Цэцэрлэгийн тогоочийн танхайн хэргээр яллана

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн тогоочийн танхайн хэргээр яллана

Цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодсон хэргийг энэ сарын 24-ны өдөр шүүхээр болжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан.  Энэ хэргээс болж тус цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалж, улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг нь зогсоосон юм. Дундговь аймгийн прокурорын байгууллагаас уг  хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнд эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр ял оноох дүгнэлт гарсан бөгөөд   “181.1. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж