Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу? | News.MN

Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2020.12.08) Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эл салбарт авлига авсан хүн ажиллах ёстой юу гэдэг асуудал хөндөгдлөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн ажиллах эрхгүй. Гэтэл танай төмөр замын салбарт Ж.Пунцаг гээд хятадуудаас авлига аваад эрүүгийн ял авсан хүн дарга хийгээд явж байгаа. Төмөр замаар Covid-19-ийн халдвар алдлаа гэж УИХ-ын гишүүн ярихаар Цогоо, Пунцаг нарын хүн УИХ-руу 16 мянган салаавч өглөө гэж ярьж байна. Танай салбарт авлигач хүн ажиллах ёстой юу, та тэр хүмүүсийг өөгшүүлэх үү” гэлээ.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар “Улаанбаатар төмөр зам Монгол Улсын хууль тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төмөр замд Ёс зүйн хороо бий. Тэр хүний асуудлаар Ёс зүйн хороонд чиглэл өгсөн. Би тэр хүмүүсийг турхираагүй” гэх хариулт өгөв.

Жилийн өмнө Тагнуулын ерөнхий газраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудитын хяналтын газрын даргаар ажилладаг Ж.Пунцагийг саатуулж байсан.  Ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байсан бөгөөд удалгүй сулласан удаатай. Мөн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан Авлигатай тэмцэх газраас шалгасан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

Гэвч асуудал нам дарагдаад байсан бөгөөд Covid-19 цар тахал дотоодод алдагдсаны дараа “Улаанбаатар төмөр замаас Дархан өртөөний ойд зориулан зохион байгуулсан спортын тэмцээнд ОХУ-аас орж ирсэн хүмүүс оролцсон гэх шуум дэгдэхэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ энэхүү мэдээллийг үгүйсгэсэн бол Б.Цогтгэрэл, Ж.Пунцаг нар мөн хүч хаян цахим хуудсаараа дамжуулан няцааж байв.

Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Миний ярьсныг буруу ойлгож, ташаа мэдээллийг олон нийтэд цацсан байна” гэж хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдсэн ч дараахан нь УИХ-аар 2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Сахилга хариуцлага алдагдаж байна. Төмөр замын тэмцээнд ОХУ-аас иргэдийг хэн оролцуулсан юм.  Хэнд ямар хариуцлага тооцох юм бэ” гэх асуулт тавьж, намжаад байсан асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн билээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шодоргос 2020-12-08 103.80.211.37

Монголыг төр засгийн төлөөлсөн хүнийг УБТЗ болон сайдаар тавимаар юм. Халтар тун хариуцлагагүй юм ярьж байна. Ямар ч ухаалаг биш. Манайх газраа ашиглуулаад зөвлөлтүүд бүх хөрөнгөө гаргасан гээд л. Гэтэл хаант Оросын үед КВЖД буюу Манжуурын төмөр зам баригдсан. Энэ яриа бүр дэлхийн 2-р дайны дараа дуусч зам БНХАУ-д шилжсэн. Тэгтэл оддогийн Оросын энэ дээрэнгүй бодлогыг шүүмжижл байж улс эх орныхлл ирээдүйд ашиг хонжоо авчрах ёстой атал Халтар амин хувиа бодсон өөдгүй муу хулчгар ажлаа өгөөч

Avatar

Зочин 2020-12-08 202.55.191.130

bugd l avilgach shtee

Avatar

Зочин 2020-12-08 124.158.96.199

Халтар сайд аймхай юмаа? Үнэн бол хална гээд зоригтой хэлчих чадваргүй юм.

Avatar

Зочин 2020-12-08 66.181.188.34

Илд хэрэгтэй болж байна

Avatar

Зочин 2020-12-08 130.253.28.12

de

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Асуудлыг нарийн зааглаж ойлговол шийдвэр нь оновтой болно. 2020-12-08 66.181.187.38

Хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.Манай төрийн албаны хуулиар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын ажиллагсад төрийн албан хаагчид хамаарахгүй. Зарим улсад хамаардаг жишээ бий.Гэлээ гээд улсын үйлдвэрийн газрын ажиллагсад авлига авч болно гэсэн үг биш. Авлигын эсрэг хуулиар удирдлагыг нь хамааруулсан. Гэхдээ хамаарах хүрээг нь өргөтгөх, ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээдэг тогтолцоог хуульчлах шаардлага байгаа эсэхийг судлах .хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-12-08 211.36.130.184

орсуудыг 21 хоног тусгаарлалтгүй оруулсан нь үнэн бол эгэ улсад хууль журам гэж худлаа дөвчигнөхөө больцгоовол яасийн дарга эрх мэдэлтнүүд хууль журамаа сахихгүй борчуудад жанжиндад байдаг юм бол та нар бүгд монголбг төрөөс зайлах хэрэгтэй энэ яасан ч байж болохгүй маш аюултай

Avatar

Зочин 2020-12-08 98.33.93.32

Ёстой ноцтой асуудал. Энд авилгач,бүр эх орноосоо урвагчид ажиллаж байна. Тэр оросоос тамирчид ирж оролцсон хэргийг ил болгож ард түмний эргэлзээг тайлах хэрэгтэй. УИХ- ын гишүүдийн эсрэг 16 түмэн салаавч өгдөг оросын бууны нохдыг ажлаас нь чөлөөлж,авилга авсанд нь шон дээр суулгаж,шоронд хатаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-08 64.119.22.171

Шинжилгээ өгөхгүй оруулдаг нь зохион байгуулалттай

Avatar

Zsss 2020-12-08 66.181.180.156

Тэнэг юс ярьдаг юм бэ. Бүх салбарт л авилагч хээл хахуулч гээд бүгд л бгаа. Мэдээгүй л бвгэж

Avatar

123456 2020-12-08 49.0.212.165

МАН-ын авилгалч, гэм хэрэгтэн, шоронгийн хулгайч ажиллаж байгаа

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-08 202.9.46.228

МАНАЙХАН ХЭЗЭЭНЭЭСЭЭ ОРОСУУДЫН УРДААС ДУУГАРЧ ЧАДДАГҮЙ ЯАГААД ГЭХЭЭР ОРОСУУД ТОМ ХАХУУЛЬ ӨГӨӨД МОНГОЛД БҮҮР ТОМ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГУУЛДАГ АВЛИГАЧ ЖИГЖИДНЯМААГ Ч МОНГОЛЫН ТӨР СОЛИХ ГЭЭД ЧАДААГҮЙ ШҮҮДЭЭ ОДОО ЭНЭ ТӨМӨР ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ НЬ БОЛ ЗӨВ ГЭХДЭЭ ЭХЛЭЭД УРАГШАА НАРИЙН ЦАРИГИЙН БАЯЛАГИЙН ЗАМАА ТАВЬЖ АВАН ДЭЭРДЭЭ ОРОСУУД Ч НУТАГААРА МАНЙ ВАГОНЫГ ЯВУУЛАХГҮЙ БЕНЗИН ӨГӨХГҮЙ ГЭЭД Л АЙЛГАД ЭХЭХНЭ ДЭЭ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ГЭХДЭЭ ШИЙДЭХЭЭР ОРОЛДОХ Л ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-12-08 66.181.178.76

Энэ Энхбаяр шоучин элий балай нөхөр дөа

Avatar

/*-*/ 2020-12-08 49.0.212.165

Авилгалчид ажиллаж байгаа, ажиллах ч гэж дээ, шахаа цавчаа идээ уугаа хийж улсын хөрөнгө цөлмөж байгаа

Avatar

Зочин 2020-12-08 66.181.161.90

Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гээд шударга зоригтой эх оронч залуус төрд гарсан нь юутай сайн. Ар Монголын буян заяа их гэж…

Avatar

Зочин 2020-12-08 64.119.19.221

Сайн долоодог нөхөр үү дээ… хахаха

Avatar

irgen 2020-12-08 31.45.4.218

avilgal avalgui zugeer ajlaa hij boldoggui yum bh da, bugd avdag geed bh yum, avah zaalttai duremtei bdag yumuu, yaj zavraharaa ingej deer doorgui zavhardag bn aa, zasag zahirgaa, huuli duremtei Uls møn biz de

Avatar

Иргэн 2020-12-08 66.181.179.232

УИХ-ын үйл ажиллагааг ТВ-ээр ажиглаад байхад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олон асуудалд элдэв гажуудлыг арилгах,зөв шударга үйл ажиллагааг тогтоох чиглэлээр аливаа асуудалд хандаж байгааг дурьдаж түүнд сонгогчид талархаж байгааг уламжильяа.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.40.170

Ene mongol turd salaavch ugdug avilgalch naraa diilehgui yum daa daa,

Avatar

сонгогч 2020-12-08 192.82.72.16

Б.Энхбаяр гэдэг залуу хаана ч харин шудрага ёсны төлөө дуу хоолой болох гишүүн шүү.Талархаж байна.

Avatar

Ард түмний хяналт 2020-12-08 66.181.187.55

Хүүе ээ Халтар сайд аа, Танай ИНЕГ-ын дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын төрсөн дүү Л.Бямбасүрэнгийн Гүрэн дээд сургуультай нийлж цохисон 640 сая төгрөгийн асуудал юу болсон бээ ковид коронагаар дамжуулаад сайхан хуйвалдаж дарах гээд нэлээн юм болж байна гэхийн,, . Энэ шүүх энтр чинь коронагаар хэвийн онлайнаар хурлаа хийгээд явна л гэж байнлээштээ ,,.. Зам тээврийн сайд ,, . Халтар гуай ,,.. Бямбасүрэнгийн найз ,,. Ерөнхий сайдаа яах гэж байнаа????????????????????????

Avatar

Зочин 2020-12-08 43.242.243.129

ҮНЭН. АВИЛГА, ХОР НАЙРУУЛАХАД ГАРШСАН НӨХӨД.!!!

Avatar

XL 2020-12-08 42.60.12.230

er n tumur zam Mongoliin huuliig barimtaldaggui shdee hezee tender zarlaj bsiin?

Avatar

Энэ поп хулгайчаас болгоомжил. 2020-12-08 66.181.178.176

Дампуурсан улсын үйлдвэр 40 саяар ёолкдсоныг мэдэж байсан юм бол дэд сайд байхдаа дуугараад шалгулж байхгүй яасан юм бэ? Худлаа попорхоо боль! Худлаа попроогүй юм бол МАН дангаараа жанхууг огцруулах боломж чинь байж л байна, сүр данзан ухныг ч гэсэн огцруулах боломж чинь байж л байна.

Avatar

Энэ поп хулгайчаас болгоомжил. 2020-12-08 66.181.178.176

. Энэ хумсаа нуусан луйварчны гол хийх ажил бол шоронд суусан баяр тэргүүтэй МАН-н луйварчдыг гаргаж авилгалд нь тэрбум төгрөг авах. Хүний удам гэж бас байх юм, энэ луйварчны эцэг нь гэж Дорнодыг самарсан Баттөмөр гэж МАН-н эргүү долдой байсан. Маш их худлаа дүр эсгэсэн адгийн н**ш болохыг Монголчууд мэдэж авлаа. Төрд 11 их наядын авилгал байсныг мэдэж байсан юм бол хууль зүйн дэд сайд байхдаа улсын орлого болгохгүй үлийгээ хийж байсан юм бэ? Дампуурсан улсын үйлдвэр 40 саяар ёолкдсоныг мэдэж ба

Avatar

Зочин 2020-12-08 139.5.218.25

Mongold avilaga avdaggvi hvniig udur den bariad ersen ch oldohgvi bolson doo ! Huuliihan yalanguya uursduu uursdiiguu ilchlehgvi, olohgvi, shiitgehgvi !!! Bvvr darhlaad avsan baigaa !

Avatar

Зочин 2020-12-08 139.5.216.149

Энхбаяр гишүүнд төмөр замынханд ТӨҮГ-т төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй гэдгийг хэлж зөвлөдөг хүн байдаг бол хэлээд өгчих юмсан.

Avatar

Зочин 2020-12-08 192.82.74.117

Жигжиднямаа гэж авлигчин байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж