Ой санамжаа алдсан эмэгтэй нөхөртэйгөө дахин гэрлэжээ | News.MN

Ой санамжаа алдсан эмэгтэй нөхөртэйгөө дахин гэрлэжээ

Ой санамжаа алдсан эмэгтэй нөхөртэйгөө дахин гэрлэжээ

Ой санамжаа алдсан эмэгтэй нөхөртэйгөө дахин гэрлэжээ

Канадын нэгэн үзэсгэлэнт эмэгтэй ажил дээрээ осолд орсноос болж ой санамжаа алджээ. Тэр явдлаас хойш хоёр жилийн дараа тэрбээр нөхрийнхөө дахин гэрлэх хүсэлтэд "зөвшөөрчээ". Гурван жилийн өмнө Лаура Фаганелло ажлаа хийж байхад толгой дээр нь төмөр багана унаж, осол эмэгтэйн тархинд нь хүнд гэмтэл учруулжээ. Алтан гарт эмч нарын ачаар түүний гэмтэл бүрэн эдгэрсэн ч 23 настай бүсгүйн зарим ой санамж эргэн сэргэхээргүйгээр алдагджээ. Улмаар бүсгүй есөн сарын өмнө гэрлэсэн нөхөр Брайден болон хуримаа ч санахгүй байлаа.

Ванкуверт амьдардаг хос ослоос болж алдсан сайхан дурсамжуудаа сэргээх гэж яаж ч хичээгээд үр дүнд хүрсэнгүй гэнэ. Эхэндээ Брайден эхнэрийнхээ хувьд танихгүй хүнээс өөрцгүй байжээ. Тэрбээр “Энэ бүхэн эхэндээ үнэхээр шантармаар байсан. Хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжуудыг эхнэр маань огт санахгүй байх аймшигтай. Тэр миний хэн болохыг огт мэдэхгүйгээс гадна сурсан зангаараа дотно үгс хэлэхэд зайгаа барьдаг байлаа” хэмээн ярьжээ.

Лаурад ч түүнээс дутахааргүй хэцүү байсан гэнэ. Тэр “Би яахаа мэдэхгүй байсан. Би ямар ч сонголтгүй ацан шалаанд орсон мэт байсан” хэмээн ярьсан байна. Тэдэнд гэрлэсэн гэдгээ санахгүй байх хамгийн хэцүү байсан гэнэ. Лаура өглөө босоод л оронд нь танихгүй эр байгаа мэт мэдэрдэг байж.

Брайден, Лаура хоёр үерхэхээсээ өмнө захиагаар харилцдаг байсан гэдэг. Гэвч ослоос хойш хоёр жил цуг амьдрахдаа тэр хоёр хайрт хосууд шиг биш, танихгүй өрөөний хамтрагчид шиг л байсан аж. Гэхдээ Брайден энэ бүх бэрхшээлийг үл тоон эхнэртээ өөрийгөө сануулахыг үргэлж хичээхийн зэрэгцээ байнга халуун дулаан үг хэлдэг байжээ. Эцэст нь байдал сайнаар эргэж, Лаура нөхөртөө "дахин" хайртай болсон гэнэ. Лаура “Би нэг өдөр Брайден дээр очоод “Би санахгүй байгаа хуримнаасаа болж чамтай амьдраад баймааргүй байна.  Гэхдээ би чамайг санамаар, мэдмээр байна, тиймээс болзоонд явцгаая” гэж хэлсэн. Тэр үеэс эхлэн бид дахин бие биедээ сээтэгнэдэг болсон юм” хэмээн тайлбарлажээ.

Эцэст нь өнгөрсөн жил наймдугаар сарын 19-нд Брайден эхнэртээ дахин нэг удаа гэрлэх санал тавьсан байна. Лаура ч дуртайяа зөвшөөрч, хуримаа энэ жил хийхээр төлөвлөсөн аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-12-09 49.0.212.165

Ганц өдрийн санах ой, эсвэл 9 секунтын санах ойтой болчоогүй нь их юм

Avatar

Зочин 2020-12-09 202.55.191.130

s****a biz notebook kinonii kanad huvilbar uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж