Катарыг зорих Европын шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Катарыг зорих Европын шалгаруулалт эхэллээ

Катарыг зорих Европын шалгаруулалт эхэллээ

Ирэх 2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорих эрхийн төлөө зургаан тивийн 211 улсын шигшээ баг урьдчилсан шатны тоглолтуудаа эхлүүлээд байгаа. Өчигдөр/2020.12.08/ Европын 55 улс 10 хэсэгт хуваагдан Катарыг зорих эрхийн төлөө тоглохоор боллоо. Европ тивийн урьдчилсан шатны тоглолтууд ирэх 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр эхэлж, арваннэгдүгээр сарын 16-нд өндөрлөнө. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд 2022 оны ДАШТ-д оролцох эрхээ шууд авах бол аман хүзүүдсэн багууд нь нэмэлт тоглолт хийх болно.

2022 оны ДАШТ-д таван тивийн 32 улсын шигшээ баг оролцох бол 2026 онд Канад, Мексик, АНУ-д зохион байгуулагдах ДАШТ 48 багтай зохион байгуулагдана.

  • А хэсэг

Энэ хэсгийг 2016 оны Европын аваргууд Португалчууд  тэргүүлэх өндөр магадлалтай. Тэд хэсэгтээ Серби, Ирланд, Люксембург, Азербайжан зэрэг улсуудтай хамт багтсан. Эдгээр багуудаас Серби болон Ирландын шигшээ багууд Португалтай ширүүн өрсөлдөөн үзүүлж болзошгүй.

  • В хэсэг

Испани, Швед, Грек, Гүрж, Косово зэрэг таван улсын шигшээ багууд дундаас Испанийн шигшээ багийг ядах юмгүй эрхээ авна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин нэмэлт эрхийн төлөө Швед болон Грекийн шигшээ багуудын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байгаа аж.

  • С хэсэг

2018 оны ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-ийг өнжсөн Италийн шигшээ баг дахин алдаагаа давтахыг хүсэхгүй. Тэдэнтэй нэгдүгээр байрын төлөө Швейцарын шигшээ баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж харж буй.

  • D хэсэг

Аваргаа хамгаалах зорилготой Францын шигшээ баг хэсгээ толгойлох бүрэн боломжтой бол хоёрдугаар байрын төлөөх гол өрсөлдөөн Украин, Финланд, Босни Херцеговина улсуудын хооронд өрнөнө.

  • E хэсэг

Бельги болон Уэльсийн шигшээ багууд энэ хэсгийн гол багуудаар нэрлэгдэж байна. Бельгийн хөлбөмбөгийн алтан үе гэгдэж буй залуус 2018 оны ДАШТ-д хүртсэн хүрэл медалиа алтан дагинаар солих хүсэлтэй. Гэвч юуны өмнө Уэльс, Чех, Беларус, Эстони зэрэг улсуудыг давах шаардлагатай боллоо. Ялангуяа Гарет Бэйл, Аарон Рамси нараар толгойлуулсан Уэльсийн шигшээ багийг аргалах хэрэгтэй. 2016 оны Европын аваргаар дээрх хоёр баг тааран тоглоход Уэльсчууд Бельгийг 3-1 гэсэн харьцаатай хожиж, гэрт нь хариулж байсан түүхтэй.

  • F хэсэг

Энэ хэсэгт багтсан Дани, Австри, Шотланд, Израил зэрэг улсуудын хэн нь ч хэсгийг толгойлох боломжтой. Магадгүй эдгээр 10 хэсгээс хамгийн тэнцвэртэй хуваагдсан нь F хэсэг. Чансаа ойролцоо дөрвөн баг дээр нэмэгдээд Фарерын арлууд болон Молдав.

  • G хэсэг

Италийн шигшээ багтай адил 2018 оны ДАШТ-ийг өнжсөн Нидерландын шигшээ баг дахин дэлхийн аваргыг өнжихийг хүсэхгүй нь мэдээж. G хэсэгт ч тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөхөөр баг алга. Харин хэсгийн хоёрдугаар байрын төлөө Турк, Норвегийн шигшээ багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

  • H хэсэг

Магадгүй энэ удаагийн урьдчилсан шатны хамгийн өрсөлдөөнтэй хэсгээр H хэсгийг нэрлэж болох юм. 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын шигшээ багаас гадна Марек Хамшик, Милан Шкриньяр нарын Словак, эргэн сэргэж буй Оросын шигшээ, дэлхийн шилдэг хаалгачдын нэг Ян Облак, Европын шилдэг довтлогчдын нэг Йосиф Иличич нараар толгойлуулсан Словенийн шигшээ зэрэг аль ч хэсэгт орсон хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх дөрвөн баг нэг хэсэгт хуваарилагджээ.

  • I хэсэг

Английн шигшээ баг энэ хэсгийг асуудалгүй тэргүүлнэ гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэлтэй байна. Гэхдээ л хэзээний цацаа залгиа ихтэй байдаг Английн хэр хүчтэй байгааг Роберт Левандовскигоор ахлуулсан Польш шалгах болно. Мөн Унгарын хөлбөмбөгийн шинэ залуу үе гарч ирж байгааг мартаж болохгүй.

  • J хэсэг

Урьдчилсан шатны сугалааны үйл ажиллагаа явагдаж дуусаад Катарыг зорих баг нь тодорсон цөөн хэдэн хэсгийн нэг бол J хэсэг. Герман машинуудтай энэ хэсэгт эн тэнцүү өрсөлдөх баг хараахан алга. Харин хоёрдугаар байрын төлөө Румын, Исланд зэрэг улсуудын шигшээ баг өрсөлдөхөөр харагдаж байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол улсын шигшээ баг 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хамгийн эхний тоглолтыг нутаг дээрээ зохион байгуулж байсан бол Н.Цэдэнбал энэхүү урьдчилсан шатны хамгийн анхны гоолыг оруулж, түүхэнд нэрээ үлдээсэн юм.

Европын 55 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдсан байдал:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж