсролын түвшингээр 4 аргын тоо ч байхгүй, Мадурогоос ядуу амьтан лдаа. Түүний мэдлэг чадвар хэдэн цэргийг казармд нь хорихоос өөр өөрөөр ажиллаж чадахгүйг МАН ын гишүүд нь ч мэдэж байгаа. Гайхалтай нь яагаад түүнээр ийм удаан эдийн засгийг сүйрүүлэв гэдэг л байна. МАН Монголын эдийн засгийг нэг мөр сүйрүүлж Хятадын "хайр халамжинд" оруулах хортой бодлого яв

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

өвлийн хүйтэнд -30-д хөөрхий тэгээд л хүйтэн нойтон юм юухан хээхэн идээд л машиндаа автобусандаа гүрийгээд л суугаад байна. бас л асар их тэвчээртэй, олон жил дарлагдаж ирсэн номхон ард түмэн шүү. өвдөж байсан ч яаж ийгээд болно доо гээд л….

Avatar

Зочин 2020-12-09 64.119.21.9

НОК маш муу ажилласан байна.дээр нь манай иргэд ч хуулиа мөрддөггүйн гай бас гарч байна. Архангайгайн хөл хорио 8 наас тавигдна гээд байхад тэр жолооч нь хотруу өвчтэй бичиг баримтгүй иргэн, жирэмсэн иргэн тээвэрлэж ирж хүнд гай болох хэрэггүй ш дээ. Хаана хаанаа л байна даа хариуцлага.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

Иргэн би энэ тараа таниулсан БИ ЧАДНА чуудаар удирдуулахгүй. тэр дүрэм журмыг нь мөрдөхгүй өнөөдрөөс эхлээд. Хэрэв эд нарын үгэнд орооод машиндаа томоотой суугаад байвал намайг үхэл хүлээж байгаа учраас. Өөрийнхөө төлөө би тэмцэнэ. хэлж ярина. Хэвлэл ТV дуудна

Avatar

Зочин 2020-12-09 66.181.191.131

Ямар нийгэмд амьдраад байнаа бид? 24 цаг хоолгүй хувинд бие засаад сууна гэж бодохоор санаанд багтахгүй юм. НОК УОК- с давсан эрхтэй болж таарлаа шүү. Дээд газар нь зөвшөөрөөд байхад дунд шат нь отказ тавьсаар байгаад хүний амь эрсдлээ. НЭМГ дарга Төмөрбаатар ч билүү нөхөр ер нь юу хийгээд байгаа нь харагдахгүй сонсогдохгүй юмаа. НОК архи пиво л заруулчих гээд л байх юмдаа уухгүй бол үхлээ юу?

Avatar

Зочин 2020-12-09 103.212.118.91

Сумъяабазар гуай одоо больж үз, угаасаа чи чадахгүй

Avatar

Зочин 2020-12-09 202.21.108.15

Харгис хэрцгий , ашиг холбооноос өөр зүйл харахаа байсан дарангуйлагч Хүрэлсүхийн ЗГ ийг огцруулахгүй цагт ажил сайжрахгүй, цаг бусын үхэл ирсээр л байх нь тодорхой.

Avatar

Зочин 2020-12-09 66.181.160.81

Хөл хорионоос болж хохирсон хшмүүс нэгдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-09 66.181.160.81

Хүрэлсүх олон хүний амиар тоглолоо. Угаартаж олон хүн, тусламж авч чадахгүй хүн нас барж бна. Шууд шорон.

Avatar

BOLD 2020-12-09 66.181.187.153

TOVCHOON DEER EMNELGIIN TUSLAMJ UZUULEH BAG AJILLAH ESTOI

Avatar

зочин 2020-12-09 202.21.125.182

Хайран хүний эрдэнэт амь, Юун амьнаас үнэтэй эрх ашигтай новшнууд вэ. МАН нам буюу Хүрэлсүх таны улс төрийн попрол Монголыг сөхрүүлж сөгдүүлж сөнөөж дууслаа.Одоо зогсоочээ.Хэтэрхий чанга унахаасаа өмнө зөөлөн шиг шалавхан огцор.

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.204

Хайран хүний амь, хариуцлага заавал тооцож амь нэхэх хэрэгтэй.
Ковидоос болж бусад өвчинг хойш тавьж байгаа бол хүн бүр эрүүл явах Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн ноцтой хэрэг болно.

Avatar

Зочин 2020-12-09 165.225.111.12

Сумъяабазар түүний баг чадамжгүй байна. Эртхэн огцорсон дээрээ, Өнөөдөр хэвлэлийн хурал дээр тэр ярьж байгаа энэ тэр нт янцаглаад. Нэг л биш

Avatar

зочин 2020-12-09 202.126.90.17

Ардын нам ардчилсан нам шиг нэр хүнд шалан дээр унах явдлууд гарсаар бн Хүүк гэлүү тэрээ

Avatar

Зочин 2020-12-09 64.119.18.150

НОК гэхээр негее л Сумьяа, УОК оруул гээд байхад НОК оруулаагуй гэхээр тэгж таарна биз дээ

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

Тэгэхээр энэ иргэний үхэлд Сумъяа мал маш их буруутай. Ковидтой голомтот аймгуудаас ирсэн иргэдийг малаас доор үзэж, 103-ыг PCR шинжилгээ өгөөгүй иргэнд тусламж үзүүлэхээр очиж болохгүй гэж хориглосон НОК-Сумъяабазар буруутай. Иргэдийг ямар нэгэн арга саам хэрэглэж баашилж байна гэж үзэж хот руу нэвтрүүлэх процессыг удаашруулж, өвчин зовлонгоо хэлээд байхад нохой хуцсанаас долоон доор аашилж , тэдэнтэй ингэж харьцах удирдамж өгсөн НОК БУРУУТАЙ. ОЛНЫ НҮДЭНД ТУХАЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙ 103, постны э

Avatar

зочин 2020-12-09 202.126.90.17

Сумяабазар ажилаа өгсөн нь дээр дээ

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.190

Би байсан бол шууд дайраад гарна

Avatar

Enkh 2020-12-09 66.181.190.198

Monol hunii saruul uhaand itgene gesen Zorigiin ug uneheer gold orchihloo. Yamar humuus geheeree ajil hiij bna gej bodohoosoo iluutei hiirhsen, bodlogo zohion baiguulalt muutai yum hiidgiin be? Bodoo baihad UB haana ch amidarsan yamar ch hund tohioldoh zovlon l yum bna. 13a avah gej chiregdej huleeseer bgaad uhdeg tohioldol mash olon baidag bhaa. Uuniigee uvduud uzuulj bgaa baih yagaad oron nutgiin emch ni ch araas utasdaad sanaa zovood heldeggui !!! Ajlaa hii gej medeelel holboonii heregsel bna

Avatar

Enkh 2020-12-09 66.181.190.198

medeelel holboonii heregslee ashiglaj medehgui humuus eruul mendiin salbart ajillaj bgaag davhar haruulaad bna. Min sec aldahgui emnelegt hurgehiin orond durem yariad hunii altan amiig tasaldag busariin setgeltei alban haagchid ve. Uund emnelgiin udirdlaguud ch buruutai8 post deer ajillagsad ch buruutai (Hun setgelee geesen araatnaas doloon dor humuus garch baij dee) bas ontsgoi komiss ch buruutai. Logic-gui yumnuud ingej l ajillaj bgaagiin har gai. Hun hunee alaad bna sh dee.

Avatar

Enkh 2020-12-09 66.181.190.198

ajlaa hiij bgaa neriidleer hun alj bgaa araatnaas doloon dor setgehuitei turiin alban haagch nariig b** ajilluul! Araatan ch bas amitai amid buyet. Medeelel suulguulsan robot ajillaj baisan bol ch uyan hatan baih baisan bailgui dee. Turiin albanii buh alillagsadiinhaa oyunii uhaan setgetsiig shalgaj ajild avaach dee!!!!!!!! Araas 13 a gaa huduuniihun zugeer suuj bdag emch8 udirdlaga ni shuud tsahimaar tavichih eregtei sh dee. Tsahim erind shiljij bgaagaa oilgodoggui yum uu.

Avatar

Зочин 2020-12-09 202.55.191.130

hun alsan heregt holbogdoj suuhaar minii buruu geed ajlaa ugchihuu ta nar. sandal shireneesee salna geheer hetsuu baina uu? kk tegne tegne.

Avatar

Зочин 2020-12-09 58.109.221.157

Ontsgoi tsag ue shuu Shinjilgeegui hun haldvartai aimgaas oruulj bolohgui baisan baih Gehdee hunii bie yamar baigaag emch l shiidne Yaraltai tuslamj heregtei bol shuurhai hudluh heregtei

Avatar

Зочин 2020-12-09 138.68.145.174

Ажлаа хийж чадахгүй бол түмний шившиг болохоосоо өмнө ажлаа өгөөд зайлцгаа гэрийнхэн чинь дагаад булай болно доо хахаха

Avatar

Эмчийн зөвөө 2020-12-09 163.172.29.30

Бас ингэж туйлширч болохгүй ээ Архангай бол сэжигтэй тохиолдол илэрсэн аймаг байсан нэмээд хүнд өвчтэй ямар ч өвчтэй юм билээ нөгөө Ковидоор өвдсөн байх магадлалтай хүн Архангайгаас ирж байхад ямар ч хүнд цар тахал гэж нэрлэгдсэн хориотой үед толгой мэдэж улсын нийслэлд оруулж чадахгүй хэрэв оруулаад нөгөөх Ковид байсан тэгээд Ковидоор үхсэн бол бөөн асуудал үүснэ. Хилийн цэрэг өвчтэй х***а жил дээр хүрээд ирвэл за оруулчихяа гээд орчихсан байх уу чи мэт бол өрөвдөөд өвчтэй хужааг хилээрээ оруул

Avatar

Зочин 2020-12-09 76.175.56.10

Жорлон толгойт Ухнасүх чи одоо боль Хогийн сүр данзан

Avatar

Мо АХ партизан 2020-12-09 202.126.88.145

МАШ ХАРАМСАЛТАЙ : ХҮН.ИЙ АЛТАН АМЬ 1БИШ ХОХИРОЛОО , ХӨЛ ХОРИО ТОГТООЖ ХИЙРХЭЖ БАЙХ ЭНЭ ХУГАЦААНД : ДАРХАНД 3 НЯЛХ УСАНД2 ХОРДОЖ 4 ТОВЧООН ДЭЭР ТУСЛАМЖ ХҮСЭН 10 ЦАГ ШАНАЛСААР, 1 БАС ГАДААД ЭМЧИЛГЭЭНД ЯВЖ ЧАДАЛГҮЙ ЭРСЭДСЭН Ч БАЙГАА: ДАРАНГУЙЛАЛ ТОГТООЖ ТААШААЛ АВДАГ НЬ УОК ГЭЭЧ ЦААЗИЙН ЯЛЫН ТОГТООЛ ДЭЭР БИЧИГДЭЖ ИРСЭН ЭНЭ УЛАМЖИЛАЛ ЮМ ШҮҮ???

Avatar

Alban haagch 2020-12-09 203.169.48.56

Энэ хөл хорионы хугацаанд би ганц удаа л машинаар гарлаа, гадаа үнэхээр эх адагаа алдчихжээ. 1./Төрийн албаныхан гэж ерөнхий ярихаа болъё. Үнэхээр учираа олохгүй байгаа салбар бол ЦАГДААгийн байгууллага байна. Энэ салбарт салхи оруулаад дампуурлаас гарчих тийм удирдлагатай болох арга зам байна уу. 2./УОК гэж ерөнхий ярихаа болъё. Нийт хүн амын тал нь оршин сууж байгаа Нийслэлийн минь НОК-ийн зааварчилгаа ДААНЧ ЯАВ ДАА гэмээр л байна. Энэ мунхаг дарга биднийг 4 жил тамлах байх даа.

Avatar

Зочин 2020-12-09 202.179.25.0

Та нарын хүссэн сонголт шүүдээ. Залуус нь идэвхгүй, ахмад дунд насныхан намчирхуу, ингээд гаслаад л хараагаад л сууцгааж байда.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.221

хүнд суртал өөрийгөө дөвийлгөсөн арчаагүй амьтдаас болж өвчнөө эмчиллүүлээд үр хүүхдүүд ач зээ нартайгаа цаашид 10-30жил амьдрах б.сан хүн хорвоогоос явлаа.Хариуцлага хатуу нэхэх болно.Заавал … Тэнд б.сан цагдаа,холбоо барьсан дарга нараас хариуцлага шаардана.Амийг амиар.Иргэдийг элдэвээр дарамталдагаа зогсоо.

Avatar

Зочин 2020-12-09 64.119.22.134

ХӨЛ ХОРИО ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЧААД ЗАСГИЙН ГЭЗРЫН ТЭРГҮҮН НЬ ЗӨВ УДИРДАН ЧИГЛҮҮЛЭХ ЧАДВАРГҮЙ БОЛОХООР ДООРХ НӨХДҮҮД НЬ ЮУ ХИЙХ ГЭЭД ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГАА Ч МЭДЭХГҮЙ МАНАРЦГААСАН ЮМНУУД ЯГ НЭГ АЗАРГАГҮЙ АДУУ ШИГ БАЙНА. ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ИЙМ ҮЕД ШОУ ХИЙГЭЭД ГАНЦ МУУ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТЭН ДЭЭР ЦУГААРАА ДАЛДАГНАЖ Л БАЙДАГ. ПҮЛТҮҮШИЙН ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ ТЕНДЕР ГУДРАХ. ТЭР ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫГ ЯАЖ ШАЛГАРУУЛСАН Ч ЮМ.

Avatar

хүннү 2020-12-09 202.179.24.198

Хүний амиыг нэхэл хатуутай нэхэх ёстоы. Өнөөгийн төрийн алба ийм л болсон, тэд альч шатандаа “арьсаа хамгаалахдаа” гаргууд зөвхөн түүнд л суралцаж төгссөн гэлтэй хүмүүс байдаг. Альч төрийн алба иймэл дүр төохтэй, тэд юу ч мэддэггүй. Яам агентлагиын хэлтэсийн дарга нар бүүр хэцүү “нялх сэнгүүм”-үүд гэсэн үг. Муугаа мэдэхгүй байж нэрэлхүү гээч, мэддэг царайлаад зүтгээд байна.

Avatar

Зочин 2020-12-09 202.21.111.170

Төрийн бүх шатны үйлчилгээнд "сэтгэл, сэтгэх чавдар, ажилдаа хандах хандлга" дутдаг. Үүнийг Өөрсдийгөө дарга гэж тооцдог, бидны төлөө ажиллаж цалин, урамшуулал авч байгаа хүмүүс өдөр тутам санаж яваасай.

Avatar

Зочин 2020-12-09 202.21.108.4

Ер нь төрийн албанд амиа өөрөө аваад явах чадваргүй арчаагүй амьтад л ордог ш дээ

Avatar

Зочин 2020-12-09 139.5.218.25

Mongoliin tsagdaa nar ajilaa iim l sain hiideg uls. Horino, tsadana, murdunu mushginu geheer nvd ni served, algaa vreed l dairdag hargis hercgii, hvn chanargvi yumnuud baidag daa !!!

Avatar

Зочин 2020-12-09 66.181.189.181

Үндсэндээ хөл хорио нэрийн дор дарлаж эхэллээ. Жаахан эрх мэдэл өгчихвөл хүн гэдэг амьтан бусдыг дарлаж, дарамталж дээрэлхэх хандлага руу ордог. Коронагаар далимдуулж хүмүүсийг дарамталж таашаал авч байна. Яахаараа өвлийн хүйтэн шөнө хүмүүсийг гадаа хонуулж чаддагийн? Яагаад хоол идэх, бие засах хүний наад захын хэрэгцээг боож хааж байгаан? Энэ засаг тэр чигтээ огцор!

Avatar

Зочин 2020-12-09 202.179.21.213

Нойр булчирхайн хурц үрэвсэл бол гэнэт өвддөг, өвдөлтөөршууд шоканд оруулдаг үнэхээр аюултай өвчин гэдгийг биеэр үзсэн. Орон нутагт эмчилэх ч амаргүй, энэ өвчинээр өвчилсэн хүний 70% -н эрэсддэг гэж эмч нар хэлж байсан. Түр зур тогтоон барьж, тайвшируулах эмчилгээ цаг алдалгүй хийх, шингэн тасаралтгүй залгахгүй бол болохгүй бололтой. Нойр булчирхайн төгс эмчилгээ нь ардын уламжлалт эмчилгээ юм билээ

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

эмчлэхээ байг л дээ. ядаж өвчин намдаах анальгин димедрол судсаар хийгээд өгөхгүй. ядаж л өвдөлт нь намдаад цаг хожно, тэр хүний гол тасрах гэж байгаам шиг өвдөлт, зүрхний хэм алдагдал, даралт уналт/ихсэлт бүх зүйлийг түр ч гэсэн тогтоон барьж амин үзүүлэлтийг хэт унагахгүй байх байлаа. 103 бол түргэн тусламж. pcr шинжилгээний бичиггүй л бол 103-ийг очиж болохгүй гэж зарлигдсан УОК/НОК хамгийн их буруутай. 22-ийн товчоон дээр ажиллаж байгаа тэр эмчийг ч гэсэн УОК/НОК-ийн эрээн хувцастнууд боль б

Avatar

Зочин 2020-12-09 103.26.194.68

Эмчийн тангараг гэж байдаг. Тэр нь нэг муу мяагтаас үнэгүй болжээ дээ.

Avatar

зочин 2020-12-09 64.119.16.178

ийм л уялдаагүй ажлыг ямбатнууд хийгээд байна . ЭМЯ НЭМГ,НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙНХАН УОК НОК бүгд огцороо. 22-ын товчоонд байсан чадварогүй эмч хариуцлага хүлээж шорондоо явжээ. Түүнд цагдаа НЭМГ нөлөөлж худлаа хэлүүлсэн бичлэг тарсан байна. ЭНэ хүн НИйслэлийн хүн гэртээ ирж байсан хүн. Архангай ямарч хамаагүй,

Avatar

Иргэн 2020-12-09 103.26.194.68

За корона эхлээд удахгүй залгаад цас зуд гээд энэ төр засгийг шалгаж байна даа. Унаад л байна даа.

Avatar

Зочин 2020-12-09 59.153.114.75

Ичих багадаж үхэх ихэднэ гэгчээр УОК, НОК бүгд огцрооч ээ. Бүхэл бүтэн 11 цаг товчоон дээр өвлийн хүйтэнд хүнд өвчтэй хүн байлгана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нийслэл ороход яадагийн оруулаад л хянах хэрэгтэй ш дээ. Гарах хүмүүсээсээ л сайн шинжилгээ авч гаргана биз. Ёстой нээрэн 10 цаг хүн хүлээхэд түргэн нь ч очдоггүй, эмнэлгүүд нь нөгөө айхтар хэд ч билээ шууд утас энэ тэр нь хариу өгдөггүй юм уу? Ингэхэд та нар хэний төлөө ажиллаад байгаам бэ? Иргэний амийг амиар нэхэх хэрэгтэй.

Avatar

зочин 2020-12-09 66.181.183.23

Нойр булчирхайг аймагтаа эмчилж болношдээ. бичиг баримт ч байхгүйг бодоход өөрснөө л дураараа аваад гарсан байнашдээ. Онцгой байдалд ингэж болохгүйшдээ. эсвэл АХ аймгийн ЭМГ ийм хариуцлага муу байна уу.

Avatar

зочин 2020-12-09 103.10.20.102

эмчилж болохоор бсан бол товчоон дээр тэгвэл яагаад үхчихдэг юм тэр хүн, бичиж бгаа зүйлээ уншаач

Avatar

зочин 2020-12-09 202.72.245.125

Ингэж бичиж байгаа чи буруутай

Avatar

Зочин 2020-12-09 66.181.191.13

gulugnuudiig yamaar yumb de

Avatar

Зочин 2020-12-09 202.72.247.58

Сумьяабазар үг дуугүй зайл. Өөрөө зайлахгүй бол зайлуулна шүү

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.186

Ийм тохиолдолд яаж ажиллах тухай тодорхой бус байснаас ийм байдал үүссэн. УОК бүх байж болох нөхцөл байдлыг урьдчилан харж заавар зөвлөмжийг бэлдэж тараасан байх ёстой байсан. Ажлаа мэргэжлийн төвшинд хийх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-12-09 66.181.161.60

Хэлэх үг алга. Төр хэрэг алга

Avatar

zochin 2020-12-09 66.181.164.157

mongol uls tsaazgui oron getel odoo amidaar ni tsaazalaljee.
mongol hun ingeed bugd uhej duusah nee.
Hariutsah ezen baihgui bayartai Ekh oron mini

Avatar

Зочин 2020-12-09 43.228.131.45

БУЛЧИН ТОЛГОЙТ СУМЪЯАБУЗАР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ЗӨРЖ ГАЦААЖ БАЙГААГААС ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ХҮНДРЭЛҮҮД ИХ ГАРЧ БАЙНА ИРГЭНИЙ АМЬ НАС ХОХИРСОН, ХҮҮХДҮҮД ГАДАА ХӨЛДСӨН АСУУДЛУУДЛЫН ХАРИУЦЛАГЫГ ТОЛГОЙ МУУТАЙ МААНАГ СУМЪЯАБУЗАР ХАРИУЦАНА ШҮҮ ЗАЙЛУУЛААЧ НААД МААНАГАА

Avatar

3 саяын 1 2020-12-09 202.21.96.212

ЗГ, НОК, УОК нийтээрээ бичиг цаасаар, дэлгэцээр худлаа дүр үзүүлсэн гарууд, бид чинь эцсийн эцэст хүмүүс биз дээ??? ямар харгис хүнлэг бус юм бэээ??? Эмээлтийн товчоон дээр ажиллаж байсан алба хаагчид хажууд нь хүн үхэх гээд өвдөж байхад яагаад юу ч хийгээгүй байдаг юм бэ??? Ийм нөхцөлд аюулгүй ажиллагаанаас гадна түргэн тусламжийн бүх хэрэгслүүд байх ёстой биз дээ??? Арай ч дээ та нар… бодохоор өр өвдөж байна

Avatar

зочин 2020-12-09 66.181.161.59

Хатуу хөл хорионы үед хууль дүрэмээ сахиж амьдрах естой. Ингэж чадаагүй байж,1,3 сая хотын иргэдийн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой, хяналтын байгууллагын ажилтнууд руу дайрах хэрэггүй. Хөдөөнөөс гарахдаа л нөхцөл байдлаа сайн судлах хэрэгтэй байсан. Энэ троллуудын засаг төр, тэнд ажиллаж байгаа хүмүүс рүү дайрсныг харахаар төрд ажиллаж байгаа энэ хэдийнхээ өмнөөс гомдох багадах юм.

Avatar

зочин 2020-12-09 202.72.245.125

дуп

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

үхсэний чинь хууль дүрэм.дагаж мөрдсөн нь машиндаа үхээд,дураараа том гарууд нь хөдөө хотгүй хэсэж бна хаа бгаа налайхын үйлдвэрийн нээлтэнд бүгдээрээ очцон малийтал инээлдээд эгнэж зогсоод зураг даруулцан бх жишээтэй

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.225

Манай нийслэл толгойгүй болсон.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.40.105

Урьд нь учраа олоод ажиллаж болоод байсан. Сумъяабазар л Хүрэлсүхээс илүү эрх мэдэлтэй болох гэж дөвчигнөөд ажил самраад байна гэж харагдаад байгаа шүү.

Avatar

Abi 2020-12-09 202.126.90.115

Ontsgoi komiss nereer halhabchilsan yuch shiidej chadahgui selem Togmiduud l ih bna daa. Asuudal tulahad Minii buruu geed garaad ireh chadalgui n******d l bh shib…..

Avatar

Зочин 2020-12-09 66.181.161.4

Хаа хаанаа хариуцлага алга, цаашид давтагдсаны дараа хариуцлага тооцох гэж бга юм биш бол даруй хариуцлага ярих хэрэгтэй. odoo ch yavj bga avtobusnuudiig har, битүү чихээстэй, ийм байхад бид бухимдахгүй байж, төр засгаа буруутгахгүй байж чадахгүй нь

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.225

Манайд боловсролтой, соёлтой, ухамсартай олон сайхан залуучууд байгаа. Та бүхэн энэ буруу шийдвэр гаргаад, хүний амийг юман чинээ боддоггүй, арчаагүй, намын харьяаллаар албан тушаалд очдог, ухамсаргүй, боловсролгүй, нөхдийг зайлуулаад оронд нь эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаач.

Avatar

123 2020-12-09 150.129.140.182

талийгаач татвараа төлчихсөн атлаа төрийн үйлчилгээгээ авч чадсангүй. хэнд аль намд санал өгдөгөө тунгаацгаа. ТӨР БОЛ АРД ТҮМНИЙ ЗАРЦ байх ёстой

Avatar

Залхлаа 2020-12-09 202.9.46.167

Ар гэрийнхэн Засгийн газар НОК голон улсын шүүхэд өг тэмцэл хий.дэмжиж гудамжинд гарий

Avatar

0810 2020-12-09 202.55.188.84

Энэ засагт чинь мөнгө төлж орсон түүнийгээ хэд нугалж олох гэсэн 60 тэрбумынхан л байгаа шүү дээ.У Хүрэлсүх Оюун-эрдэнэ Аюурсайхан хэн байлаа ч 60 тэрбумын схемийн үр дүнгүүд .Мөнгөнд дөрлүүлсэн өөр бодож санах юмгүй нөхдүүд

Avatar

Зочин 2020-12-09 178.198.51.3

Энэ сүржин гарууд одоо орилж гараад хэн нэгний эсрэг ямар нэгэн ярьж шоудах гэхээр шунаж дурлаж авсан
ажил албан тушаалынхаа нэгээхэн сорилтод элгээрээ харуулдаад уначихсан, толгойн эргүү нь гараагүй, дүйнгэтсэн юмнууд хошногоо хавчаад харагдахаа больсоон.

Avatar

зочин 2020-12-09 202.131.243.186

13 гэдэг маягт ямар учиртай юм бол доо. Энэ бичиг их чирэгдэлтэй байдаг юм байна. Төрийн үйлчилгээ шуурхай уялдаатай байгаасай билээ.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

13амаягт бол хөдөө орон нутгийн эмнэлгүүд хүнд өвчтөнөө эмчилж барахгүй хотруу 3 р шатлалын том эмнэлгүүд рүү илгээдэг маягт юмаа

Avatar

Зочин 2020-12-09 103.57.95.146

ТӨРИЙН АЛБАНД ХЭН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА:

Avatar

Sugar 2020-12-09 202.9.46.53

МАН НАМЫН ХАГАРАЛ Л ЭНЭ ДЭЭР ХАРАГДАЖ БАЙНА. УОК НЬ НОК-ОО ДИЙЛДЭГГҮЙ.

Avatar

Орк 2020-12-09 202.126.89.116

3 сая бүгдээрээ адилхан хүн хүнээ үзэн ядсан дайсагнасан зөвхөн мөнгө эд хөрөнгөөс өөр ззйл бодохоо болисон тул 3сая удаа дарга төр засгаа солиход бүх асуудад яг хэвээрээ байх болно.

Avatar

Гутарч бна 2020-12-09 202.9.46.84

Төрийн хүнд суртал гээч юм ерөөсөө арилаагүй шүү дээ. Энэ цагдаа эмч төрийн үйлчилгээний алба зэрэг газруудад. Тэгээд хүмүүс хэлэхээр яаж ийгээд гомдол гаргасан хүний буруу болгож дөнгөдөг. Бие биетэйгээ аалзны шүлс мэт орооцолдсон. Цагдаа нарын харьцаа муу, жирийн иргэдтэй нохойтой харьцаж байгаа юм шиг байдаг. Энэ бол маргашгүй ганц үнэн. Цагдаа нар үүрэг биелүүлсэн л гэнэ. Гэтэл нэг муу жирийн үүрэг биелүүлэгч тэнд ажиллаж байгаа ганц цагдааг таньдаг байхад л асуудалгүй нэвтрүүлж чаддагшд.

Avatar

иргзн 2020-12-09 202.179.27.138

энэ Төрийн Албаныханы Хүнд суртал арай дэндэж байнаа,

Avatar

Зочин 2020-12-09 202.126.88.143

Хүн биш болцгоожээ. Өнгөрсөн жил эх нялхсын төвд төрөх эмэгтэйд ийм зарчмаар хандаад өвлийн хүйтэнд гадаа гудамжинд төрүүлж байсан түүх бий.

Avatar

Зочин 2020-12-09 202.179.13.34

Уучлаарай, аминаас үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй, огцорцгоо.

Avatar

Ялыг нь үүрүүл. 2020-12-09 66.181.185.219

Хүний аминаас үнэтэй зүйл хаана ч үгүй. ЗГ, УОК, НОК, Эмээлтийн постон дээр ажиллаж байсан бүх хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хүн амь нь тасрах гэж байхад эмнэлэг рүү явуулахгүй байна гэдэг дарга нар, албан тушаалтнуудын буруу, мунхаг харанхуй байгаагийн илрэл. Хүний амь хохирч байх мөчид Ерөнхий сайд нь, Нийслэлийн засаг дарга нь өөрсдийгөө рекламдаж, нэр төр хөөцөлдөн, хөл хорионы дэглэм зөрчин Налайхад түлшний шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож, тууз хайчилан зугаацсан нь бүр зэвүүн.

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

яг үнэн бодохоор л аймшигтай. тэгэхад жирийн иргэн яаж ийгээд л нэг гэрийн бараа харчих юмсан гээдл шүд зуун тэвчиж суух.ганц тариа хийлгэх ч эрхгүй эмч ч оыртохгүй,цагдаа нь хөөгөөд гаргахгүй, 103 ч тоохгүй үйлээ үзэж тамаа цайж бгаад өнгөрөх жишээний

Avatar

Зочин 2020-12-09 66.181.187.130

Саяхан бас л хүүхэд нь халуурсан залууг машинтай явж болохгүй гэхээр нь учирлаж гуйж ядаад 4км газар хүүхдээ тэврээд явганаар явж үзүүлсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэ тэнэг хүн чанаргүй, төрөөр далайлгасан хүнд суртлаа зогсоо. Эрүүл мэндийн яам нь битүү агааргүй орчинд байвал короно тусна гэдэг. Гэтэл байранд нь хашаад л автобусанд нь хашаад л эрүүл нь ч өвдөхөөр нөхцөл бий болоод байна. Тэнэг хөл хориогоо болиоч ээ. Агаар салхинд гаргаач ээ

Avatar

Иргэн 2020-12-09 64.119.22.218

Энэ цар тахал манай засаг төрийн ажлыг ерөнхийд нь лут шалгаж байна даа. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, ажлын хариуцлага сахилга бат дээд, дунд ,доод шатандаа ямар байгааг илчилж өгч байна. Хэн нь хэн бэ гэдэг ч харагдаж байна. Төрийн томчууд сэхээрэх, ухаарах, ойлгох л үлдлээ. Цаг хугацаа аандаа харуулах буй за.

Avatar

Зочин 2020-12-09 139.5.219.77

Яаралтай тусламжийг яаралтай үзүүлэх хэрэгтэй бмз дээ. тэр олон бэлтгэсэн эмнэлэгтээ тусгаарлаж анхны тусламж үзүүлэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-12-09 202.9.46.19

Эгнэ ропот шиг болсон хэдэн юмийг зайлдуулаач ээ… Хүний аминд хүрлээ өөр яах ёстой юм бэ?? Цалин хөлсийг нь нэмлээ ингэж их зан гаргаж хүний аминд хүр гэж тэгсэж юм уу?? хүн амьтанд хөнгөн шуурхай сайн ажил гэж тэтгэж байхад одоо арга хэжээг авах хэрэгтэй…. Ер нь РОПОТ шиг л тэгсэн гээд зогсоод байдагаа боль… Тэр 13-р маягт гэдгээ болиоч ээ….

Avatar

Зочин 2020-12-09 202.9.47.13

эмч нар нь ч 13 маягт өгөх дургуү шдэ, хэрэлдэж байж авахгүй бол өгдөггүй юм.

Avatar

Зочин 2020-12-09 192.82.72.194

КОРОНААГААС БОЛЖ НЭГ Ч ХҮН ҮХЭЭГҮЙ, ХАРИН ХӨЛ ХОРИОНООС БОЛЖ АЛТАН АМЬ ҮРЭГДЛЭЭ. ИНГЭЖ Л ХӨЛ ХОРИО ЗОГСОХ БОЛЛОО. ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ЖОРЛОН ТОЛГОЙТУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЁ

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.28

муусайн юмнууд эмчилж чадахгүй юм байж э чадахгүйгээ хүлээн зөвшөөрч сур.Чаддаг мэддэг 3 р шатлалын том эмнэлгүүд рүү бушуухан илгээ л дээ Ядаж л цаг хожно Тэр маягтыг өгөхөөр цалин нь хасагдах гээд бдгиын бх даа Багш нарын цалин хүүхдүүдийн дүнгээс хамаардаг шиг Өөрийнх нь эмчилж чадаагүй өвчтөний ихсэх муу л бдгиын болов уу даа ЛОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж