Apple компани AirPods Max чихэвчээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Apple компани AirPods Max чихэвчээ танилцууллаа

Apple компани AirPods Max чихэвчээ танилцууллаа

Дэлхийн ухаалаг технологийн шилдгүүдийн нэг Apple компани өчигдөр/2020.12.08/ өөрсдийн цоо шинэ, хүчирхэг динамик дуугаралттай AirPods Max хэмээх чихэвчээ танилцууллаа.

Энэхүү акустик дизайнтай AirPods Max чихэвч нь H1 ухаалагч чиптэй, гадны дуу авиаг тусгаарлах сүүлийн үе технологитой, 40 мм драйвер Adaptive EQ дээр суурилжээ. Мөн таны толгой, чихэнд таатай мэдрэмжийг төрүүлэх зэвэрдэггүй ган туузаар тоноглогдсон сүлжмэл их бие болон сонсч буй дуугаа хянах, дуудлага хийх, ухаалаг туслах “Siri”-тай холбогдох гээд бүхий л боломжоор хангагджээ.

AirPods Max чихэвчийн тусгай мэдрэгчүүд нь хэрэглэгчийн толгойны хөдөлгөөнийг мэдрэх бөгөөд үүний тусламжтайгаар та чихэвчээ тайлахад таны сонсч байсан дуу шууд зогсч, буцаад зүүхэд үргэлжлэх болно. AirPods Max чихэвчийг ганц цэнэглэлтээр дээд тал нь 20 цаг тасралтгүй бүрэн чадлаар нь ашиглах боломжтой ба ашиглаагүй үедээ “ultralow power” горимд нь шилжүүлж цэнэгээ хэмнэх боломжтой.

Таван минут л чихэвчээ цэнэглэхэд 1.5 цаг ашиглах боломж бүрдэнэ.

Шинэ AirPods Max чихэвч нь саарал, мөнгөлөг, цэнхэр, ногоон, ягаан гэсэн таван өнгөний сонголттойгоор арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн худалдаанд гарна. Үнийн хувьд 549 ам.доллар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж