Ирэх 2021 онд дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өснө гэсэн таамгыг шинжээчид хийж байгаа хэмээн ОХУ-ын ШУА-ийн Газар тариалангийн бүтээгдэхүүний бодлогын төвийн доктор Василий Узун телевизийн НСН сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ. "Цар тахлын улмаас дэлхий даяар орлого 10 хувиар буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ байдал ирэх 2021 онд ч үргэлжилнэ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнө байсан ямар ч хямралын үед байгаагүйгээр нэмэгдэх хандлагатай байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт аль ч улс орны ядуу иргэдийн орлогын 50 хувийг эзлэхээр байна” хэмээн Василий Узун хэллээ.
ОХУ-ын хувьд хүнсний барааны нийлүүлэлт, үйлдвэрлэл, нөөц хангалттай байгааг тэрбээр онцоллоо. “Орос улсын хувьд хүнсний дотоодын үйлдвэрлэл хүн амаа хангахаар хэмжээнд байгаа нь олзуурхууштай. Хангах төдийгүй экспортлох нөөц бий. Тухайлбал, улаан буудай, талх, масло, ургамлын тосны үйлдвэрлэл хангалттай бий” хэмээн Василий Узун үзэж байна.
Харин хүнсний чиглэлээр, хоол бэлтгэлийн ажилладаг жижиг бизнесүүд хямралд өртөж магадгүйг тэрбээр анхааруулж байна.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ