Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн Covid-19 өвчин цар тахал болон өргөжиж, нэг жил хүрэхгүй хугацаанд дэлхий даяар 68 сая хүнийг өвчлүүлж, 1.5 сая хүний амийг авч одов. Ийм хүнд үед улс орон бүр энэхүү өвчний эсрэг вакцины эрэлд гараад байгаа билээ. ОХУ өөрийн бүтээсэн вакцинаа дотооддоо хэрэглээд эхэлсэн бол үүний араас Их Британи, АНУ, Германы хамтарсан "Pfizer/BionTech"-ийн вакциныг хэрэглэж эхэлсэн.
Энэ вакцин 95 орчим хувийн дархлаа тогтоож байгааг мэдэгдсэн бөгөөд хамгийн амжилттай туршигдсан дөрвөн вакцины нэг.
Харин Монгол Улсын хувьд Их Британийн Оксфордын их сургууль болон биотехнологийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй вакциныг авахаар яригдаж байна. Энэ вакцины үр дүн эргэлзээ дагуулж, туршилтын явцад тунгийн алдаа гарсан тул Их Британичууд өөрсдөө ч энэ вакциныг зөвшөөрөөгүй, АНУ-ын вакциныг хийж эхлээд байгаа юм.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Сангийн сайд нар ердөө нэг цагийн зайтай “AstraZeneca” компанитай тус тусдаа цахимаар холбогдож, тус компанийн вакцин бэлэн болмогц манай улс авна гэх утгатай яриа хэлэлцээ хийв.
Улс орон даяар цар тахлын бодит аюул нүүрлээд буй ийм чухал үед Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр нь ийнхүү өөр өөрсдийн нэрээ бодсон алхам хийсэн нь анхаарал татаж байна. Дотооддоо тэдний хэн, хэн нь вакцин оруулж ирсэн мундаг баатар болж харагдахыг хүсч байгаа ч гадаад ертөнцөд Монгол Улс ямар ч нэгдсэн зохион байгуулалтгүй “хоёр толгойтой” мэт харагдсан нь дамжиггүй. Мөн яагаад бүгд бүрэн гүйцэт туршигдаагүй, туршилтын алдаатай вакцин руу зүтгээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Вирус судлалаар тэргүүлэгч олон улсын эрдэмтэд вакцин сонгох гэж байгаа улс орнуудад хандан ийм вакцин авна гэж зарлахаасаа өмнө тухайн вакцин тухайн улсын иргэдэд үр дүн үзүүлж чадах уу, халдвараас хэдэн хувь хамгаалах вэ, сөрөг нөлөөлөл нь юу байх вэ гэх мэт баттай судалгаа, шинжилгээ хийж, түүнээс хамаарч аль улсын, ямар вакцин авах вэ гэдгээ сонгох нь зөв гэдгийг зөвлөж байгаа.
Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан туршлагатай учир вакцины ширүүн өрсөлдөгчдийн нэг. Энэ вакцинаас АНУ, Энэтхэг улсууд 500 сая тунг худалдан авахаар тохиролцсон бол Европын Холбоо 400 сая, “Covax” 300 сая тунг захиалжээ. Мөн Япон, Индонез, Бразил болон Латин Америкийн хэд хэдэн улс орнууд нийлээд 100 сая тунг захиалсан бол Их Британи улс өөрсдөө 100 саяыг захиалсан ч үр дүнг тодорхой болохыг харзнаж байгаа. Угаасаа дэлхийн хэмжээнд дөрөвхөн төрлийн вакцины тухай яригдаж буй энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд бараг бүгдээс нь л урьдчилан захиалж байгаа юм.
Харин Монгол Улс шиг хүн ам цөөтэй улсын хувьд үнэтэй байсан ч аль болох найдвартай, чанартай вакциныг сонгох нь хамгийн чухал. Олон зуун сая хүн амтай улс орнуудын дэргэд Монгол Улс гуравхан сая хүнтэй. Бидэнд ч найдвартай вакцин худалдаж авах эдийн засгийн нөөц боломжууд олон байна, хэрэвзээ олж ашиглаж чадвал шүү дээ. Жишээлбэл, сум, аймгийн төвүүдэд баригдах соёлын төвүүдийн төсвийг царцааж, уг мөнгөөр вакцин худалдаж авахад төр анхаарах ёстой юм.
Оксфордын вакцины хувьд давуу тал нь бусад вакцинуудыг бодвол маш хямд, хадгалалт тээвэрлэлтийн тусгай горим шаардахгүй. Хямд байгаагаа вакцин бүтээгчид нэгдүгээрт, бусад вакцин шиг тусгай хөргүүр шаардагдахгүй, энгийн горимд удаан хадгалж болох учир хадгалалт тээвэрлэлтэд илүү зардал гаргах шаардлагагүй, хоёрдугаарт энэхүү вакциныг бүтээгчид цар тахлаар ашиг олохыг хүсэхгүй байгаа учраас гэж тайлбарлаж байгаа.
Бусад вакцинууд хоёр тун нь нийлээд 20-66 ам.долларын үнэтэй байхад Оксфордын вакцин ердөө найман ам.долларын үнэтэй байгаа юм. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” вакцины хөтөлбөрт нэгдсэн ядуу буурай орнуудад уг вакциныг хамгийн түрүүнд нийлүүлэхээр ярьж байна.
ЭНЭ ВАКЦИНЫ ҮР ДҮН ЯАГААД ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙГАА ВЭ?
Вакцины сүүлчийн шатны туршилт 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлээд удаагүй байтал уг вакцины туршилтын явцад алдаа гарсан нь ил болсон. Бусад вакцинуудын хувьд бүгд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд байгаа. Вакцин бүтээгчдийн хэлснээр уг туршилтыг хоёр өөр горимд явуулахад нэг нь 62 хувийн дархлаа тогтоож, нөгөө туршилт нь 90 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар нь 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарласан гэв. Тодруулбал, эхний бүлэг хүмүүст сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан бол хоёр дахь бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ.
Гэтэл тэдний төлөвлөгөөнд анхнаасаа хагас тунгаар хийнэ гэсэн заалт байгаагүй ба хэмжилтийн алдаанаас болж санамсаргүйгээр хүмүүст хагас тунг тарьсан байна. Гэтэл вакцин бүтээгчид үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гэж мэдэгдээд, дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарласан байгаа юм. Мөн 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэл насныхан оролцсон нь ил болж, уг вакцины үр дүнд эргэлзээ төрүүлэх болсон.
Хагас тунгаар хийсэн туршилтад 2000 гаруй хүн оролцсон бөгөөд “AstraZeneca” компанийн удирдлагууд туршилтийн үр дүнг дахин батлан харуулахын тулд нэмэлт судалгаа, туршилтуудыг хийнэ хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр мэдээллүүд ил болсны дараа “AstraZeneca” компанийн хувьцааны үнэ Лондонгийн бирж дээр зургаан хувиар унажээ. Харин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлээд буй “Pfizer” болон “BioNTech”, “Moderna” компаниудын хувьцааны үнэ тус бүр зургаа, 14, 11 хувиар өссөн.
Их Британи өчигдөр /2020.12.08/ АНУ-ын вакциныг албан ёсоор иргэддээ хийгээд эхлэв. Үүний дараа Оксфордын вакцины баг өөрсдийн бүтээсэн вакцины сүүлийн шатны туршилтын дэлгэрэнгүй тайланг анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд яаран нийтлүүлжээ. Ингэснээр дэлхий даяар хамгийн амжилттай байгаа вакцины төслүүдээс гуравдугаар шатны судалгааны дэлгэрэнгүй тайлангаа олон нийтэд дэлгэсэн анхны төсөл болов.
Гэвч өнөөх эргэлзээтэй үр дүнгийн талаар тодорхой тайлбар байхгүй хэвээр байгаа боловч бидний бүтээсэн вакцин найдвартай гэж мэдэгдсээр байна. Мөн тус вакциныг бүтээгчид туршилтын дэлгэрэнгүй тайлангаа хэд хэдэн улс орнуудын зохицуулагч байгууллагууд руу хүргүүлж, зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлээд байгаа тухай “AstraZeneca” компанийн дэд ерөнхийлөгч Мэнэ Пангалос мэдэгджээ.
Түвдэндорж 2020-12-09 188.147.123.118
Одоохондоо харзнах хэрэгтэй 2-3 долоо хоногоос Англи , Орос г.м иргэддээ вакцин хийсэн улсуудын үр дүн шинжилгээ нь тодорхой болно! 3 сая хүнд вакцин хэрэггүй шүү дээ , хүүхдэд хийнэ гэж туршсан вакцин байхгүй байна! Модерна одооноос өсвөр насны хүүхдүүдэд туршилт хийнэ , үр дүн 7 сард тодорхой болно! Хүүхдүүдийн хүнд өвчлөлт 1% байгаа байх ! Хөгшин хүн хууч өвчтэй хүмүүст л хийх хэрэгтэй ! Жирэмсэн хүүхнүүдэд туршсан юм алга байна ,урагт нөлөөлөхүү үгүй юу бүү мэд!
Даваа 2020-12-09 202.21.107.16
Оросын вакзин сайн бишүү.Үзүүлэлт сайтай,.цаг агаар уур амьсгал ижил, тээвэрлэхэд ойр ер нь найдвартай санагдаж байгаа.
Зочин 2020-12-09 64.119.27.138
orosin waktsin 95% n vzvvlelttei bgaa gsn medeelel bsn daa mngol waktsind neeh yaraad baimaargvi sanagdaad bgaa ym mnai nohdvvd yund waktsin2 orlildood bna mnai emch nar ene wirvsig emchleh arga barlaa olood bgaa ym bshvv
Зочин 2020-12-09 202.131.250.130
hyamdhanaar ni orosoor awaa bi hamgiin turuund hiilgey ok
Arai umaa 2020-12-09 66.181.161.74
Ochij ochij hamgiin muug n abah gd bgamu. Ene tur barisan luibarchdiig yay da. Uursduu hdn terbumaar n hubaaj abch idej bn. Ygd iim mulguu bdgiinbe.
Монгол 2020-12-09 66.181.161.91
20-66$ бол нэг хүнд сонгуулийн үеээр санал худалдаж авахын төлөө зарцуулж байгаа мөнгө шүү дээ луйбарчидаа
у 2020-12-09 66.181.185.132
малнуудад өөрсдөд нь хийж турш
Зочин 2020-12-09 120.159.187.42
Vaktsin oldoj bval ih yum boloh bhoo. Oxford-iin vaktsin teeverlehed hamgiin hyalbar ni bh
хуульч 2020-12-09 88.125.80.192
найдваргүй вакцин бас хэрэг болно ш дээ. ГАРАМЖАВ УНДАРМАА СБАЯР гээд зөндөө олон хүмүүсийг тарьмаар бнаа
Medreluudee mergejiltenuudee sonso! 2020-12-09 5.68.108.79
Mergejiliin yumiig mergejiliin humuusd ni daatga! Ter Oros Morosod hair zarlaad vaccine awna geed baigaa humuus hairaa oortoo hadgalaad tsever eruul mendiin mergejil talaas ni humuusiin dugneltiig ni daga. Tanig ovchin tuswal anagaah ukhaan edgeehees ali ulsad hairtai chine shiideh asuudal bish.
ИРГЭН Б.Д 2020-12-09 192.82.69.136
За манайхан сайныг нь авсан нь дээр шдээв Буурай орон гэхээрээ туршилт нь дуусаагүйг авах ёстой юу?!!!!! Нөгөө мундаг IQ сайтай Монголчууд арай ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ!!!!!!!!!!!!!
Зочин 2020-12-09 192.82.76.15
Тэгээд ч сайн дурын үндсэн дээр тариулна гэж байгаа шүү дээ. Вакцин тэгээд ч төгсгөл биш гэсэн шүү дээ
Зочин 2020-12-09 192.82.76.15
Амгалантуул чи вакцины талаар ер нь юу мэдэх вэ? Монгол Улс вакцин хийж сурсан сүлжээтэй, туршлагатай орон. Зүгээр л мэргэьийн хүмүүст нь даатгачих. Төсөвт вакцин авахад 47 тэрбум суусан байхад мөнгө суугаагүй гээд ерөнхийлөгчөөсөө авахуулаад гоншигноод байх юм. Вакцин гээд хий хоосон хөөрцөглөх хэрэггүй. Хэр удаан дархалаа тогтох нь тодорхойгүй байгаа шүү дээ. Маш хурдан яаруу сандруу гарч байгаа
Зочин 2020-12-09 64.119.25.206
Барууны вакцин хэрэггүй. Оросын вакцин нь дээр.
Зочин 2020-12-09 202.9.40.5
АНУ вакцин авья
Юун орос вэ
Зочин 2020-12-09 202.21.108.35
Чанартай үнэтэй вакциныг нь аваачээ 3- ран сая хүнтэй ш дээ
хэ хэ хэ 2020-12-09 49.0.212.165
Орост хайртай Оросыг Монголчуудаас өмгөөлж хамгаалдаг троллууд нь Спутник аваад хийлгэж л бай, Монголдоо хайртай Монголоо гэсэн хүмүүс үр дүнг нь ажиглаж байгаад хашир хөдөлнөө
Зочин 2020-12-09 202.9.40.5
Орос тролл их байгаа
Зочин 2020-12-09 192.82.67.237
Вакцин хийлгэх эсэх нь сайн дурын асуудал. Хүчээр бүх хүнд хийхгүй. Дархлаа сайтай хүмүүс хийлгэхгүй харзнаж, найдвартай вакциныг дараа жилээс хийлгэсэн ч болно.
Зочин 2020-12-09 64.119.19.185
Монгол хvнд орос вакцин л тохирно. Хятдын эpлийз, xypлийзууд дургvй байгаа бол хийлгэхээ болино л биз. Амаа хамхиад мантуугаа халуун ханзан дээрээ хэвтэцнээж бай!
Зочин 2020-12-09 64.119.19.185
Мантуугаа гудраад
Зочин 2020-12-09 202.9.40.5
Оросууд худал вакцин өгөх гэж мачийж байна
Зочин 2020-12-09 202.55.188.82
Vaccine avch mungu ideh geed yahiim be, mongolchuud ene uvchnuur uhehgui. Yag l haniad tomuu tusch baigaam shig tusaad l edgeed l yavna. Ugaasaa vaccine chin usreel 1 uliral l baridag tegeed dandaa unetei vaccine avah boloh ni, shal demii
Po 2020-12-09 122.201.31.64
Sputnik V bol вакцин биш харин дархлааг өндөр хэмжээнд дэмжигч тэрбум 200саян захиалгатай . Хятад Энэтхэг Солонгос Япон Бразили захиалсан гэхээр 1 юм хэлээд байгаа . Сахар астма багтрааг хүртэл эмчилнэ гэсэн заалттай. Америк Английнх бол эргэлзээтэй
Зочин 2020-12-09 103.57.95.76
ингээд солиороод байдгийн Хятад Энэтхэг Солонгос Япон Бразили захиалсан ууу Солонгос захиалаагүй зүгээр л вакцинийг үйлдвэрлэж өгье гэсэн
Зочин 2020-12-09 202.9.40.5
Тиим шүү
Юм уншдаггүй хэлгүй юмнууд амаа хамхи
/*-*/ 2020-12-09 49.0.212.165
Хамгийн хямд нь мэдээж Спутник-5, хамгийн сайн нь Pfizer л байна даа.Жаахан ажиглаж байгаад хашир сонголт хийвэл дээр дээ.
Зочин 2020-12-09 64.119.19.185
Pfizer хийлгэсэн 6 хvн америкад нас барчихаад байна.
Zochin 2020-12-09 67.81.184.102
Vaccine toroos unegui hiih ystoi.Baychuud odoo nugelee naminchilj ard tumnees hulgailsan mongoo handivt ogoh n I olziitei.Yg odoo.esvel hojimdno
Зочин 2020-12-09 122.201.31.232
anhaa chamd jos bus yum baisin gejuu. anhaa neg bish uu badamtsetseg 4 udaa hun dairj alsinmaa. ene zamin tsagdaa der baidinmaa.
Зочин 2020-12-09 122.201.31.232
motor dugah chimee uzeelr oodr yabuuljina. anhaa **** shuu uhtel bolspon jingere huurin hadam chin cahamig im gindan horigdol bolgosn shdee.
Зочин 2020-12-09 122.201.31.232
mongol undesni tv enhsuh enhmoron boldbaatar tv uzeelr speaker ashiglaad reket hiij uzeeler hun alahaa zogsoo. guigachin baij baij baigal uzeelr mon go ugul doo chi. buyan jagaa nogoo pardaga chini end house hajud amerikas zugtad irjee.
Зочин 2020-12-09 122.201.31.232
mongol tv boldbatar ene uzeler changa yarogchar doormjiloho zogsoohgui bolbol gindand s****a shdee.
Нэргүй 2020-12-09 66.181.181.248
Дөнгөж хажууд нь байгаа ОХУ-д сайн вакцина гаргачихлаа гээд ард түмэндээ хэрэглээд эхэлчисэн байхад хаа хол найдвартай үгүй нь тодорхой бус вакцина судлаад байна гэдгийг нэг л ойлгохгүй байна!? Олон гай зовлонгоо арилгуулсандаа Оросын ард түмнээр!?… Ер нь тэгээд зарим вакциныг нь манайх шиг орон бол хадгалж ч чадахааргүй л юм сонсогдоод байна лээшдээ!? Арай ч ард түмнээ хульхидахгүй байх гэж найдьяа!?
Зочин 2020-12-09 202.9.40.5
Зөвлөлт гэдэг орос байхгүй
Орос ах чинь үхсэн
Зочин 2020-12-09 66.181.181.248
Дөнгөж хажууд нь байгаа ОХУ-д сайн вакцина гаргачихлаа гээд ард түмэндээ хэрэглээд эхэлчисэн байхад хаа хол найдвартай үгүй нь тодорхой бус вакцина судлаад байна гэдгийг нэг л ойлгохгүй байна!? Олон гай зовлонгоо арилгуулсандаа Оросын ард түмнээр!?… Ер нь тэгээд зарим вакциныг нь манайх шиг орон бол хадгалж ч чадахааргүй л юм сонсогдоод байна лээшдээ!? Арай ч ард түмнээ хульхидахгүй байх гэж найдьяа!?
Иргэн 2020-12-09 103.26.194.68
ЗГ зээлээр авна гээд байгаа. Тэгэхээр мөнгө өгсөн хүнийхийг л шахаагаар авна гэсэн үг. Ямар ч сонголт байхгүй. Уг нь төсөвтөө суулгаад өөрийн мөнгөөр авбал арай дээр л санагдах юм.
Иргэн 2020-12-09 66.181.181.248
Дөнгөж хажууд нь байгаа ОХУ-д сайн вакцина гаргачихлаа гээд ард түмэндээ хэрэглээд эхэлчисэн байхад хаа хол найдвартай үгүй нь тодорхой бус вакцина судлаад байна гэдгийг нэг л ойлгохгүй байна!? Олон гай зовлонгоо арилгуулсандаа Оросын ард түмнээр!?… Ер нь тэгээд зарим вакциныг нь манайх шиг орон бол хадгалж ч чадахааргүй л юм сонсогдоод байна лээшдээ!? Арай ч ард түмнээ хульхидахгүй байх гэж найдьяа!?
Зочин 2020-12-09 149.74.112.49
Hvv r boloh sonirholtoi bol buriad ad ochij amidar. Chamd vnegvi Sputnik shahaad ugnu. Orost arhi uuj sursan alkash mini 42 honog arhi tamhi gvi bh wm gesen shvv.
Зочин 2020-12-09 103.26.193.75
tiimeeeeeeeeeeeeeeees l oxfordiin vaccine geed bga yum shdee naizuudaa
Зочин 2020-12-09 64.119.19.185
Бразилд 1 залуу гас барсан даа.
Зочин 2020-12-09 64.119.19.185
нас
Зочин 2020-12-09 59.153.87.39
Энэ олон вакцин тус бүрээс 500-г оруулж ирээд өөрсдөө туршаад хаоьцуулаад дүгнэчих, бүхэл бүтэн улс байна, иймэрхүү туршилт үнэлгээ хийчихтэйгээ байлгүйдээ
ЗОЧИН 2020-12-09 192.82.72.248
МОНГОЛЧУУДАА ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ BBC, REUTERS ГЭХ МЭТ ГАДНЫ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН САЙТ РУУ ОРООД УНШИЖ БАЙГААРАЙ. ЦАГ ТУТАМ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ, АРАЙ БАТАЛГААТАЙ. МОНГОЛЧУУДЫН БИЧСЭН ЮМЫГ УНШИЖ ИТГЭЖ, НЕРЭВТЭЖ, ХЭРЭЛДЭХ ХЭРЭГГҮЙ
/*-*/ 2020-12-09 49.0.212.165
Юу, тэрийг чинь уншиж чадах хүн байхгүй, оркууд чинь англи хэл бол бузар зүйл, америк европ япон бол сөнөтүгэй, орос хэл л хамгийн чухал, орос xятад иран хойд солонгос нар мандтугай. Ардчилал зах зээл сөнөтүгэй, марксизм ленинизм нэг нам нэг удирдагч мандтугай гэж байгаа улс чинь ёстой лөөлөө байхөө хөгшөөн
Зочин 2020-12-09 202.9.40.5
Орос хэл мэдэхгүй оркууд Өөрииг нь яаж доош нь хиидгииг ч мэдэхгүй орос гээд орилоод мал юмаа
Мөөг 2020-12-09 202.9.40.97
Вакцингүй тэсээд, өөр өөрсдийгөө хамгаалаад дархлаагаа сэргээгээд явбал яасан юм бэ? Манайх шиг цөөн хүн амтай оронд хожмын үр дагавраа тооцоолсон уу
ЗОЧИН 2020-12-09 192.82.72.248
ЭНЭ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ГЭСЭН ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАЙНА. ЯМАР Ч ЭХ СУРВАЛЖГҮЙ. АСТРА ЗЕНЕКА БОЛ ХАМГИЙН БОЛОМЖИТ ВАКЦИН, УЧИР НЬ ЕРДИЙН ТЕМПЕРАТУРТ ХАДГАЛЖ, ТЭЭВЭРЛЭЖ БОЛНО. ЛОЖИСТИКИЙН АСУУДАЛ БАЙХГҮЙ. ДЭМБ 50 ХУВИАС ДЭЭШ ҮР ДҮН ТУРШИЛТААР ӨГСӨН Л БОЛ ҮР ДҮНТЭЙД ТООЦДОГ ГЭДГИЙГ ДУРДААГҮЙ БАЙНА. 70-90 ХУВИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙГАА ВАКЦИН. ХАРИН Ч АСТРА ЗЕНЕКАТАЙ ХОЛБОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ҮЗЭХ ЁСТОЙ.
зочин 2020-12-09 66.181.191.193
ТИЙМ САЙН ЮМ БОЛ АНГЛИЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА. ИХ МЭДЭГЧ ГУАЙ
Эмгэн 2020-12-09 49.0.212.165
Англи өчигдөр хийгээд эхэлчихсэн, хамгийн эхний хүн нь 80-тай эмээ хийлгэсэн
Зочин 2020-12-09 149.74.112.49
Uu za. Turshiltyn tuulai ni hen bh ve? Ta wu?
иргэн 2020-12-09 202.9.40.191
Бидний монголчуууд мэдээд байгаа юм уу гэхээр огт үгүй, огт мэдэхгүй юм уу гэхээр энэ тэндээс сонссон жаахан юмаараа буруу төсөөлөөд сайхан илиирэх юм аа. Вакцины сайн мууг мэддэг олон мэргэжилтэн бий. Монгол улс энэ асуудлаар азийн түрүүнд явна уу гэхээс хойно үлдэхгүй хөгжилтэй, боловсон хүчинтэй улс. Зүгээр л төрдөө итгээд вакциндаа хамрагд. Дургүй нэг нь үлдэж болно. Гэхдээ зөвхөн Таны асуудал биш нийт монголчуудын асуудал учраас Та бусдад халдвар тараах голомт болж байгаа гэдгээ бүү март!!!
зочин 2020-12-09 66.181.191.193
СЭТГҮҮЛЧ АНХААРУУЛАХ ҮҮДНЭЭС ЗӨВ Л ЮМ БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Зочин 2020-12-09 202.9.40.5
Орос биш нь яамай даа
Зочин 2020-12-09 64.119.17.43
Delhiin hamgiin muu buh yumiig hereglene, japanii buh hog deer hayasan mashiniig Orosiin hogiin benzin avchirch heregleed bugd uushiggui bolson tegeed hyamd vaktsin avchirch tarisan bolood buh irgedee ustgah gej bgaan bhdaa?!
Зочин 2020-12-09 202.21.107.86
Модерна вакцин л тариулчихмаар байх юм. Бурхан тэнгэр минь харж үзээч монголчуудыгаа.
Зочин 2020-12-09 192.82.67.234
Үнэтэй бол сайн гэж хэн айлдаад байнаа
зочин 2020-12-09 66.181.191.193
МЭДЭЭЖ, ЧАНАРТАЙ ЮМ ҮНЭТЭЙ БАЙДАГ.
зочин 2020-12-09 202.126.89.192
Америк, Их Британи, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Европын холбоо зөвшөөрсөн, хүн амдаа хэрэглэсэн вакцин авья.
Монгол 2020-12-09 66.181.166.134
Дэлхий даяараа найдвартай вакцин гаргаж авч чадаагүй яая гэж байна .Битгий хүзүүгүй Элбэгдоржийн даалгавараар дэмийрээд бай!!!!! Эсвэл та нар вакцин хийх юм уу?????
Вакцингүй нэг хэсэг тэсээд бусдыг сайн ажиглаж байгаад сонголтоо хийсэн нь дээр байхаа. 2020-12-09 59.153.114.153
Вакцингүй нэг хэсэг тэсээд бусдыг сайн ажиглаж байгаад сонголтоо хийсэн нь дээр байхаа.
Зочин 2020-12-09 202.126.90.56
АНУ-гийн The waul street journal сэтгүүлд pfizer voin teh-ийг турших явцад 4 хүн зүрх судасны 2 нь тодорхойгүй оноштой нас барсан гэсэн байна шүү. Анхаарах
Зочин 2020-12-09 98.33.93.32
Эхлээд The WALL STREET JOURNAL гээд зөв биччих.Өнөөдрийн дугаарт нь FDA Says Pfizer-BioNTech Vaccine Is Safe,Effective гэсэн нийтлэл байгаа ,олоод уншчих. Чиний энэ фейк ньюсийг оросын сайтууд их бичиж байгаа,өрсөлдөөн л юм даа
Зочин 2020-12-09 98.33.93.32
DW сайт оросын СпутникV ийн талаар бичиж. Оросын вакциныг 3- р түвшний туршилт хийлгүй эрт хэрэглэхийг зөвшөөрсөн,оросын өөрийнх нь эмч нар энэ вакцины үр дүнд итгэдэггүй,сөрөг нөлөөллөөс нь болгоомжилдог талаар бичсэнээс гадна,Путины " олон сая хүнийг вакцинжуулах" цахилгаан төлөвлөгөө нь,үйлдвэрлэлт,ложистик гэсэн хоёр том хүчин зүйлээс хамааран тийм хурдан биелэхгүй гэж бичиж. Орос 140 сая хүн амтай,энэ олон сая хүнд тарих вакцин үйлдвэрлэх,хадгалах,тээвэрлэх хүчин чадал орост үзээд ч байхгүй
Зочин 2020-12-09 98.33.93.32
Тиймээс монголчууд минь оросоос дор хаяж 6 сая баталгаагүй вакцин авахад нилээн хүлээх шаардлага гарах болтой. Харин зүгээр туршилтын туулай болий гэвэл манай орос ах нар түргэвчилсэн шугамаар хэдэн сая доз вакцин монгол дүү нартаа хямдарсан үнээр өгөж магад
Зочин 2020-12-09 202.126.90.56
Орос ах найдвартай. а**х байсан бол 600 хан мянган монгол байхад кори, сүрье, тэмбүү, тарваган тахал, менингетийн муу вакцин хийгээд аль 1940-онд дуусгах байсан. 1990 онд 2 сая гаруй болсон ньтэр вакцинуудын хүч
Зочин 2020-12-09 149.74.112.49
Yaahaaraa dandaa urid tegsen, tednii gaviya gedeg wm yarij bdag wm be. Unuudriin tuhai l bid yarih estoi. Orosuudyn yal gaviya 2 yg end yariad yaahav.. Bid ch bas chadlynhaa hereer tusalsan. Yag unuudur oros orond neg mafiin tolgoilogch orosyn ard tvmen deer batalgaagvi vaktsin aa turshlaga hiij bna sh dee. Hvn nas bar ** uur onosh taviad l boloo sh dee.
Зочин 2020-12-09 202.21.107.86
Урьдын юм ул болж өнөөгийн юм зул болно гэдэг байхаа.
Зочин 2020-12-09 202.9.40.5
Оросын эрлиизүүд нь бичлэг байхоо
Зочин 2020-12-09 202.126.89.189
Барууны хэвлэл мэдээлэл угаасаа Оросуудыг бүхий л талаар муулж байдаг шүү дээ. Амьдрал дээрээ био технолгийн талаар Оросуудаас хамаагүй хол хоцорч ч яваа улсууд. Жоохон бодитой сэтгэх байх хэрэгтэй. “AstraZeneca”-г Ерөнхийлөгчийн зөвлөх Моносынхон л оруулж ирэх гээд зүтгээд байгаа биз дээ.
Сонирхогч 2020-12-09 103.26.194.68
Бусад улсууд авна гэсэн шүү
Зочин 2020-12-09 202.9.40.5
Тэгсэн мөртөө манайд шахах гээд байгаа нь ямар учиртай юм бол оо
Зочин 2020-12-09 192.82.70.106
Монголд эрүүл улс төрч үлдээгүй байх туршилтын явцад аллаа гарсан хэмээн туршилтаа түр зогсоож байсан 70 % үр дүн үзүүлж байгаа вазциныг авах тухай яриад цахимаар уулзалт зохион байгуулаад байхын .
Пайфзерын вакцин 95% Модерна 94% Cпутник 94% ху үр дүн үзүүлээд байна.Тэгтэл тэднээс авах тухай ярихгүй юм .
Зочин 2020-12-09 149.74.112.49
Wun Sputnik ve? Ner tursun huusun mafiin tolgoilogch Putiny yamar ch batalgaagvi vaktsinyg avna gedeg bol sanaataigaar virus taraana gesen vg. Esvel 30 on shig olnoor ni homorgolon ustgasantai adil
Зочин 2020-12-09 202.9.46.234
Вакцин зүгээр л мөнгө цохих арга. Вакцингүй байсан ч өвчин аяндаа алга болно. Өвдсөн хүн дахиж тусаад байхад тогтвортой дархлаа үүсдэггүй гэсэн үг. Эмийн компаниууд, улс төрчид өвчинөөр далимдуулж баяжих санаа төдий зүйл.
Зочин 2020-12-09 98.33.93.32
Амгалантуул ч оросын тролл. Ил биш ч Путины вакциныг шахах чиглэл өгөж. Женко,Хүрэлбаатар хоёр ийш тийш ярих нь эцсийн хариу биш. Ер нь Спутник V л манайд тохирно гээд хэлэх бэлтгэлээ хийж жаахан төөрөгдүүлж байж ч магад Европын холбооны эрүүл мэнд хариуцсан агентлаг ЕМА зөвшөөрөөгүй,ДЭМБ сертификат олгоогүй оросын вакциныг орос олон сая хүнд хүчээр тарьж туршиж байгаа. Монгол авахаар бол нилээд харж байгаад үр дүн нь батлагдсан үед нь авсан нь дээр….
Зочин 2020-12-09 98.33.93.32
Тэгээд ч монгол дотооддоо олон мянгаар нь өвчлүүлж алдчаагүй,голомтуудаа хяналтандаа авчиж байгаа тохиолдолд яаран вакцин авах нь тийм ч шийдсэн алхам биш,түргэн оношлуур бөөнөөр нь авдаг шиг юм болно. Тэгээд ч вакцин бол аврал биш. Дэлхийн олон сая хүн вакцин тариулахгүй гэсэн санаа сэдэлттэй байгаа. Ямарсайндаа нэр хүндтэй хүмүүс вакцин хийлгэж байгаагаа олонд ил тод үзүүлнэ гэж байхав
Зочин 2020-12-09 64.119.16.124
Х.Баттулга, Хүрэлбаатар – аль аль нь төрийн өндөр алба хаах хэмжээний хүмүүс огт биш л дээ!!! Монголоос өөр улсад бол иймэрхүү юмнууд төрийн албаны доод шатанд ч тэнцэхгүй!!!!
Зочин 2020-12-09 149.74.112.49
Esgii hiih gazar nohoi hereggvi gedeg. Battulga guai bol songuuli l bodood. Bbahan poprood bgaa buh shvv dee. Ene Hvrelbaatar gedeg nuhur vaktsin hudaldaj avah ajlyg tolgoilj bgaa wm bol neg ih yaaraad l, vne mungunii hyamdyg ni bodoj vr dvn ni todorhoi gvi Sputnik ene ter vaktsinyg avch alav daa. Jaahan harzana daa. Vaktsin hiilgesnees saryn daráa vr dvn ni haragdaad ehelne
Зочин 2020-12-09 202.9.46.221
Хүрэлбаатар монгол улсыг хулхьдаг шигээ бусад улсыг хулхидах санаагаар вакцин хайвал бүтэхгүй шүү.
Туршилтын туулай бид биш шүү 2020-12-09 202.21.116.98
ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин л чухал, яарвал даарна. Туршилт-н хугацаандаа байгаа вакцин аюултай. Хүний ген-д хүртэл нөлөөлөх магадлалтай тул Монгол хүн хэдүүлээ билээ гэдгээ ухамсалтайгаар шийд гаргах хэрэгтэй
Өвгөн 2020-12-09 139.5.219.150
Хэний техник технолги, судалгаа шинжилгээ, үйлвэрлэл илүү хөгжсөн,түүнээрээ тэргүүлж яваа, ялангуяа энэ вакцинийг онол практик дээр амжилттай туршин түнээ нотолж чадсан нь сайн бизээ. Харина хямд үнэ гэдэг давуу тал бол яавч биш. Хэр их хөдөлмөр судалгаа шинжилгээ орсон нь үр дүнтэй байх.Харина оросынх ч мэдэхгүй…
Иргэн 2020-12-09 202.126.88.66
Женко засгийн газрын ажилд бүү хутгалд. 1 сая төгрөг тараана ч гэх, вакцин оруулж ирнэ ч гэх шиг. Бас их түвэгтэй хүн байна шүү
Зочин 2020-12-09 149.74.112.49
Zuv. Naadah chini horchin buh sh dee. Urid buh gedeg egelgvi daruu mongol eriin dvr bsan bol odoo horchin, ushuu honzon, egelgvi shunal, medleggvi hogiin s***r, eriin adguud boljee
ВАКЦИНЫ СОНГОЛТ 2020-12-09 202.126.88.146
одоо хөгжүүлж байгаа бүх вакцины дунд болон урт хугацааны үр нөлөө судлагдаагүй байгаа тул ядаж онолын хувьд сөрөг үр дагаваргүй /маш баг үр дагавартай/ байх вакцин сонгох нь зөв, тухайлбал, РНХ вакцин бол хамгийн аюултай, магадгүй хамгийн аюулгүй нь уургийн вакцин байж болох /оросын 2дах вакцин/ – генийн мэдээлэл агуулаагүй тул, тэгэхээр РНХ вакцин хэрэглэсэнээс магадгүй халдвар тарсан нь аюул багатай байж болох /бид дэндүү цөөхүүлээ шүү/
ВАКЦИНЫ СОНГОЛТ 2020-12-09 202.126.88.146
вакцин сонгохдоо үйлдвэрлэсэн технологийг харах хэрэгтэй, учир нь бүх вакцины дунд болон урт хугацааны сөрөг үр дагавар судлагдаагүй байгаа, тэгэхээр онолын хувьд сөрөг үр дагавар үүсгэхгүй технологи бүхий вакцин сонгох нь зөв, хамгийн тохиромжтой нь орост одоо туршиж буй уургийн /оросын 2дах вакцин/ вакцын байх боломжтой харагдаж байгаа, учир нь генийн мэдээлэл агуулаагүй вакцин, РНК вакцинаас бол цэрвэх хэрэгтэй, ер нь бол хэрэглээд хэрэггүй, тэгсэн дорвол халдвар тархсан нь дээр
Зочин 2020-12-09 103.229.122.250
Нөгөө л америк гэдэг өвчин.Гэтэл энэ улс ядуу буурай орныг хэзээ ч дээш нь татаж байсан удаагүй.Сүүлийн 100гаруй жил бид оросын үйлдвэрлэсэн эм тариа хэрэглэсээр ирсэн.Спутник нь дээр дээ.Ерөнхийлөгч энэ тэрийнх бол ийм л шоу.Нээрээ заавал70 хувьтайг авах ёстой гэж үү эсвэл бизнесс.Муухай шар авгай.Баттулгын …
Зочин 2020-12-09 212.95.5.210
Яа жанкугийн троллууд ажиллаа орчжээ
Badarch taxar 2020-12-09 66.181.180.121
Mongolchuud oorsdoo naidwartai wakstin hiigeechee hoorgondoo hiichheed haaya vnerlej baiya
АЛЬ УЛСЫНХ гэдэг бол 1000 дах асуудал, үнэ бол 1001 дэх асуудал 2020-12-09 202.126.88.146
аль улсынх вэ гэдэг бол 1000 дах асуудал, харин үнэ бол 1001 дэх асуудал, эхний хэмжүүр бол аюулгүй байдал, учир нь одоо нэвтэрч байгаа бүх вакциныг хэт богино хугацаанд хөгжүүлсэн, бүр амйшигтай богино хугацаанд, тэгээд улс төр орчихсон, бүх вакцинд
Зочин 2020-12-09 64.119.19.89
жил болгон хийх юм чинь хадгалалт тээврлэлтийн хүндрэл багатай хүртээмжтэйг нь сонговол дээр байх.ДЭМБийн зөвшөөрөл муу вакцинд олгогдохгүй гэдэг нь ойлгомжтой. Ер нь аналгин хүртэл үйлвэрэлсэн газраасаа хамаарч тэнгэр газар шиг ялгаатай үнэтэй мөртлөө үйлчилгээ нь адилхан л байдаг юм билээ. Гэхдээ яаран вакзиндуулчалгүй бусад улсын байдлыг харсан нь өлзийтэй байх.Одоохондоо бидэнд хөл хорио ,маск ,дэглэм гэсэн вакцин байна.Харин мөнгө надад ч чамд ч засагт ч алга байх шиг байна
Зочин 2020-12-09 66.181.161.25
ДЭМБайгууллагсс ЕХхолбоо Америк гарчихсан нь том сануулга шүү !!!!!!!!!
Зочин 2020-12-09 103.229.122.23
Amerikiin moderna shuu
Иргэн 2020-12-09 202.9.46.19
Ядуу гэж дээ? Баян орон шиг баөйж бусад улсад эд нар мундаг гэж үнэлдүүлэх болхоос үнэ багатай нь түүгээд байхаар бусад улс аль муугаа л өгөхийг бодно шүү дээ… Үүнийг л манай дарга нар бодмоор юм шигээ???
иргэн 2020-12-09 192.82.72.16
Спутник5 вакцин гэрийн чинь хаяанд байгаа юм биш үү.!яагаад бид холоос эрэх шаардлагатй бэ!.
Зочин 2020-12-09 66.181.186.59
батлагдаагүй, оросууд нь өөрсдөө ч итгэхгүй байгаа, сүүлийн тунгийн үйлдвэрлэл дээр асуудал үүсээд байгаа вакциныг авах хэрэггүй ээ. Үнэгүй өгнө гэсэн ч авч болохгүй. Оросууд зүгээр л бид дэлхийгээс хоцроогүй гэдгээ харуулах үзүүлэнгийн вакцин
Зочин 2020-12-09 64.119.25.84
Барууны сурталчилгаанд итгэж,яаран бүү дүгнэлт хий.Муу эргэлзээгэй вакциныг энгэж массаар хэргэлдэгдгүй юм. Манай сөрөг хүчин, МАН-ын нэр хүндийг унагах гэж яаж улайрдаг билээ түүнтэй ижил Барууныхан ОХУ-ын эсрэг тийм гүтгэлэг бүх сувгаараа тараадаг юм. Гэхдээ Оросууд эхний ээлжинд иргэдээ хамгаална гээд байгаа, манайд өгөх сонирхол тийм ч их их биш б**х аа.
Зочин 2020-12-09 66.181.180.54
64.119.25.84 хөөе орос троллоо Танай оросын төрийн мэдээлэл 42 хоног архи уухгүй байх хэрэгтэй мэдээ тарааж байна яахийн тэгээд
Зочин 2020-12-09 59.153.113.41
ene chin l harin bodit sul tal baina daa. yaj teseh yumbe
Зочин 2020-12-09 66.181.178.228
яг яг. 3-р фазынх нь хариу сураггүй байгаа эд. Оросууд сүр сүр гарчигтай мэдээ нийтлүүлж, дэлхийгээс хоцорчоогүй гэж өөрсдийгөө харагдуулах гэж ядаж байгаа болхи арга
ХАР 2020-12-09 103.57.95.146
ҮНЭТЭЙ ЮМ АВАХААР .МАНАЙХ ШИГ АВИЛГАЧДЫН ОРОНД ИДЭХ НЬ Л ИХ БОЛОХ БАЙХ..
Зочин 2020-12-09 66.181.180.54
оросын хямд вакцин авахаар энд хэд нугалаад зарагдана даа үнэтэй вакцин нугалах боломжгүй
Зочин 2020-12-09 122.201.19.99
zuv shuu hamgiin naidvartai baktsin avah heregtei hudlaa ner tur haisan yumnuud haa hamaagyi baktsin l baival oruulj irj mungu husah geed baih yum aa.