Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2020.12.08) 14:00 цагт “Эрэл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн хурал эхэлсэн. Б.Эрдэнэбат өөрт нь холбогдох хэргийг шударга шийдвэрлэж чадахгүй гэж үзэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн" гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.
Хэргийг тухайд өгүүлэхэд, “Улаанбаатар импекс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан, Б.Эрдэнэбатыг эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ