Алдаж болохгүй тоглолт: Мессигийн эсрэг Роналдо | News.MN

Алдаж болохгүй тоглолт: Мессигийн эсрэг Роналдо

Алдаж болохгүй тоглолт: Мессигийн эсрэг Роналдо

Алдаж болохгүй тоглолт: Мессигийн эсрэг Роналдо

УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд өнөөдөр/2020.12.08/ эхэлнэ. Европын хөл бөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээнээ дэлхийн шилдэг хоёр хөлбөмбөгчин дахин нэг удаа тоглох гэж байна.

Өнөөдөр явагдах энэхүү тоглолт нь Месси, Роналдо хоёрын тамирчны замналдаа тааран тоглож буй сүүлийн тоглолт байхыг ч үгүйсгэхгүй.

Алтан бөмбөгийн зургаан удаагийн эзэн Лионель Мессигийн Барселона талбайдаа алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдогийн Ювентус багийг хүлээн авч тоглох болно. Хоёр багийн хувьд хасагдах шатанд шалгарах нь нэгэнт тодорхой болсон хэдий ч хэн нь нэгдүгээр байраар шалгарах вэ гэдгээ үзэх хариуцлагатай тоглолт явагдана. Мөн өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргил болсон Лионель Месси, Кристиано Роналдо нарын 36 дахь тулаан болох гэж байна. Өмнөх нийт 35 тоглолтоос Месси 16 ялж, Роналдо 10 ялж, есөн удаа тэнцэж байжээ. Гоолуудын хувьд Месси 35 тоглолтонд 22 гоол оруулсан бол Роналдо 19 гоол оруулсан үзүүлэлттэй.

Роналдо, Месси хоёр хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Ла лигийн хүрээнд тааран тоглож, 2-2 гэсэн харьцаатай тэнцэж байлаа. Үүнээс хойш Роналдо Реал Мадрид багаас явж, Италийн Ювентус багийг зорьсноор хоёр тамирчны хэзээ дахин тааран тоглох нь тодорхойгүй болсон юм.

Роналдог Испаниас явсны дараа Месси хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мэдээж, Роналдог би үгүйлж байна. Тэр Реал Мадридыг хүчирхэг болгосон. Ла лиг, Испани түүнийг үгүйлж байна. Бид үргэлж бие биенийгээ хурцлахыг хүсдэг байсан. Роналдо бид хоёрын хооронд нэг их дотно харилцаа байхгүй л дээ. Бид бие биенээ зөвхөн тоглолтон дээр, хүлээн авалтан дээр л хардаг уулздаг хүмүүс. Гэхдээ хааяа уулзахдаа үргэлж сайхан яриа өрнүүлдэг” хэмээж байжээ.

Харин Роналдо Италид очсон хойноо Мессигийн талаар ярихдаа “Миний хувьд, амьдрал бол өрсөлдөөн. Хүмүүст аз жаргал бэлэглэх нь надад таалагддаг. Би Мессиг нэг л өдөр Италид ирж тоглоосой гэж хүсмээр байна. Яг над шиг тэр шинэ сорилтыг хүлээн авах хэрэгтэй. Гэхдээ Барселонад тэр аз жаргалтай байвал би түүнийг хүндэлнэ. Тэр гайхалтай тоглогч, сайн хүн. Гэвч Италид надад сайхан байна. Үгүйлээд байх юм алга. Энэ бол миний шинэ амьдрал. Би жаргалтай байна” хэмээсэн аж.

Өдгөө 35 настай Роналдо УЕФА Аваргуудын лигт 132 гоол оруулснаар бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлдэг бол 33 настай Месси 118 гоол оруулснаараа түүний араас бичигддэг. Мөн Роналдо Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд таван удаа түрүүлсэн бол Месси дөрвөн удаа түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 64.119.17.236

Messi vs juventus

Avatar

Зочин 2020-12-08 98.33.93.32

Бичээч буруу бичиж. Тэртэй тэргүй Барса бүсээсээ нэгээр гарна. Юве хожвол хоёул 15 оноотой болно. Хоёулаа 4 хожил нэг нэг хожигдолтой,оруулсан ба хаалгандаа алдсан бөмбөгийн зөрүүгээрээ Барса хамаагүй илүү,Харин Юве 10:0 харьцаагаар хожвол 1- ээр гарах боломжтой……

Avatar

Нн 2020-12-08 64.119.27.194

Өнөө шөнө хэдэн цагаас тоглох юм

Avatar

Зочин 2020-12-08 64.119.17.212

4

Avatar

зочин 2020-12-08 64.119.18.150

Ач холбогдол багатай тоглолт, энэ хоёр ч хуучин шигээ биш болсон, ер нь бол байдгаа шавхах үхэх сэхэхээ үзсэн тоглолт биш учир сүртэй юм болохгүй

Avatar

Badarch taxar 2020-12-08 66.181.180.121

Ponalidagaas messi korona awah baih oor sonin yumgvi toglolt bolno

Avatar

Зочин 2020-12-08 64.119.16.227

Энэ удаа хоёулаа тоглохгүй байх эсвэл аль нэг нь тоглохгүй.Нээг их ач холбогдолгүй тоглолт болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж