Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна

Хямралын хар сүүдэр хаа сайгүй нүүрлэж байна. Эдийн засгийн хямралын хамгийн хүнд дарамтыг иргэд тэр тусмаа бизнес эрхлэгчид амсах болсон. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн орлого улам бүр хумигдсаар.  Зээлгүй ч хүн, өргүй ч байгууллага  байхгүй болжээ. Орлого нь өдрөөс өдөрт муудаж, цалингүй, ажилгүй болсон иргэд  амьжиргаагаа залгуулахын тулд үмх мах, чимх давсаа зээлээр авдаг болоод удаж буй. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд ч зээлээр ч бараагаа өгөх чадваргүй болсныг бизнес эрхлэгчид гомдоллох болсон.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын засмал зам дагуух зургаан нэрийн хүнсний дэлгүүр орлоо. Тус дэлгүүрийн орлого хоёр жилийн өмнөөс эхлэн муудсаар он гарсаар бараагаа зээлээр өгдөг болжээ. “Цалин буухаар өгье” гээд нэрээ бичүүлж зээлээр мах, гурилаа граммаар авах явдал ихэссэн. Барьцаанд нь иргэний үнэмлэхийг нь авахаас өөр арга байдаггүй. Иргэний үнэмлэхээ барьцаад тавьж, хоногийнхоо хэрэгцээний талх, саван, мах, сүүгээ зээлдэг ч, цалин нь цагтаа буухгүй байна гэж учирлах хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.

Тус дэлгүүрийн ойролцоох, тэндээ гайгүй томдоо тооцогдох “Гэрлэн хайрхан” дэлгүүр өнгөрсөн жилийн өдийд өдөрт 20-30 талх асуудалгүй зардаг байсан бол одоо өдөрт таван талх ч борлогдохоо байсан гэнэ. Мөнгөгүй болсон худалдан авагчдаа өрөвдөөд бараагаа зээлүүлж болох ч эргээд мөнгөө олж авахад хэцүү. Дууссан бараагаа татаж авмаар байдаг ч бэлэн мөнгөгүй болохоороо лангуугаа хоосрохыг хараад, зээл авсан иргэдээ мөнгөө өгөхийг хүлээгээд л суудаг гэж худалдагчид үүссэн нөхцөл байдлаа учирлан тайлбарлалаа.

Ажилтай нь нэгнийх нь цалин цагтаа буудаггүй, хөгшчүүл, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсаас тэтгэвэр, халамжийн мөнгө авдаг ч мөн л дансанд санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар хүлээгддэг. Ахмадууд ихэнх нь өнгөрсөн цагаан сараар тэтгэврээ нэг, хоёр жилээр нь зээлээд авсан. Тэтгэврээс өөр орлогогүй болохоор хүүхдүүдийнхээ цалинг хараад суух болсноо иргэд хэллээ. Ажил хийдэг ч цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй хоолныхоо  махыг өдөр, өдөрт нь граммлаж авдаг тухайгаа ч тэд ярьсан юм. Иймээс ч дэлгүүрүүд махаа граммлаж зарах болжээ. Хайлаастын зам дагасан дэлгүүрүүдэд 1300-2500 төгрөгт багтааж, хуваасан граммын мах их байна.

“Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй, олсон хэдэн төгрөгөө шууд л өмнө нь тавьсан өрөндөө өгдөг болоод удлаа. Амьдрал хотын захын гэр хороололд баргар байна” гэж хошигнох иргэд ч таарч байлаа. Зах зээл дэх бэлэн мөнгө хумигдахын хэрээр, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн гэж худалдаачдын төлөөлөл мэдээлж байлаа. Удаахгүй төлнө гэдэг үгийг сонсмооргүй байгаа ч учирлан гуйх нэгнээ өрөвдөж, зээл өгсөн хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч танд хүргэлээ. Гэхдээ дэлгүүрүүд ч өөрсдөө бараагаа татаж чадахгүй хүндхэн байдалд оржээ.  Амьдрал бодит байдал дээр ийм л байна. Харин албан тасалгааны цонхоор амьдрал ямар харагдана вэ, улстөрчид өө?

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

VNEN 2016-03-16 202.131.225.147

эдийн засгийн бодлого нь иргэдийнхээ халааснаас мөнгө авах бодлого хэрэгжиж үүнийхэн үр дүн нь өнөөдөр залуу иргэд нь ажилгүй, ажилтай нь цалин нь амьдралд хүрэлцэхгүй, өдрийн өндөр хувийн хүүтэй зээл авч өрийн дарамтанд орох асуудал нэлээдгүй байна.

kkk 2016-03-16 83.117.122.63

20 jiliin omno bj l bsan

сар 2016-03-16 59.153.113.130

эдийн засгийн буруу бодлогын гайгаар иргэд ядуу бас улаан бурхантай улс их өртэй боллоо яанаа

хх 2016-03-16 202.21.118.98

манайхан ер нь ажил хийх дургүй шүүдээ ажил хийе гэвэл захаас аван хийх ажил зөндөө байна адаглаад гудамж замынхаа халтиргаа гулгааг цэвэрлээд тохирсон хөлс авч болно шүүдээ ганцхан зохион байгуулах л хэрэгтэй

хх 2016-03-16 202.21.118.98

нэг дарга нь баахан хямдхан кассын машин оруулж ирээд боловсон аргаар үнэтэй шахаж сонгуулийнхаа мөнгийг босгож байгаа боловуу

хх 2016-03-16 202.21.118.98

зээл авсан бол төлөхл хэрэгтэй юун зээл чөлөөлөх наадах чинь дэлхий дээр хаанач байдаггүй юм

хх 2016-03-16 202.21.118.98

наад жаахан бараагаа хурдан үгүй хийгээд дэлгүүрээ хаа тэхгүй бол наадуул чиннь өсөрхөөд дэлгүүрийг чинь нэг шөнө шатаана шүү өлссөн хүнээс тэр зэргийн санаа гарахад байг гэх газаргүй

хх 2016-03-16 202.21.118.98

барууны маягийн ардчилалыг яг тэр чигээр нь монголын хөрсөнд буулгах гэж самарч байна даа

хх 2016-03-16 202.21.118.98

монголд эрүүл саруул бизнесийн орчин байхгүй жаахан дээшээ гарах гэхээр нь татвараар дарамтлаад эсвэл хэн нэг нь булааж идэх гээд хавчиж хяхаад шүүх цагдаа нь дээрэмчнийхээ талд ороод дээрэмдсэн зүйлээс нь хувь хүртэх гээд бизнес хийх гэсэн биш нэг бол өрөнд ороод үгүй бол шоронд яваад таардаг төр засгийн бодлогын буруугаар олон аавын хүү шоронд орж шороонд булуулсан

хх 2016-03-16 202.21.118.98

төр засгийн явуулж байгаа бодлогын золиос нь ард түмэн ,баахан зээл хийж идсэн хоолныхоо мөнгийг дараа нь төлнө гэдэг хэн хэндээ хүндрэл учруулна зарим нь төлөхгүй бултана эцэст нь бизнес хийх гэж ядарч яваа дэлгүүрийн эзэнл хохирно

хх 2016-03-16 202.21.118.98

төр засгийн явуулж байгаа бодлогын золиос нь ард түмэн ,баахан зээл хийж идсэн хоолныхоо мөнгийг дараа нь төлнө гэдэг хэн хэндээ хүндрэл учруулна зарим нь төлөхгүй бултана эцэст нь бизнес хийх гэж ядарч яваа дэлгүүрийн эзэнл хохирно

Зочин 2016-03-16 202.9.40.86

Ажлын амрыг бодож, авах идэхэд ухаанаа уралдуулж, бэлэнчилэх сэтгэлгээгээр гэдэсээ цатгаж, үнэгүй юманд нугасгүй болгон сургасан хайрт МАН-ын тавьсан суурь, гавьяа өнөөдөр хүнд хэцүү үед ард түмнийг бодож, сэрж сэтгэхийг шаардаж байгаа нь энэ. Хөдөөний малчидыг л харахад зун, намаржин зуд болно гэж ярьсаар байгаад өвөл хавар нь үхлээ, хатлаа, туслаач, бид та нарын махыг үйлдвэрлэч гэж донгодох, Хотынхон бүгд хоолгүй байна, нийлээд үнэгүй мах тараагаач гэвэл тэд өгч харагдлаа юу? Ийм л амьдрал дундуур бид явж байна. Энд төр засгийн буруу байхгүй ээ. Бидний Нармай монголчууд гэх үндэстэн өлсөх, зовох, дайн дажинг үзэлгүй явсан маань маш том аз боловч залхуу, тэнэг болох нөхцөл нь тэр байх. Бидний тал хувь нь хамгийн залхуу, арчаагүй дээ л хөгжиж чадахгүй байна. АН-ын засгийн гавьяа нь хэзээ нэгэн цагт заавал хийгдэх ажил байсан. Хийсэн нь ч зөв. Бид бүсээ чангалж давах хэрэгтэй. Болж байсан ажлыг ПОП-ууд саад хийгээд байхаар хүндрэл нь бидэн дээр буугаад байна. Одоо дахиад ч хүндэрнэ. Тэсэж гарах л хэрэгтэй. Зовлон, өлсгөлөнг үзээгүй ард түмэн зах зухаас нь амсах байхаа. Харин энэ нь үр хойчид маань хэрэг болох биз

asdfsf 2016-03-16 64.229.5.140

НӨАТ касс баримт эд нар лөөлөө болж байгаа юм байна да

chono 2016-03-16 59.153.112.178

haha khoninuud chonyg songochikhood odoo bolokhoor gonginood baij gene

Зочин 2016-03-16 103.57.93.204

энэ хийсэн нь ч хэрэггүй нэг нам байна АН гэж харин хайрт МАН маан хийдэг ч үгүй босгодог ч үгүй бахь байдагаараа даргаа гээд л залбирч явсан сайхан үе байж бидэнд энэ цаг маш хэрэгтэйг ахмад үе аав ээж ах дүү маан санагалзсаар хийгээд байвал улам хүний хармаанд ордог гэж энэ хүмүүс идээд байгаа юм шиг санагдаад ерөөсөө ингэж л иддэг гэдгийг нялх балчираас наян настан ч мэддэг болж дээ

тт 2016-03-16 202.9.40.188

АН ТӨРД ГАРХААР ХЯМРАЛ БОЛОХ ЮМ ЯАСАН МУУ ЁРЫН НАМ БЭ

mika 2016-03-16 203.194.118.68

Sayhnaas delguurt ur tavidag bolloo. Tsalingaa avch chadalgui on damjihaar chini uur yaltai ch bilee

Зочин 2016-03-16 49.0.162.61

hetsuu hetsuu baahan zam l tavilaa ter n uguujuu uguhgui zam barilga hoyor eruusuu hezeech uguujuu ugduggui salbar uildver barisangui de tun haramsaltai baina ardchilsan namd -60 onoo tavilaa

Зочин 2016-03-16 119.40.98.162

үс нь урт нөхөр үү энэ чинь. сайхан замаар явж байгаа таны машин үг хэлдэг бол өөр юм хэлэх байхдаа

Зочин 2016-03-16 202.21.106.115

Бид суулийн жилуудэд их тансаглаж урэлгэн сэхуун болчихсон доо Одоо бух зуйл эргээд буурин дээрээ бууж бгаа юм Уунээс ч дор болно

Зочин 2016-03-16 119.40.98.162

гэхдээ тансаглахгүй, олсноо ухаантай зарцуулдаг болно

хариу 2016-03-16 1.25.156.193

сүүлийн жилүүдэд ард түмэн ер нь яааж тансагласан юм? юу яариаад солиороод байнаа?

asfasdf 2016-03-16 64.229.5.140

chamd sar bolgon arhiny mungu ugch tansagluulaa biz de

Зочин 2016-03-16 202.9.42.4

Үргэлжлэл. - МАН төр барьж байх үед бүтээн байгуулалт бараг зогссон байсан , юу ч хийхгүйгээр иддэг,завшидаг байсан . Тиймээс МАН -с нэлээд хэдэн тэрбумтан төрсөн. Харин АН төр барьснаас хойш бүтээн байгуулалт хийсэн гэхдээ идсэн нь, завьшсан нь бас үнэн ! АН-д харь хятад залуус дүүрэн байна ,тэр нь манай тусгаар улсад ҮАБ-д сөргөөр нөлөөлж байгаа >

Зочин 2016-03-16 119.40.98.162

МАН юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Бүх юм бахь байдгаараа байж байвал санаа нь амгалан.

Зочин 2016-03-16 203.91.118.70

Зочин(202.9.42.2) Хармайны хулгайч баригдчихангуутаа хань татаж байна уу? 21 тэрбум доллар цавчсанаа яах гэж байна?

Зочин 2016-03-16 202.9.42.4

Энэ байдал маань ганц АН-тай ч холбоотой юм биш ! Анх эхлэлийг нь МАН тавьсанг учир мэдэх хүмүүс мэднэ ! Тэр гай сонууль дамжин өдий хүрсэн! АН алдаа гаргасан нь үнэн ,тэрэн дээр дөрөөлөөд МАН толгой ажилаад л ПИАР хийгээд л МАН төр барьж байхад диваажин байсан АН төр бариад там болголоо гэх . Энэ бүгд үлгэр ,худал тархи угаалт шүү ! Яг үнэндээ МАН төр барьж байхад төрөөс төрсөн тэрбумтангууд төрсөн .

Зочин 2016-03-16 203.91.118.70

Бид сонгоод буруудсан юм бид бас бүгдийг нь булаад хаячихъя л даа.

Зочин 2016-03-16 202.21.106.152

ene henii gavya ve? irgen tanii songoltiin gavya

Зочин 2016-03-16 202.179.11.170

Ийм л төр засгийг сонгосон хохь нь дээ

Зочин 2016-03-16 59.153.112.215

МУУ ШҮҮ

б 2016-03-16 202.21.105.28

тэр 20 сая хүртэлх зээлийг чөлөөлдөг тэнэг ***** сонсож бай, чи хадгаламж гэж сонссон уу малаа, миний хадгаламжийг чи дээрэмдэхгүй шүү!!!банкууд чинь өөрсдийн мөнгөөрөө биш бидэн шиг хадгаламжтай нөхдүүдийн мөнгийг чамд зээлдүүлж байгаа, ийм мал сэтгэхүйтэй юмнууд байхад яагаадч хөгжихгүйлдээ

Амьдрал дээшлэхгүй нь 2016-03-16 202.9.40.45

Олигархиуд тэдний холбоотнууд, улстөрчид өөрсдөө хангалуун амьдардаг, тэдэнд үйлчлэх хуульгүй учраас Ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа юм. Эд өөрсдөө Ард түмний энэ амьдралаар амьдардаг бол өдийд өөр байх байсан.

Зочин 2016-03-16 203.91.118.70

Нөгөө ухаалаг төр нь хаана байна аа?

Зочин 2016-03-16 202.170.71.91

Батүүл, Эрхэмбаяр гэх мэтийн нөхдүүдэд амьдрал сайжраад л байгаа гэсэн дээ

123 2016-03-16 202.131.225.147

Хажууд нь НӨТ гэж балай юм байна аа. Бөөн шахааны бизнес.

Зочин 2016-03-16 203.91.118.70

Ажиллах тусам л өрөнд ороод байдаг яачихсан систем бэ? Мүүнийх юм болов уу?

босогч 2016-03-16 49.0.186.196

ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам л муудсаар. зээлгүй иргэд бна уу? улс нь хүртэл зэлтэй болохоор арга ч үгүй байхдаа гэж гадныхан хэлэх байх. бид яагаад, яаж яваад ийм болчихов? үүнд хариулах өөрсдийгөө дээгүүрт тооцсон улс төрчид бна уу? байхгүй. энэ байдлаас гарах арга замыг нь олоод улсаа өөд нь татах нам эвсэл бна уу? байхгүй. бүгд биднийг шимэгчлэгчид. бид бол тэдний шимүүлэгч, хоол болох мөнгийг нь бэлтгэгчид. тэд бол паразитууд. энэ бүхэн аль нэг намаас болж байгаа юм биш. паразитуудын ямар нэртэй байх нь хамаагүй тэднийг ганц л зүйл нэгдмэл болгодог энэ нь биднийг шулах. өнгөрсөн намраас одоог хүртэл хичнээн монголчууд зээлээ хугаслах гэж гадныг зорьж хөдөлмөрөө шулуулж байгааг хэн мэдэж бна. үүнийг ганцхан банкныхан, гэр бүл нь л мэдэж бгаа. паразитууд эсрэгээр нь ярьж суугаа. иймд улс эх орон, ард иргэдийг ийм байдалд оруулж өөрсдөө ханаж цадахаа мэдэхгүй эх орноо худалдагчдад хариуцлага тооцох цаг болжээ. хамгийн эхэнд 20 хүртлэх сая төг-ий зээлтэй /цалингийн, тэтгэвэрийн, тэтгэмжийн, бизнесийн, малчны гм/ иргэдийн зээлийг бүрмөсөн чөлөөлж өгөхийг шаардацгаая. эз-ийн өршөөлийн хуулиар олигархуудыг л олон тэрбум төг-өөс чөлөөлж өгсөн болохоос ард иргэдэд юу наалдсан юм. сэр бос цаг болсон.

Зочин 2016-03-16 202.179.11.170

Яг үнэн. Босох цаг болжээ

Зочин 2016-03-16 119.40.98.162

юу ч гэхэв дээ. юу ч ойлгоогүй өдий хүрчихсэн нөхөр вэ

зочин 2016-03-16 202.9.42.2

энэ тэгээд хэзээ арилах юм бэ, бид хэнд найдах вэ...3 сая хүн ард баян болгох хүн б,а уу...

Зочин 2016-03-16 202.179.18.194

Арай хэтэрхий сүржигнээд байгаа юм биш биз? Гэнэт өнөөдөр ийм болчихсон юм биш. Гэр хороолол доторх дэлгүүрүүд ийм л байсаар ирсэн. Есийн тосыг граммлаж авдаг, бараа зээлээр авдаг. Миний мэдэхийн 10 жилийн өмнө ч тийм байсан. Туршлагагүй жижиг дэлгүүрүүдийн эздийн зээл нь сая төгрөгт хүрээд тэгэсгээд дампуурдаг байсан юм. Бизнесийн бичигдээгүй хууль шт. Дэлгүүр түрээслээд ажиллуулах болгонд ашигтай байна гэж байдаггүй юм. Олон зүйл нөлөөнө, байршил, өрсөлдөөн эзнийх нь арчаатай байдал гээд л.

Зочин 2016-03-16 202.9.40.88

BAGA TENEGT

иргэн 2016-03-16 1.25.156.193

зөв бага тэнэгт

Зочин 2016-03-16 103.229.123.121

3хан сая иргэнээ өлсгөлөн ядуу амьдруулах ч гэж дээ, асар их баялаг, 60шахам сая мал сүрэгтэй гэж байгаа

temuujin 2016-03-16 202.9.40.95

Заа, битгий худлаа шаагаад бай. Арчаагаа алдсан гуйлгачин 80 онд ч л байсан, одоо ч байгаа. Ажил төрлөө хийхгүй, алцайгаад хэвтэж байдаг амьсгаанууд л ийм байдалд байгаа.

Зочин 2016-03-16 103.26.193.227

Бидний араншаан гэж....

Зочин 2016-03-16 202.9.40.247

3 сая иргэнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа энэ төрийн нүүр царайг харуулж байна шүү дээ

Зочин 2016-03-16 49.0.162.65

say bas usnii une nemegdsen baina dahiad togni mungiig nemne genee harin ireh namraas dulaanii uniig 10-20 huviaar nemeh yum yarigdaj baina 2016 on mongolchuudad taagui jil bolohnee

ннн 2016-03-16 122.201.25.46

Нэг айлд нэг дэлгүүр ноогдож байна. Зардлаа хэмнэх арга зөндөө байгаа шүү, Жишээ нь: Гэртээ 1 телефонтой болох ...

b** MART 2016-03-16 103.229.122.208

ARDCHILSAN NAMYG YAAH GEJ SONGOVOO, YOSTOI AMAA BARIJ BAINA. ZI, JENKO, GANSUH NARYG SONGUULIIN DARAA YAARALTAI BARIJ BUH NASAAR NI GYANDAND HORIJ, TAMYG NI TSAILGAH HEREGTEI

uhaar***** 2016-03-16 202.21.117.42

bid ugsuur l, tatvar, torguuli nemegdseer l , gert hyamral nuurleseer l, ard tumen uhaarah tsag boljee

Зочин 2016-03-16 182.160.34.53

АН дахиж сонгогдвол энэнээс хүндрэнэ дээ,

Зочин 2016-03-16 203.91.118.70

Пастор Элбэгдоржийн буян.

Зочин 2016-03-16 49.0.204.180

АН-ын буян