Хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт аж ахуй нэгж /ААН/-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол үлдсэн хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/ хийсэн судалгаанд дурджээ. Арваннэгдүгээр сарын 12-оос хойш 152 мянган ажлын байр хумигджээ. Хэрэв хөл хориог дахин арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал ажилгүйдэл 432 мянга болж нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилбэл 505 мянган хүн ажилгүй болох аж.
Нийслэлд хүнсний зах, худалдааны төв, ресторан, кафе, цайны газрууд, түргэн үйлчилгээний цэг,үсчин, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилгын дэлгүүр, хими цэвэрлэгээ, авто засвар, авто угаалга зэрэг эдгээр байгууллагыг нийлүүлэхэд 6588 ААН-үүд бий.
Өнгөрсөн хугацаанд дээрх ААН-үүдийн зүгээс Нийслэлийн Засаг даргад халдвар хамгааллын дэглэм дор ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлсээр иржээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан түр зөвлөлийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосны улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн хэрэглээний барааны худалдаа, цайны газар, кафе, ресторан, үсчин, хувцас, гутал, цаг, гэр ахуйн модон эдлэл, цахилгаан барааны засвар үйлчилгээний газрууд, авто засвар, угаалга зэрэг 20 төрлийн үйлчилгээний газрыг эхний ээлжид нээх саналыг боловсруулсан.
Ийнхүү нийслэлийн эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого баримталж, хэд хэдэн салбар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана. Эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газар гаргах юм.
Үүнээс гадна хэдийгээр хайпермаркет, супермаркетуудад ахуйн хэрэглээний бараа зарж байгаа ч бага орлоготой иргэд худалдан авах чадваргүй байгаатай холбогдуулан хүнсний зах, худалдааны төвүүд доторх харьцангуй хямд, бөөний үнээр бүтээгдэхүүнээ зардаг ахуйн хэрэглээний барааны лангуунуудыг нээж ажиллуулах талаар иргэдээс ирүүлсэн олон тооны гомдол, хүсэлтийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр явуулах бөгөөд ингэснээр 30 мянга орчим иргэн ажлын байраар хангагдан, өрхийн орлого нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Дашрамд дурдахад, өчигдөр /2020.12.08/ Нийслэлийн удирдлагууд үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим авто болон дугуй засвар, кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан зэрэг үйлчилгээний ААН-ээр орсон байна. Тухайн ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Э.БУРАМ
Зочин 2020-12-09 66.181.185.246
ЯМАР НЬ НЭЭГДЭЭД ЯМАР НЬ ҮЛДЭЭД БАЙГАА ЮМ БЭ ? АРД ТҮМЭНЭЭ ЯАГААД АЛАГ ҮЗЭЭД БАЙГАА ЮМ БЭ ? БАРАА ЗАРААД МАСКТАЙ СУУЖ БАЙГАА ХҮН ХҮНИЙ ҮС АРААС НЬ МАСКТАЙ ЗАСЧ БАЙГАА ҮСЧИД ЯАГААД ОРХИГДСОН ЮМ БЭ ? ЯАЖ ИЙМ АЛМАС ШИГ ҮСТЭЙ АЖИЛДАА ОРОХ ЮМ БЭ ? УДАХ ТУСАМ УЛАМ ИХ БӨӨГНӨРӨЛ ҮҮСНЭ ГЭДГИЙГ ТООЦООЧЭЭ ? БАРААНЫ ДЭЛГҮҮР ҮСЧИНГ НЭЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА .
Зочин 2020-12-09 202.21.98.238
SUMTAIBAZAR OGTSOR!!!
Зочин 2020-12-09 150.129.141.86
Дан худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл барилга зэрэг баялаг бүтээх салбараа нээгээчээ МАНгаруудаа,
зочин 2020-12-09 192.82.74.117
эдийн засаг элгээрээ хэвтлээ, өлсгөлөн хүмүүс хулгай дээрэм хийж байна
Хуцдаг халтар 2020-12-09 192.82.70.131
Ресторан, кафе, хоолны газар, үсчин, гоо сайхны салоныг нээж болохгүй ээ. Нээхдээ тулаад дотроо хоол цайгаар үйлчлэхгүй, зөвхөн авч явахаар, хүргэлтээр зохицуулах нь дээр байх оо
wifi 2020-12-09 202.9.41.18
Delhii dayar hyn boognoroh hereggyi geed baihad l esreg yzeed baih yumaa Zah demii sh dee
иргэн 2020-12-09 202.21.109.37
Зэрэгцээд ажиллах нь чухал Одоо.. ирэх жил… энэ жаранд КОВИД ы-н вирусын 43 дүрс…нь өөрчлөгдөөд үржиж л байх болно шүү дээ… Эрдэмтэдийн үгийг сонсдог гүй юм уу….. УОК гэж тун хачин юм ярих юм….Ард зонд ойлгомжтой юм яриач ээ….
Зочин 2020-12-09 202.9.47.13
hуцаад бай, наадхаа чинь хэрэгтэй ахуйн сантехникийн хэрэгслийн дэлгүү хэрэгтэй байна, хамаг сантехникийн хэрэгсэл хагараад эвдрээд дууслаа8, шинэ сэлбэг авах газар байхгүй эргүү тэнэгүүд нээгээч, өөрсдийн баар аваа бүгдийг нь нээх гээд үзээд бхайна шдэ, баар сав, ресторанаас, кафенаас чинь илүү сагнийн сэлбэг хэрэг
зочин 2020-12-09 202.126.90.72
Нэртэйгээр нь бүгдийг нь нээчээч
Зочин 2020-12-09 202.126.90.72
нэртэйгээр нь бүгдийг нь нээчээч.
Badarch taxar 2020-12-09 66.181.180.121
Yamrig ni neehgvi gedgee l helchih tegee l boloo busad ni oilgomjtoi sh de tenegvvdee
Иргэн 2020-12-09 202.126.89.21
Э.Бурамд: 20 ААН-ийн биш, 20 чиглэл, төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүдийг.
Зочин 2020-12-09 64.119.23.169
сум пиздух таван богдоос хахууль шааждээ
Үйлчилгээг хязгаардах 2020-12-09 150.129.142.161
Үйлчилгээгээ хязгаарлаарай . Ер өвчин үнэхээр таохсансбайна даа
Зочин 2020-12-09 202.131.243.186
Тэгээд цаг зааж тэнэгтэв дээ. Ковид чинь идэвхжил нь өдөр оройд өөр өөр байдаг гэж сонсоогүй. Харин рестораныг бол зай талбайн ашиглалт 30% хэтрүүлэхгүй байх гэдэг ч юм уу үйчлүүлэгч сууж байгаа 2 ширээний дунд заавал 2 ширээ хоосон байна гэж маягаар зохицуулах хэрэгтэй байх