13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна | News.MN

13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна

13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна

13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна.
Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлж Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний тусламжийг үзүүлээд байна.

Тухайлбал Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/462 дугаар захирамжаар эрсдэлт нөхцөлд байгаа дүүргийн 300 өрхийн 1579 иргэнд 7,5 тонн өргөн хэрэглээний хүнсний багцийн тусламж, 510 өрхөд 18870 шуудай буюу 471 тн 750 кг сайжруулсан шахмал түлшийг тус тус өгсөн байна.

Мөн дүүргийн Улаан загалмайн хорооноос өндөр эрсдэлтэй 400 өрхийн 2135 иргэнд хүнсний багцийн тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-12-08 49.0.212.165

Жидүүчдийн нам засгийн тархи угаалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж