Блогер бүсгүй клиник үхлээс амьд үлдээд, юу харснаа ярьжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Блогер бүсгүй клиник үхлээс амьд үлдээд, юу харснаа ярьжээ

Блогер бүсгүй клиник үхлээс амьд үлдээд, юу харснаа ярьжээ

Блог хөтлөгч Лилиана хэмээх бүсгүй зүрх нь зогч,  клиник үхэлд орох үедээ өөрт нь ямар мэдрэмж төрсөн тухай ярьсан бичлэгээ TikTok-т байршуулжээ. Түүний хэлснээр, клиник үхлийн үеэр тэрбээр ойр орчимд нь хүмүүс юу ярьж байгааг сонссон боловч юу ч олж хараагүй аж. Хэсэг хугацаанд сэтгэн бодох чадвартай байсан бөгөөд нэгэн хонгилын үзүүрт гэрэл шиг зүйл олж харжээ. Энэ үед түүнд өөрийн биеэ орхиод, дээгүүр нь эргэлдээд байгаа мэт мэдрэмж төрсөн аж.

Блогер бүсгүй клиник үхлийн шалтгааныг харшлын улмаас үүссэн “анафилаксийн шок” гэж тайлбарлажээ. “Анафилаксийн шок” гэдэг нь үхэлд хүргэж болох түргэн явцтай харшлын ноцтой урвал аж. Тэрбээр газрын самар идээд амьсгалж, ярьж чадахгүйд хүрч, улмаар нүд нь харанхуйлан, зүрх нь зогсчээ. Түргэн тусламжийн эмч нар яаралтай арга хэмжээ авч, амийг нь аварсан байна.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж