Монгол, Германы улс төрийн зөвлөлдөх уулзалт болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол, Германы улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Монгол, Германы улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Германы Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 14-нд Берлин хотноо амжилттай болж өнгөрөв. Энэ удаагийн уулзалтад манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас ГХЯ-ны Ази-Номхон далайн чиглэлийг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд ноён Др. Норбэрт Рийдэль тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр тал Монгол, Германы улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон олон улсын харилцааны хүрээнд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар, тухайлбал; Монгол Улсын байнга төвийг сахих тухай санаачлага, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг УБ хотод зохион байгуулах бэлтгэл ажил, НҮБ-ын болон ЕАБХАБ-ын хүрээнд хамтран ажиллах, Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Teneg BUH 2016-03-16 103.229.120.147

Ene muu teneg buh odoo boliod uls turuus zailaad ter undur burhan ene teree hiigeed yavbal buh ard tumnii amidrald nemertei boloh geed baih um. Uuruu Odjargal shig tatvar tuluhgui baij tuldug huniig ataarhaad degeedeed yavuulahgui um. Shalgah geheer uls turiin zorilgo ene ter geed hunii araar bultaad archaagui muu nohoi

German 2016-03-16 202.70.34.70

ӨӨр ярих сэдэв алга даа. Тодорхой, хэрэгжиж болохоор асуудлыг огт ярихгүй, зардал мөнгө гаргаж оччихоод, ийм ерөнхий зүйл ярьдагаа болих хэрэгтэй. Энэ зөвлөлдөх уулзалтын хэлбэр үеээ өнгөрөөжээ. Утсаар ярьж, видео конференц хийж бүрэн болно. Хайран цаг, мөнгөв

german mongol 2016-03-16 202.179.25.147

ter ynen shyy. ene mongol gedeg neriig odoony heden mongolchuud mon ch ih hudaldaj, hulgailj, huurch idej bna daa.

zochin 2016-03-16 202.21.112.2

Hogiin hulhi Mongoloor Germanchuud yahavdee