Боксын шигшээ багийн тамирчид урд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Боксын шигшээ багийн тамирчид урд хөршийг зорилоо

Боксын шигшээ багийн тамирчид өнөөдөр БНХАУ-г зорилоо. Цяньань хотноо Aзи, далайн орнуудын дунд олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болно. Тэмцээний жин бүрийн эхний хоёрт орсон боксчид Бразилийг зорих эрхээ авах юм.

Энэхүү тэмцээнд манай улсаас саяхан Германы "Химийн цом"-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтжээ.

Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын Ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч "Алдар" спортын хорооны дасгалжуулагч А.Гантулга, гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Буянжаргал нар багтсан байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж