Алтны эрэлт өндөр ч ханш нь сулрав

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Алтны эрэлт өндөр ч ханш нь сулрав

Алтны эрэлт өндөр ч ханш нь сулрав

Алтны экспорт нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Оны эхэн үед Covid-19-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор улсын хилийг хааж, хөл хорио тогтоосон нь уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан.

Үүний улмаас 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буураад байв.

Алтны ханш өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Covid-19-ийн нөлөөгөөр олон улсын зах зээл дээр хурдацтайгаар өсч эхэлсэн. Монголбанкнаас алтны экспортыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох үйл ажиллагаа явуулдаг компани, уурхайнуудыг дэмжиж, нийт 500 тэрбум төгрөг хүртэлх, 3-9 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр олгож эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар нийт 18.9 тонн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортолжээ. Энэ нь өмнөх оны нийт экспортоос хоёр дахин илүү үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн бүрдүүлэлтэд алтны эзлэх хувь өссөөр байгаа билээ. Тухайлбал, 2019 онд ГВАН-ийн 21.9 хувийг мөнгөжсөн алт бүрдүүлж байсан бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар 30.4 хувь болж өссөн үзүүлэлттэй байв.

Алтны экспортын орлого өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 800 сая ам.доллараар нэмэгдсэн. Төв банк 18.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон тонноор илүү байжээ. Энэ жил 21 тонн үнэт металл худалдаж авснаар валютын нөөцийг 1.2 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ.

Төв банкны алт худалдан авалт (1990-2020) /тонноор/

Манай улсын алтны орлогын дүн аравдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 тэрбум ам.доллараар өсчээ. Энэ нь алтны экспортын хэмжээ биет болон орлогын дүнгээр түүхэн дээд амжилт тогтоосон гэсэн үг. Өнгөрсөн 2005 онд манай улс 23.8 тонн алт экспортолсон нь дээд амжилтад тооцогдож байв.

Өнөөдрийн байдлаар алтны экспортын орлого зэсийн баяжмалын орлогын дүнг давж, эрдсийн экспорт дундаа хоёрдугаарт бичигдсэн хэвээр байна. Оны эхний арваннэгэн сард урьдчилсан байдлаар манай улс нийт 28 орчим тонн алт экспортлон, 1.62 тэрбум ам.долларын орлого олжээ. Зөвхөн арваннэгдүгээр сард 4.9 тонн алт гадагш худалдаалж, 302 сая ам.долларын орлого бүрдүүлсэн байна.

Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал өндөр, хөгжингүй орнуудад мөнгөний тэлэх бодлогууд үргэлжилж байгаа тул аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт өндөр байна. Гэсэн хэдий ч “Pfizer” вакцины эхний шатны туршилт 90 хувийн үр дүнтэй байна гэсэн мэдээ зах зээл дэх тодорхой бус байдлыг бууруулж, алтны өндөр үнэ өмнөх долоо хоногоос буурахад нөлөөлжээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны аравдугаар сард 174,145.46 төгрөг байсан бол 2020.12.08-ны өдрийн байдлаар 170,203.24 төгрөг байна.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш Хятад болон Ази тивийн бусад оронд Covid-19 цар тахлын тархалт нэмэгдэж буйн улмаас энэ оны хоёрдугаар сард 1631 ам.доллар болж өссөн. Энэ нь сүүлийн долоон жилийн дээд түвшинд тооцогдож байв.

Дэлхийн зах зээл дээр өчигдөр (2020.12.08) нэг килограмм алтны үнэ 1867 ам.доллартай тэнцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж