Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо нээлтийг хийж, үэзгчдийг байлдан дагуулаад байга билээ. Тэрбээр энэхүү бүтээлийнхээ гол дүрд шинэ залуу жүжигчнийг тоглуулсан нь олны сонирхлыг маш ихээр татаж буй юм. Киноны постер гарсан цагаас олон хүнд маш ихээр таалагдаж, нээлтээ хийхийг нь тэсэн ядан хүлээсэн гэхэд болно.
Гол дүрд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа СУИС-ийн жүжигчин мэргэжлээр төгсчээ. Уг кино нь түүний анхны дүр бөгөөд маш их зориг шаардсан биз ээ. Учир нь эротик хэсэг 5-6 үзэгдэлд гардаг юм. Гэхдээ үзэгчдэд энэ байдал нь таалагдсан бөгөөд гоо зүйн талаасаа цэвэрхэн таашаал авахуйц болж чаджээ хэмээн дүгнэж байна. Жүжигчин Д.Гэрэлмаагийн амьдралын хэмнэлтэй танилах боломжийг "Гилийн хатан" нэвтрүүлэг олгов. Ингээд та бүхэндээ түүний амьдралын болоод уран бүтээлийнх нь талаар хуучилсан нэвтрүүлгийг хүргэж байна.