МАН АТГ-ын дэд даргыг томилох "эрхтэй" болно

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

МАН АТГ-ын дэд даргыг томилох "эрхтэй" болно

МАН АТГ-ын дэд даргыг томилох "эрхтэй" болно

2019 оны гуравдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилохыг хуулийг УИХ баталж байлаа.  Энэ зөвлөмжөөр Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга нарыг чөлөөлж, томилсон байдаг. Үндсэндээ хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж нэрийн дор төрийн гурван өндөрлөг хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилох эрх нь нээгдсэн гэсэн үг. Мэдээж хуулийн байгууллагын удирдлага бол улстөрчдийн хувьд маш чухал албан тушаал учир хэн хэний ашиг сонирхол, “өөрийн” хүнээ томилох тохиролцоо хөшигний ард хийгдэж байлаа. Тиймээс ч тухайн үедээ хуулийн байгууллагын томилгоо олны анхааралд өртөж байв.

Харин энэ удаад эрх баригчид Авлигын тухай хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын дарга нь дэд даргаа өөрөө томилдог байхаар хуульчлав. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн бөгөөд Пүрэв гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Шинэ хуульд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилохоор тусгасан бөгөөд АТГ-ын дарга нь дэд даргаа томилохоор зохицуулжээ.

Тайлбар: Авлигын эсрэг хуульд орж буй өөрчлөлт

АТГ-ЫН ДЭД ДАРГЫГ ХЭЗЭЭ ТОМИЛОХ ВЭ?

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилж байсан юм. Харин АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өвчний улмаас таалал төгсч, одоо түүний суудал эзгүй байгаа.

Хэрэв хууль батлагдвал АТГ-ын дарга З.Дашдаваа дотроосоо дэд даргаа томилно гэсэн үг. Гэхдээ тэрбээр хэн нэгнийг эсвэл өөрийн дураар хүн томилохгүй бөгөөд хуульд тусгасанаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэгэ, туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх зарчмыг баримталж, дэд даргаа томилно. Албан бус мэдээллээр АТГ-ыг дэд даргаар Х.Буянтүмэнг томилж магадгүй гэсэн таамаг бий.  Гэхдээ одоогоор хууль батлагдаагүй учраас асуудал тодорхой биш ч ойрын хугацаанд АТГ-ын дэд дарга томилогдох нь тодорхой.

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг томилоход үндсэндээ Ерөнхийлөгч “өөрийн” хүмүүсээ томилчихсон гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ өнцгөөс харвал МАН Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, “өөрсдийн” хүнээ АТГ-ын дэд даргад тавих боломжтой гэсэн үг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж