Оросууд хадгаламжаа харилцах данс руугаа шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Оросууд хадгаламжаа харилцах данс руугаа шилжүүлж байна

Оросууд хадгаламжаа харилцах данс руугаа шилжүүлж байна

Хадгаламжийн хүүг бууруулсан нь банкны үйлчлүүлэгчид хөрөнгөө арай илүү уян хатан хэрэгсэл рүү шилжүүлэх, тухайлбал, хадгаламжаа харилцах данс руу шилжүүлэх нь нэмэгдлээ хэмээн ОХУ-ын Сбербанк мэдээллээ. Тус банкны энэ жилийн урьдчилсан тайлан энэ нөхцөл байдлыг нотолж байгаа юм. Тус банкны тайлангаар 2020 оны арваннэгдүгээр сард рублийн хадгаламж 101,1 тэрбумаар, валютын хадгаламж 52,6 сая ам.доллараар буурчээ. Харин харилцах дансан дахь рублийн хэмжээ 143,45 тэрбумаар, валютынх 636,75 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Энэ үзэгдэл зөвхөн Сбербанкинд биш нийт банкны салбарт ажиглагдаж байгааг тус банкны тайланд онцлон дурджээ. Тайланд дурдсанаар энэ хандлага урт хугацаандаа хадгалагдах магадлал өндөр ажээ. Хадгаламжаас гарч байгаа хөрөнгийн зарим хэсэг санхүү, хувьцааны зах зээл рүү шилжиж байна. Сбербанкны тайлангаар Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа руу 20 орчим тэрбум рубль оржээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж