Байр суурь: Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв | News.MN

Байр суурь: Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Байр суурь: Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв

Байр суурь: Оюутолгойн орлогыг Төвбанкаар дамжуулах нь зөв

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан байдаг. Анх зургадугаар сард өргөн барьж хэлэлцүүлсэн ч тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг Ерөнхийлөгчид буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Шалтгаан нь ийм хууль батлагдвал хоёр тогтолцоот банкны систем нурахад хүрнэ, цаашлаад валютын ханшид сөргөөр нөлөөлнө, арай ядан бий болж байгаа эдийн засгийн өсөлт, сэргэж ядаж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүрнэ гэж тухайн үед гишүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байв.

Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор 2018 оны аравдугаар сард  Ерөнхийлөгч дахин өргөн барьсан. Ерөнхийлөгч уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Валютын зохицуулалтын тухай хуулийн 10-т “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэж заалт нэмэх төсөл юм. Улмаар Төвбанкны тухай хуулийн зургаад “хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт тусгасан төслийг дагалдуулан өргөн барьсан юм.

Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан дээрх хуулийн төслийг  өмнөх парламентад хамтатган хэлэлцэхээр болж улмаар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Намрын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан ч тус хуулийн төсөл өдгөө сураг алдарсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа юм.


Уг хуулийн төслийн талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Ерөнхийлөгчийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанкаар гүйцэтгэдэг байх” гэж оруулсан нь бидний өргөн барьсан хуулийн концепцтой ерөнхийдөө зорилго ижилхэн. Бидний санаачилсан хуульд “Гадаад гүйлгээнд эдийн харъяат болон харъяат бусын хооронд хийгдсэн урсгал санхүү, хөрөнгийн гүйлгээг монголд үйл ажиллагаа явуулж буй банкаар дамжуулж болно гэсэн заалт бий. Дотоодын банкаар гэж зааснаас илүүтэй Монголбанкаар гэж оруулсан нь илүү баталгаатай гэж бид үзсэн. Тиймээс Төвбанк хяналтаа тавина гэж хуульд орж байгаа. Хоёрдугаарт, энэ хуулийн төслөөр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан. Одоогоор манайд үндэсний статистикийн хэмжээний валютын мэдээллийн сан байдаггүй. Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх боломж бүрдэнэ.  Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай гэсэн хоёр тусдаа хуулийн  хэрэгжилт өнөөдөр амьдрал дээр тун хангалтгүй. Тиймээс энэ хоёр хуулийг нэгтгэж, валютын нэгдсэн зохицуулалттай болох шаардлагатай байгаа юм. Валют солих цэгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хариуцна гэдэг. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиндаа тодорхой тусгаж өгөөгүйгээс болж валют солих цэгүүдэд хяналт тавьж чаддаггүй. Нөгөө талд Монголбанканд  валют солих цэгүүдэд хяналт тавих эрх нь байдаггүй. Тиймээс уг хуулиар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны  чиг үүргийг маш тодорхой тусгаж өгсөн. Дэлхийн ихэнх улсад Төвбанк нь орж, гарч буй их хэмжээний валютын урсгалыг хянаж байдаг. Манайх энэ тогтолцоо руу орох ёстой. Ерөнхийлөгчийн болон гишүүд бидний санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг зарим хүн мушгиж тайлбарлахдаа хөрөнгө оруулагчдыг үргээх нь, Оюутолгой, Тавантолгойг зогсоох нь гэж нийгэмд буруу ойлголт явж ирсэн. Харин ч эсрэгээрээ энэ хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Оюутолгойн талаас ч гэсэн хэлж байсан. “Бид эсэргүүцэхгүй, орж, гарч буй валютыг дотоод банкаар нь дамжуулж болно. Хамгийн гол нь даах чадвартай эсэх хоёрдугаарт, хариуцлагатай, баталгаатай байж чадах” гэсэн ийм хоёр шалгуурыг л тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкууд даах чадвартай эсэх асуудал. Банк нь дампуурах эрсдэл, эсвэл хувийн мэдээллийг ил гаргаж улстөржүүлээд байх вий гэсэн болгоомжлол байна гэсэн үг. Тиймээс “Монголбанк” гэж оруулах нь зөв гэж үзэж байгаа. Монголбанк дампуурна гэсэн ойлголт байхгүй, нөгөө талаас найдвартай. Намрын чуулганы хугацаад Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Төвбанк ч гэсэн хүсэлтээ тавьж байгаа. Энэ хуулиар дан ганц валютын гадаад, дотоод урсгалыг хянахгүй. Нийтдээ Монгол Улсын валютын зах зээлийг шинээр тодорхойлох, биржийн болон биржийн бус хэлбэрээр зохион байгуулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэсэн чухал ач холбогдолтой.

  УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Уул уурхайн томоохон компаниуд тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын уул уурхайгаас гаргаж буй бүтээгдэхүүний мөнгөн гүйлгээ, тооцоог Монголбанкаар дамжуулдаггүй. Ингэхдээ өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулах эсвэл хөрөнгө оруулалтад зарцуулагдах зардлаа Монголоор дамжуулдаг. Энэ нь манай улсын валютын нөөц болон төгрөгийн ханшийн уналтад шууд нөлөөлж байгаа. Хэрэв Оюутолгойн бүх төлбөрүүд Монголбанкаар дамждаг болбол бид валютын ханшийг барьж улмаар иргэдийн амьдралд эерэгээр тусна. Мөн валюын ханш унах боломжой. Харамсалтай нь өнөөдөр ингэж чадаагүйгээс валютын ханшийн өсөлтийг дагаад импортын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсч эцсийн хэрэглэгч болсон ард иргэдийн нуруун дээр ачаа болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-09 202.179.3.126

Арилжааны банкууд мөнгө хүүлэгч хэлбэртэй, ард түмний арилжааны хэрэгсэл биш ашгийн төлөө аж ахуйн нэгж болсон учраас аргаа бхраад төв банкаар хийлгэхээр санаачилж байгаа байхаа.

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.15

ДЭЭРХ 2 ТЭНЭГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН НААД ЗАХЫН МЭДЛЭГГҮЙ, КОММУНИСТ ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛТОЙГОО ЗУУРАЛДАЖ БУЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. МОНГОЛ БАНКНЫ ЧИГ ҮҮРГИЙГ ЕРӨӨС МЭДДЭГГҮЙ ДУРАКУУД БАЙНА. ӨНӨӨДӨР ЦӨӨХӨН ХЭДХЭН КОММУНИСТ ОРНУУДААС БУСДАД НЬ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ВАЛЮТЫН ОРЛОГО ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭГ ЧИНЬ АРИЛЖААНЫ БАНКУУДААР ХИЙГДДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛИЙГ МЭЛДЭХГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД БАЙХ ГЭЖ. ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ. ЯАНАДАА

Avatar

Зочин 2020-12-09 202.126.88.32

Монгол банкаар дамжуулах нь маш зөв баттулга ерөнхийлөгчөө дэмжиж байна энийг эсэргүүцэж бгаа хүмүүс бол оюу толгойн гар хөл болсон эх орноосоо урвагч нөхдүүд

Avatar

Зочин 2020-12-09 103.212.119.109

Зөв ш дээ ямар ч хараа хчналтгүй хамаг юмаа алдаад бхын. Африк болох вий дээ

Avatar

Зочин 2020-12-09 66.181.161.83

ЗӨВ!!!! ЗӨВ !!!! ЗӨВ !!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-12-09 150.129.143.224

Монголын банкыг дэлхийн стандарттай болгох хэрэгтэй .тэгвэл тэр хуулинд банкинд мөнгө, доллор хадгалуулбал хүүгүй байх эсвэл 01 хүвийн жилийн хүүтэй байна. Тэгэхггүй одооны буруу жишиг өндөр хүүтэй байхад банкинд доллороор гүйлгээ хийнэ гэвэл хүү маш өндөр гарч монгол банкууд өрөнд орж дампуурна. Хурдан олон улсын стандартад оруул тэгвэл бүх зүйлыг шударгаар заачихсан байгаа.

Avatar

zochin 2020-12-09 49.0.212.165

Монголбанкаар дамжуулах нь зөв, бүр анхнаасаа л 2009 оноос ингэж хуульчлах байсан. Тэгээгүйгээс болж Баяр, Баярцогт нарын хийгээд үе үеийн уул уурхайн сайд нар, ашигт малтмалын газрын дарга нарын идээ уугаа тансаглал үүсэлтэй. За цаад гадны нөхдүүдийн хэдэн зуун сая долларын зардал хэтрэлтийн гүйлгээг ч харж болох байсан ч юм билүү

Avatar

ИРГЭН 2020-12-09 202.131.246.86

ТУСГААР УЛС Л ЮМ БОЛ АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН БАЯЛГИИНХАА МӨНГИЙГ ВАЛЮТЫГ МОНГОЛ БАНКААРАА ОРУУЛЖ ГАРГАДАГ БАЙХ ЁСТОЙ.ГАЗРЫН ДООРХИ БАЯЛГИЙН ЭЗЭН НЬ ХЭН ЮМ БЭ?

Avatar

Zochin 2020-12-09 66.181.184.228

Ene Oyunchimeg gej guinshaa avgai boli.

Avatar

ХУУЛЬЧ 2020-12-09 192.82.64.190

ҮНДСЭН ХУУЛИА /10-р зүйлийг үз / УНШААД ,,,ДАРАА НЬ,,,"" ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭ ""-Г ЭРГЭН НЭГ СУДЛААД ,,,"МОНГОЛ БАНКНЫ ТУХАЙ," ХУУЛИЙГ ДАХИН НЭГ БҮРЧЛОЭН ХАРЬЦУУЛААД "" ВАЛЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ "" /1994 ,05,12 ,,,Төрийн мэдээлэл №6-г үз / / МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БУЮУ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ НЬ ЗӨВ БАЙХ ДАА ,,,,,,,

Avatar

ЗОЧИН 2020-12-09 192.82.64.190

Эндээс яаж монголчууд попдож хуульгүй загнадагыг аяндаа мэдрэнэ дээ,,,,,,,

Avatar

Баасансүрэн 2020-12-09 202.126.90.85

Өөрөө төсөл бичээд саналаа нийтлээч

Avatar

Зочин 2020-12-09 150.129.143.224

Монголын банкыг дэлхийн стандартыг мөрдүүлэх хэрэгтэй! Тэгвэл банкны хүү бууна жилийн 3% болох жишээтэй , мөнгө хадгалуулахад 01% хүүтэй эсвэл хүүгүй гэх мэт болж банк дампуурах асуудалгүй болж , бага хүүтэй зээлэх боломж бүрдэж ,зээл авагчид олширч , олон кампан дампуурах аюуулаас аврагдаж, олон кампантатвараа улсад төлж улсийн эдийн засаг сэргэнэ.мөнгө банканд хадгалуулахад олигтой хүү авахггүй болохоор үйлдвэрлэл, ресторан зэргийг байгуулж улс хөгжинө. Доллорч монгол банкаар доллор ч дамжин

Avatar

зочин 2020-12-09 139.5.219.47

Баттулга Путины гар хөл болж, ганц байгаа ОТ-г нурааж байж санаа нь амрах гээд улайраад байдгаа одоо болих хэрэгтэй ш дээ. Путин Оросоо л бодно уу гэхээс Монголыг өндийж хөгжөөсэй гэж огт хүсэхгүй.

Avatar

Зочин 2020-12-09 98.33.93.32

Оюунчимэг гэж нэг эм Босоо Ганбаа байнаа. Попрох дуртай,энд тэнд камерийн өмнө элдэв юм чалчсан. Тэр нь монголын өнөөгийн нөхцөлд биелэгдэх боломжгүй,зөвхөн өөртөө л оноо авах зорилготой…ОТ- ийн гадаад талын компаниудтай үзэглэсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа,монголын тал гэрээнийхээ үүргийг биелүүлж байгаа нөхцөлд ямарч ач холбогдолгүй,биелэгдэх бололцоогүй сэдвээр харанхуй ардын тархийг угаахаа болих хэрэгтэй Элдэв балай юм сэдэж байхаар OT гоо яаж хамтран хүчирхэгжүүлэхэдээ анхаарж ажиллаа

Avatar

Зочин 2020-12-09 202.126.90.85

Санхүүгий нь хянаж чадахгүй бол ямарч эрх мэдэл хүчгүй байдаг. Анхнаасаа хэн үүнийг зөвшөөрсөн юмбэ. Үүний ард нөгөө урвалт,хахууль байгаа.

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.6

Банкууддаа иргэд нь итгэхгүй байхад гадныхан салаавч өгнө.лу болдын Голомт,бишрэлт ундармаагийн капитал,сумьяабазрын ҮХОБ,эрэл эрдэнэбатын Ариг гээд дан бүтэхгүй тэнэгүүд удирддаг банкуудтай.Зоос Анод нь ганц уурхайгаас болж дампуурсан.Хадгаламжийг төр хууль бусаар нэгтгсэн.

Avatar

энхээ 2020-12-09 103.111.68.3

улсаа боддог хүн их хуралд сууж байгаа бол энийг маш яаралтай хэлэлцүүлж нээлтэй ямар гишүүд татгалзав хэдэн гишүүн дэмжив ард иргэд сайн харж заавал батлуулахыг шаардаж хуульчлуулах хэрэгтэй байна,

Avatar

Zochin 2020-12-09 66.181.169.122

Uls turd bolovsrol heregtei gedgiin songodog jishee n ene bichsen text unshdag bsan egch bn daa

Avatar

Зочин 2020-12-09 202.55.188.82

Яагаад болохгүй гэж. Болохгүй гэж бгаа гарууд ойлгомжтой РИО ТИНТОгоос санхүүжиж иргэдийн тархи угаагч нар

Avatar

Зочин 2020-12-09 66.181.180.54

Путиний эцсийн зорилго ОТ г Монголын газар нутгаас хөөж тусгаар Монгол улсыг Дэлхийн зах зээлээс зайлуулж УлаанБаатарт Тагна Тува улсыг байгуулах явдал

Avatar

зочин 2020-12-09 66.181.161.95

Эдээрэй оролдвол эвдхийн цондон л гэдэг юм да .

Avatar

Зочин 2020-12-09 192.82.70.224

Цаг үе нь зөвүү Монголын засгийн Оюун толгой компаний хоорондын тохиролцоо ямар түвшинд байна бас Лондонгийн шүүх эсвэл Монголоос РИО-тинто гарах уу гээд олон нугачаатай асуудал байна. Хуулийн төсөл нэр хэрэгждэг бол маш сайн . Гэхдээ

Avatar

Иргэн 2020-12-09 202.126.90.152

Оюу толгойн орлогыг төв банкаар дамжуулна гэдэг туйлийн зөв?! Төрийн банкаар дамжуулсан ч болох л байх аль нэг төррйн өичит банкаар дамжуулдаг болох хэрэгтэй?!

Avatar

zas 2020-12-09 192.82.78.111

Chadahgui gevel zailan n bizdee….

Avatar

Зочин 2020-12-09 192.82.67.173

Банкны эзэдын дарлалаас чөлөөлөгдөх тавилан заяа байдаг ч болоосой!!!!!

Avatar

Zochin 2020-12-09 66.181.184.228

Ta 2 jijigdene bitgii mangart ulsaa horlon gee yu.

Avatar

Зочин 2020-12-09 66.181.190.227

Энэ нэг нэр алдарт дуртай ягчис бас улс төр ярина . Монголд улс төр гэдэг чинь хошин шог болчихсон шдэ

Avatar

Зочин 2020-12-09 64.119.27.187

Та хоёрын маргах хэмжээний асуудал биш ээ

Avatar

зочин. 2020-12-09 202.179.21.201

Эрх мэдэлтэй бүхний аманд мөнгө чихчихсэн юм чинь яаж хөдлөх вэ.Зуучилагч нь Багабаньд гэдгийг харж байгаа биз дээ………………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж