Сувдан эргийн бөмбөгдөлтөөс олон хүн АНУ-д өдөрт нас барж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Сувдан эргийн бөмбөгдөлтөөс олон хүн АНУ-д өдөрт нас барж байна

Сувдан эргийн бөмбөгдөлтөөс олон хүн АНУ-д өдөрт нас барж байна

АНУ-д сүүлийн долоо хоногт Covid-19 өвчнөөр өдөрт барсан хүний тоо дэлхийн II дайны эхэнд Сувдан эргийг япончууд бөмбөгдсөнөөс болж нас барсан хүмүүсийнхээс давжээ.

1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны үүрээр импреалист Японы тэнгисийн цэргийн онгоцнууд сануулгагүйгээр АНУ-ын сувдан эрэг дээрх тэнгисийн цэргийн флотыг бөмбөгдсөн юм. Бөмбөгдөлтийг Японы онгоц тээвэрлэгч зургаан хөлөг, 300 сөнөөгч, бөмбөгдөгч нисэх онгоц хамтран хийжээ.  Улмаар АНУ-ын найман байлдааны хөлөг тэргүүтэй 19 усан онгоц, 188 нисэх онгоц сөнөж, цэргийн бие бүрэлдэхүүн, энгийн иргэн нийлсэн 2403 хүн амь үрэгдсэн юм. Энэ халдлагаас болж төвийг сахих байр суурьтай байсан АНУ нь дэлхийн II дайнд татагдан орсон билээ. Тус аймшигт өдрийн 79 жилийн ой өчигдөр/2020.12.7/ болжээ.

Харин өдгөө АНУ шинэ аймшигтай нүүр тулж байна. Covid-19 цар тахал АНУ-д аль хэдийн 273 мянга гаруй хүний амийг авч одсоны дотор өнгөрсөн долоо хоногт л гэхэд 10 мянга гаруй хүн нас баржээ. Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногийн Мягмарт 2473, Лхагвад 2733, Пүрэвт 2706, Баасанд 2563, Бямбад 2445 хүн нас барсан аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж