5 хувь тойрсон 5 банкны сурвалжлага | News.MN - Мэдээллийн эх сурвалж

5 хувь тойрсон 5 банкны сурвалжлага

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

5 хувь тойрсон 5 банкны сурвалжлага

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг өчигдрөөс арилжааны банкнууд олгохоор болсон билээ. Өчигдрийн байдлаар 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон хэмээн Монгол банкнаас мэдээллээ. Таван хувийн хүүтэй зээлийг:

  1. УБ хотын шинэ суурьшлын бүс

  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс

  3. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)

Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцаас сонгож, таван хувийн зээлд хамрагдах юм.

Тэгвэл дээрх дөрвөн байршилд найман хувийн хүүтэй зээл авсан 3085 хүний зээлийг таван хувь руу шилжүүлсэн байна. Нийтдээ 125.3 тэрбум төгрөгийн зээлийн шилжүүлэлтийг өчигдөр хийжээ. Банкнууд зээлийн мэдээллээ оройдоо Монгол банканд гаргаж өгч байгаа учраас өнөөдрийн мэдээлэл хараахан гараагүй юм байна.

Голомт банк-ны хувьд энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Одоогоор тэд иргэдийн таван хувийн зээлтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Улмаар судалгаа явуулж байгаа гэлээ. Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд гол нь нэрлэсэн таван байршилд орон сууц худалдаж авах шаардлагатай. Монгол банкнаас баталсан шинэ журмын хүрээнд орон сууцны зээлийг 20 жил байсныг 30 хүртэлх жил болгон уртасгаснаас өөрөөр нөхцөлд өөрчлөлт ороогүй гэдгийг мэдээллээ.

Төрийн банк  нийслэлийн хэмжээнд дөрвөн салбараар дамжуулан таван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт хүлээж авч байгаа аж. Харин орон нутгийн бүх салбаруудаар хүлээж авч байгаа юм байна. Төрийн банкны зүгээс журмын шаардлага хангаж, таван хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой 1894 өрх бий хэмээн тооцоолжээ. Харин өчигдрийн хувьд 104 иргэний дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээлийг таван хувьд шилжүүлсэн байна.  

Хаан банк ч таван хувь руу шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхэлжээ. Тус банкны зүгээс найман хувийн хүүтэй зээл нь батлагдаад хүлээж байсан иргэд зээлийн шаардлага хангасан бол таван хувь руу шилжүүлж байгаа аж.

Улаанбаатар хотын банк ч мөн өчигдрөөс таван хувийн хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ одоогоор хараахан таван хувийн хүүтэй зээл олгоогүй байна. Учир нь иргэдээс зээлээ таван хувь руу шилжүүлье гэсэн хүсэлт ирээгүй байгаа гэлээ. Тиймээс зээл шилжүүлэлт хийгээгүй гэв.

Худалдаа хөгжлийн банк-ны хувьд таван хувийн хүүтэй зээлийн материалыг өчигдрөөс авч эхэлжээ. Тус банкны хувьд бүх салбараар иргэдийн материалыг хүлээж авч байгаа гэлээ.

Гол нь иргэд харилцагч банк дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Монгол банкны мэдээлж буйгаар 18 мянга гаруй өрхийн ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэх боломжтой гэлээ. Гэхдээ гэрээ хийсэн өдрөөсөө таван хувь руу шилжих учраас иргэд ажлаа зохицуулан харилцагч банкиндаа заавал очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.

Иргэдийн дунд ипотекийн зээлтэй бүх иргэн хүүгээ бууруулж болно гэх ташаа ойлголт байгааг албаныхан санууллаа. Гол нь нийслэлийн шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, Багануур, Налайх, Багахангай дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцнуудад байр авсан бол таван хувь руу шилжүүлнэ гэдгийг сануулж байна.

Мөн зарим тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдана гэх нэрээр залилан хийхийг үгүйсгэхгүй хэмээн албаныхан санууллаа. Тиймээс иргэн та гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцны мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

СЭТГҮҮҮЛЧЭЭЭЭЭЭ 2016-03-16 43.242.243.57

80мкв-тай айлууд 20 хувийн зээлийн хүү төлж байхад 8 хувийг 5 болгодог нь шударга бус гэдгийг хөндөөч ээ. 80-100 мкв-тай айлуудыг 8 хувьд шилжүүлэх хэрэгтэй шдээ. 8 хувийн зээл гэдэг чинь гараагүй байхад анх байр авсан хүмүүс

Ard 2016-03-16 68.100.43.176

Ипотекийн зээл яг сонгуулийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

Зочин 2016-03-16 103.229.120.243

Харамсалтай нь зээлэх мөнгө нь байхгүй, яг сонгуулийн өмнөхөн өгсөн нэр зүүж хэлбэрдэж байгаад буцаад паг болно,

Зочин 2016-03-16 182.160.32.84

тархи угаалтаа ихэсгэ гэж АН-аас тушаал өгчээ. нэг ч банк зээл өгөөгүй л байна

Ard 2016-03-16 184.188.140.11

Уртаашаа 4-р ангийн боловсролтой, кармааны хулгайчаас төрийн хулгайч болтлоо суга дэвшсэн, 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч, Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил зогсоож чадсан нэг атигар биетэй жонхуу баттулга гэдэг нөхрийн өмнө Монголын төр үнэхээр хүчгүй гэдгээ нэг харуулж байна даа. Энэ бузар луйварчинг Монголын төр гишүүний эрхийг нь түдгэлзүүлээд нарийн мөрдөн байцаалт хийгээд төмөр замаас идсэн 550 сая долларыг нь төлүүлэх чадал лав алга. Одоо энэ бузар луйварчин бас ямар хор найруулж Монголчуудыг хооронд нь зодолдуулж бас ямар өөрийн хийсэн хулгайн бичлэгээ олон нийтэд цацах гэж байгаа бол ? Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг бол огт худлаа юм шүү, энэхүү нэвтрүүлгийн гол захиалагч жонхуу баттулгын төмөр замаас идсэн 550 сая доллар нь илрээд дээлээ нөмрөх болонгуут атигар тарвага элбэгдоржид тал засаж тэрхүү бичлэгийг цацсан юм шүү дээ. Сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа ирвэс судлаач залуугийн тухай нэвтрүүлэг бол бас л энэ бузар луйварчны өөрийн гэмт хэргийг нуун далдалж олны анхаарлаас хөндийрүүлэх л гэсэн санаа юм шүү дээ... Алдарт крантны онол болоод танкны онолыг зохиосон уртаашаа 4-р ангийн боловсролтой жонхуу баттулга, мөнгөний төлөө төрсөн хүүхдээ зарахад ч бэлэн чацга гансүх,америкийн иргэншлийг худал, хуурамч баримт гаргаж авсан энэхүү захиаг бичсэн гансүх, жонхуугийн бие хамгаалагч батзаяа, өмгөөлөгч батзаяа нарт шоронгоос өөр сонголт байхгүй. Зарим нэг жонхууг хэт эх оронч гэж төсөөөлж тархиа угаалгасан, аль эсвэл баянхонгорын мэдээлэл муу нөхдүүд энд өмдөндөө чацга алдаад нөгөө л улиг болсон агуу эх орончийг минь барих нь, энэ бол эм си эс мөн элбэгдоржийн явуулга гэж бичжээ. Хэрэв энэ бүхэн эм си эс юм уу элбэгдоржийн явуулга юм бол жонхуу, чацга хоёр мэдээж тэдний булхайг илчилнэ шүү дээ. Бусдын өмнөөс амиа өгөх нь холгүй худлаа жүжиглэдгээ болиооч.... жонхуу чацга хоёрын буруутай нь илэрвэл би хамгийн түрүүнд энэ муу хоёр луйварчныг буруутайг нь мэдэж байсан гэж бухах хүмүүс шүү дээ, та нар ...... Жонхуу баттулгын ганц чаддаг зүйл бол хулгай луйвар дээрэм гэдгийг одоо л ард түмэн ойлгож эхэлж байна. баянхонгорын ард иргэдийг 2 удаа мөнгөөр худалдаж авч их хурлын гишүүн болсон, нэрээ зөв бичиж чадахгүй байж 500 саяар сайдын суудлыг анх үнэ цохиж авсан, соц-ын үед самбо бөхийн улсын шигшээ багт байхдаа кармааны хулгай хийж улсын шигшээ багт хамрагддаг гэдгээр нь тухайн үедээ нам дарсан гээд яривал энэ бузар луйварчны тухай өчнөөн зүйлийг баримттай дурдаж болно. Энэ удаад зөвхөн төмөр замын төслөөс 550 сая ам доллар идсэн хэргээр нь сэжигтнээр татаж байгаа болов уу. Хамгийн анх төмөр замын төслийг гацааж байсан 2008 он буюу одоогоос 7-8 жилийн өмнөөс миний бие энэ бузар луйварчны луйврыг дэлгэж байсан. Хэрэв үнэхээр сэжигтнээр татаж хохирлыг энэ буруутай нөхдүүдээр төлүүлж чадвал сайханбилэгийн засгийн газар нэг нэмэх оноо авч чадна......... Нам гэж далдганасан нөхдүүд улс орныг баллаад нэг дууслаа. Эрх мэдлийн төлөө төрсөн эцэг эхээ зарж, улс орноо худалдахаас буцахгүй болсон нөхдүүд энэ нам гэсэн АН, МАН, МАХН, МҮАН-д л байна... Эд нар дунд улс орноо аль хэдийн худалдаж эхэлсэн Жонхуу Баттулгын үүрэг роль дэндүү их байнаа. .... Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил гацааж ард түмний бүхэл бүтэн 70 жил бий болгосон хөрөнгийг хулгай луйврын аргаар өөрийн болгож, Монголын ард түмнийг 17 чингэлэг спиртээр хордуулсан энэ бузар луйварчин одоо болно оо. Өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан 55 сая доллар,Монголын төрөөс төмөр зам барина гэж авсан 550 сая ам доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа туслахаа баривчлуулж, нэр цэвэр мултарч Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценарийн эхний үзэгдэл явагдаж байна. Нэрээ зөв бичиж чадахгүй энэ бузар луйварчин Монгол улсад чухам юу хийж бүтээсэн, ямар ноцтой, ямар аюултай, хэзээ ч төлж баршгүй хохирол учруулсныг энд товчхон дурдая. 2008 оноос хойш барилга хот байгуулалтын сайд, зам тээврийн яамны сайд, одоо хөдөө аж ахуйн сайд хийж байгаа энэ нөхрийн үлдээсэн ул мөр нь дан хар, хохирол нь дор хаяж хэдэ зуун миллиард доллараар (Өмнийн говь хэзээ ч эргэн нөхөн сэргээгдэхээргүй болсон хохирол энд ороогүй) яригдах болно. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямрал болоход Монголын барилгын салбар бүрэн уналтанд орж, дампуурлын ирмэгт хүрсэн байв. Чухамхүү энэ үед энэ бузар луйварчин барилгын компаниудын борлогдохгүй байгаа орон сууцуудаас татаас авч “100 мянган айлын хөтөлбөр”-т хамруулан дундаас нь хамгийн багаар бодоход 100 сая долларын цавчаа хийв. Мөн үүнтэй төстэй аргыг Шинэ Яармаг орон сууцны хороолол хөтөлбөр дээр хэрэгжүүлж зөвхөн цаасан дээр байгаа хөтөлбөр гээчээс цэвэр 10 сая ам долларын цавчаа хийв. Одоогийн барилгын салбарт үүсээн үнийн хөөсрөл энэ луйварчинтай салшгүй холбоотой болно. Энэ бузар луйварчны оролцоогүй хэрэг гэж байхгүй дээ, Шинэ төмөр зам төслийн 55 сая ам доллар, ), нэмэлтээр гаргасан 14 млрд төгрөг, Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхоoн ? Энэ бузар луйварчныг мундаг агуу гэж ард түмэнд харагдуулах гэсэн бүхэд бүтэн пиарын баг ажилладаг, зөвхөн фейсбүүк-д 200.000-аад хуурамч дэмжигчидтэй... БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас авсан ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй 60 сая ам. долларын зургаан зүтгүүрийн цавчаа, мах талх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад гаргасан 720 млрд төгрөг, МИАТ-ийн 9.3 млрд төгрөгний хэрэг, сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй Иргэн О.Эрдэнэсолонгийн гэх “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларын буюу нийтдээ 475 орчим млрд төгрөгний хэргийн гол толгойлогч нь Жонхуу баттулга юм. Энэхүү хэргийг гол захиалагчийг төөрөгдүүлэх зорилгоор зууны шилдэг тархи угаагч баабар хүртэл хөлсөөр элдэв зүйл бичиж ард түмний тархийг угаах гэж оролдож байна, одоо баабарыг жонхуу мэт нь тоож уншина уу гэхээс өөр тэрнийг тоож унших хүн байхгүй. Түүний хийсэн дараагийн нэг том цавчаа бол Шинэ төмөр зам хэмээх Монгол улсыг элгээр нь хэвтүүлэх том цавчаа байлаа. Нийт өртөг нь 5 миллиард долларын өртөгтэй уг төслийн дор хаяж 20 хувь өөрт нь ноогдоно гэж тэр тоцсон байв. Тиймдээ ч үүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэт эх оронч болох сценари зохиож хувийн компанийн хийж байсан ажлыг зориуд санаатайгаар гацаасныхаа шанд Оросын олигархи Дерипаска мөн Хятадын тусгай албадаас хэдэн арван сая доллараар хэмжигдэх авилгал авсан байлаа. Уг санаа нь бүрэн хэрэгжиж чадаагүй улс төрийн нөхцөл байдал үүссэн, өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан хэдэн арван сая доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа сайдаас чөлөөллөгдөж Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценари эхэлж байна. karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson, 17 chingeleg spirt, solongosuudaas luivardsan nomurangiin 120 saya dollaraar bayanhonhongorig ter chigt ni deerees ni maxipmeks, talhhicher, bayangol, millhouse, hudaldaa hugjliin bank, Ulaanbaatar bank,miat, Майдар хороолол, mongoliin tumur zam, c1 tv, eagle tv, udriin sonin, ardchilal sonin,news.mn, shuud tv, shuud.mn, gogo.mn, elbegdorjiig altanhuyagiig, ardchilsan holboog bugdiig ni luivardaj avsan, bundgur ni ajilladaggui buusguni iluu ajilladagtaa hamgiin ankh mongol ohidiig singa-d avaachij zarj baisan, oros hulmastai huuhniig hulgain munguuruu uvuurtei oruulsan, hulgai luivar deermiig mongol uhaan, buzness uhaan geed oilgoson tuiliin archagui uruvdultei jonhuu battuligiig hen bolohiig ni unen nuur tsaraig ni жирийн ард иргэд бол мэднэ. Харин хүүхдийнх нь сургалтын төлбөр, өөрсдийнх нь идэх талх, уух архиных нь мөнгийг энэ луйварчин өөрөөсөө өгсөн юм биш улсаас хулгайлсан мөнгө гэдгийг нь Баянхонгорынхон, Яармагийнхан, эрүүгийн элементүүд болон рецедив гэмт хэрэгтнүүд хэзээ ч ойлгохгүй нь хамгийн харамсалтай. Хэрэв Монгол улсад төр засаг гэж байдаг бол, өчүхэн ч гэсэн шударга үнэн гэж байдаг бол энэ бузар луйварчинг ЭХ ОРНООСОО урвасан хэргээр үтэр түргэн хөлийг нь гозолзуулаад ачих нь зүйд нийцэх болно. Uragshaa nariin tsarigtai tumur zam tavih ni oros-t bolood china-d ashiggui,harin MONGOLD ASHIGTAI, urgun tsarigtai tumur zam tavih ni oros bolood china-d ashigtai, harin MONGOLD ASHIGGUI gedgiig 1-r angiin huuhed ch oilgono. yaagaad ve gevel Mongoliig hurdan hugjihiig oros ch gesen china ch gesen usa ch gesen japan ch gesen EU ch gesen bugd husehgui bgaa... bi buhel buten 6 jil 2008 onoos eniig hooloigoo suutul helsen, eh ornoo gesen bid nar shig humuus hujaa gej adlagdaj, eh ornoosoo urvasan jonhuugiin utsan huuheldei bolson do.ganbold, orosiin oligarhi deripaskagiin shalnii alchuur jonhuu met ni eh oronch bolj huvirsan bailaa. Jonhuu battulga bol Mongol ulsad nuhuj barshgui hor urshig tarisan mash onts notstoi ayultai etgeed yum shuu. Hezee ch barigdahgui tumur zam gej heden shoroo ovoolj 550 saya usd idsen, ulsiin hamag ungutei uudtei niitdee 1 mlrd usd –r unelegdeh maxipmeks, talhhicher, bayangol-g zoriud dampuuruulj uneguiduulj sanhugiin mahinatsiin argaar uuriin bolgoson,dan gants oros-d bish mun davhar hujaa-d biee unelj buhel buten 6 jil Mongol ulsiin hugljiig hoish ni changaaj umniin goviig dahin hezee ch sergeheergui notstoi hor urshig tarisniih ni tuluu ih hurliin gishuunees ni erguulen tataj, huuli busaar olson buh hurungiig ni ulsiin bolgoh ni zuid niitseh bno....

зочин 2016-03-16 103.229.121.152

20 жилийг 30 болгож хууг 5 болгож бна гзж ойлгож болох уу.

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-03-16 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-03-16 182.160.33.168

Tulbur ni l sonin baina sh dee tuuniigee taviach ee.

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-03-16 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-03-16 182.160.33.168

Tulbur ni xed baixiig taviach dee

88671597. 2016-03-16 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-03-16 182.160.33.168

Tulbur ni xed baixiig taviach dee

Bb 2016-03-16 59.153.113.82

80 мкв хэзээ болих вэ

321231 2016-03-16 202.70.43.254

80mkv hezee bolih vee?

Зочин 2016-03-16 182.160.35.62

CHINGGIS KHAAN BANKIIIG BUREN ZAILUULAARAI. SHAL TENEG GAZAR. CHADAHGUI.

zochin 2016-03-16 103.229.120.158

toriin bank odoogor medee ch gui shaham bna lee shdee hudlaa medee gee bolildoo