Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Америкчуудын сэтгэцийн эрүүл мэнд эрс доройтож байна

Сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс харахад АНУ-д сэтгэцийн эрүүл мэндээр сайн, маш сайн хэмээн үнэлэгдэх хүмүүсийн тоо цар тахал, хөл хорио зэргээс шалтгаалан 10 хувиар буурсан байна.

Энэ бол АНУ-д 2001 оноос хойш байгаагүй доогуур үзүүлэлт юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард америкчуудын 43 хувь нь өөрсдийгөө сэтгэцийн хувьд маш сайн түвшинд байна хэмээн мэдэгдэж байсан аж. Гэвч 2020 он тун амаргүй өнгөрч байна.

Цар тахлаас болж АНУ-д хэдэн зуун мянган хүн нас барж, хөл хорионоос болж хэдэн сая хүн ажилгүй болж, эдийн засаг, улс төр асар ихээр хямарч, сэтгэцийн эрүүл мэнд маш сайн ангилалд багтах хүмүүсийн тоо 18 хувиар буурчээ.

Мөн өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг муу, маш муу хэмээн оношилж байгаа хүмүүсийн тоо есөн хувиар нэмэгдсэн байна.

Түүнээс гадна архаг архичдын тоо хөл хорио эхэлснээс хойш долоо хоног тутам 19 хувиар өсч байгаа хэмээн Техасын их сургуулийн судалгаа баталж байгаа аж.

Бас сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламж авах хүүхдүүдийн тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа юм. Судлаачид хүмүүсээс зай барих дүрэм, хөл хорио гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа болон цаашид хэр удаан тэвчих талаар асуужээ. Тэгтэл 10 эцэг, эх тутмын гурав нь хүүхдүүд нь сургуульдаа явалгүй гэртээ хоригдсоноос болж аль хэдийн сэтгэцийн болон сэтгэлзүйн хямралд орсон гэдгийг ярьсан гэнэ. Харин гурван эцэг, эх тутмын нэг нь аюулгүй болтол хэчнээн ч удаан зай барих дүрэм сахиж, хажуугаар нь хүүхдийнхээ сэтгэцийг дэмжиж чадахаа хэлсэн гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж