3 давхар барилгын зөвшөөрлийг дүүрэг олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

3 давхар барилгын зөвшөөрлийг дүүрэг олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

3 давхар барилгын зөвшөөрлийг дүүрэг олгоно

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг,  хороод руу  үе шаттайгаар шилжүүлж байгаа юм.  

Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийж дүүргийн ЗДТГ-аас барилга барих зөвшөөрөл олгох ажил хир ахицтай байгаа талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.

Дүүргүүдэд архитектор, барилгын инженер гэсэн мэрэгжлийн бүрэлдэхүүнтэй, барилга угсралтын ажил эхүүлэх зөвшөөрөл олгох комисс байгуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга "Хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Хотын дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байж чадвал жинхэнэ аюулгүй хот байх болно. Иймд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг зам, гарц, талбайгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой байхаар хийх тал дээр  онцгойлон анхааран ажиллах хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга долоо хоног бүрийн Лхагва гарагт дүүргийн Засаг дарга нартай тогтмол уулзаж, хот байгуулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож байх юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-16 202.9.42.3

Дүүрэг чинь төв Засгаасаа илүү хүнд сурталтай шүү дээ яанадаа хэдүүлээ

Зочин 2016-03-16 124.158.88.62

Миний бодлоор уул нь барилгын гамшиг осол, гал түймрийн эрсдэл, барилгын зориулалт, хичнээн хүн байх зэргээс нь хамаарсан бол арай дээр байх байсан болов уу. Учир нь цэцэрлэг, сургуулийн барилгын хувьд галын аюулын зэрэглэл, гамшиг, осол, гал гарсан үед бие дааж барилгаас гарч чадахгүй хүүхэд (2-5 настай) байх барилгыг онцлох хэрэгтэй байх. Цэцэрлэгүүдийг давхарлаж байгаа ажил чинь хүүхдийн ам насаар тоглож байгаа хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна.

Зочин 2016-03-16 182.160.37.69

Yana odoo duuregiin garga nariin hund surtal avilgal tstegleh nl ldee manai ene turiin baiguulguudiin hund surtal gej gar haraad ajil butehgui arildaggui umb.a daa ard irged medeeleliig sain ugch, hynaj baih heregtei !

Зочин 2016-03-16 59.153.112.215

ЗӨВ ШҮҮ

Зочин 2016-03-16 119.40.100.222

Үүл даргаа газар дуудлагаар зарчихаад тэр газраа өнөөдрийг болтол чөлөөлж өгөхгүй байна яах вэ

Зочин 2016-03-16 112.72.6.158

odoo duurgiin darga nariin hoolnoos huvaaltsah eelj gedegtei adilhan sonsogdoj bn.