Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна | News.MN

Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс харахад АНУ-д сэтгэцийн эрүүл мэндээр сайн, маш сайн хэмээн үнэлэгдэх хүмүүсийн тоо цар тахал, хөл хорио зэргээс шалтгаалан 10 хувиар буурсан байна.

Энэ бол АНУ-д 2001 оноос хойш байгаагүй доогуур үзүүлэлт юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард америкчуудын 43 хувь нь өөрсдийгөө сэтгэцийн хувьд маш сайн түвшинд байна хэмээн мэдэгдэж байсан аж. Гэвч 2020 он тун амаргүй өнгөрч байна.

Цар тахлаас болж АНУ-д хэдэн зуун мянган хүн нас барж, хөл хорионоос болж хэдэн сая хүн ажилгүй болж, эдийн засаг, улс төр асар ихээр хямарч, сэтгэцийн эрүүл мэнд маш сайн ангилалд багтах хүмүүсийн тоо 18 хувиар буурчээ.

Мөн өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг муу, маш муу хэмээн оношилж байгаа хүмүүсийн тоо есөн хувиар нэмэгдсэн байна.

Түүнээс гадна архаг архичдын тоо хөл хорио эхэлснээс хойш долоо хоног тутам 19 хувиар өсч байгаа хэмээн Техасын их сургуулийн судалгаа баталж байгаа аж.

Бас сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламж авах хүүхдүүдийн тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа юм. Судлаачид хүмүүсээс зай барих дүрэм, хөл хорио гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа болон цаашид хэр удаан тэвчих талаар асуужээ. Тэгтэл 10 эцэг, эх тутмын гурав нь хүүхдүүд нь сургуульдаа явалгүй гэртээ хоригдсоноос болж аль хэдийн сэтгэцийн болон сэтгэлзүйн хямралд орсон гэдгийг ярьсан гэнэ. Харин гурван эцэг, эх тутмын нэг нь аюулгүй болтол хэчнээн ч удаан зай барих дүрэм сахиж, хажуугаар нь хүүхдийнхээ сэтгэцийг дэмжиж чадахаа хэлсэн гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 146.115.161.230

Үнннэн арчаагүй. Бичкээн юманд яваад өгнө. Нас бие гүйцсэн том эр хуруу эсгэснээ цусаа харснаа ухаан алдаж унаж мунаж. Ёоо зайлаа. Гүйж мүйхгүй бол, эсүүл гэртээ 2 хоног сууснаа шууд хямарч мямраал эмчрүү гүйгээл. Эмч нь хамтдаа хямраал. Өвдөх нэрээр хүндлэл хүлээх нээх дуртай. Бидний хэдэн монгол ч харин амьдралд хатаагдцын бишүү жоом шиг энд ч тэнд ч байжилайна.

Avatar

Зочин 2020-12-08 59.153.115.41

Гайгүй биз дээ, америкчууд яаж ч доройтсон монголчууд шиг болохгүй. Монголчуудын гуравны хоёр нь сэтгэцийн өвчтэй

Avatar

Зочин 2020-12-08 202.126.88.222

Ай мэдэхгүй,2009 онд хямрал болоход ажилгүй болсон гээд шууд хомелэсс болдог гарууд бнлэ ү****ц ш дээ

Avatar

Зочин 2020-12-08 202.21.107.94

Дэлхийд олон хүн галзуурч үхдэг өвчин тусах юм гэсэн. Одоо эхлэл нь тавигдаад яваандаа генэнд нь дамжих юм байгаа биз. Бага стресст дээ.

Avatar

зочин 2020-12-08 192.82.65.120

Ер нь дэлхий нийтээр хүмүүсийн сэтгэцийн байдал өөрчлөгдөж байгаа. Энэ нь яг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал биш болов уу.

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.52

Доройтох эрүүл сэтэгхүй үлдсэн ч юм уу даа… Манайхан бас хэмжээгээ мэдэхгүй Америк гэж далдагнаж сэтгэцээ гэмтээх хэрэггүй л дээ.

Avatar

Зочин 2020-12-08 192.82.78.118

ene door uurchlultud orchihson, shaltgaangui ineedeg nuhur bna. tsaana ni buur olon bgaa bh shuu,

Avatar

Зочин 2020-12-08 124.158.66.234

АНУг шүтэгчид дуугараачээ, хаана байнаа, хаха

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.149

Шүтэх, бодит үнэнийн олж харах гэдэг маш ялгаатай. Америкад биднээс илүү тэднээс сурах ёстой юм маш олон.

Avatar

Зочин 2020-12-08 202.126.89.116

Амэрик ах нар бол бурхан амэрик орон бол диваажин гэдэг Амэрик ах нараа шүтэн биширч амьдарна монголчууд.

Avatar

Зочин 2020-12-08 202.126.88.44

ОРОС ХУЖААГ БОДОХОД ХҮНЛЭГШҮҮ

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.168

аа ха ха

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж