Тайванийн шинэ ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Тайванийн шинэ ерөнхий сайд

 

Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вен шинэ ерөнхий сайдаар Лин Чуаныг нэрлэлээ. Лин Чуан ирэх тавдугаар сард албан үүргээ хүлээж авах бөгөөд түүнийг олон хэцүү асуудал хүлээж байна. Тэрбээр Тайванийн эдийн засгийн өсөлтийг сэргээж, Хятадтай зөвшилцөж, маргааныг энхийн замаар зохицуулах үүрэг хүлээж байна.

 

Тайванийн сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч Ардчиллын үйл явц нам ялалт байгуулснаар Бээжингийн зүгээс удаа дараа анхааруулга хийж байв. Хэрэв Тайвань тусгаар тогтнолын төлөө ямар нэгэн алхам хийвэл Хятад улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэдгийг төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян анхааруулсан юм.

 

Өдгөө 64 настай Цай Инг Вен өнгөрсөн сард болсон сонгуульд ялалт байгуулж Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр Бээжинтэй сайн харилцаатай Лин Чуаныг ерөнхий сайдаар сонгосон нь Хятадтай эв зүйгээ ололцож, зөрчлөөс зайлсхийж байгааг илтгэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж