Өнчин Палестин хүү “Реал Мадрид”-ын тамирчидтай уулзана

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Өнчин Палестин хүү “Реал Мадрид”-ын тамирчидтай уулзана

Палестины Иорданы эргийн Дума гэх тосгоны эцэг, эхээсээ өнчирч хоцорсон таван настай хүү Испанийн “Реал Мадрид” багийн од тамирчидтай уулзахаар Испанийг зорьжээ. Хүү еврейн шашинтнуудын улмаас орон гэр, эцэг, эхээ алдсан байна.

Хэт даврагчид галтай лонхыг гэр рүү нь шидэж, орон байрыг нь галдах үед хүүгийн эцэг, эх, ах нь амиа алдаж, тэрбээр орь ганцаараа үлдсэн аж. Таван настай Ахмед Давабша хүү эмээ, өвөөгийнхөө хамтаар Иорданы нийслэл Анман хотоос онгоцонд сууж, Испанийг зорьсон байна. 

Түүний шүтэн биширдэг хөлбөмбөгч нь Криштиану Роналдо гэнэ.  2015 оны долдугаар сарын 31-нд Ахмедын гэр нь шатаж 18 хан сартай дүү, эцэг эх нь нас барсан байна. Харин хүү маш хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдэн ирж, гэр бүлийнхнээсээ цор ганцаар үлдэж хоцорчээ.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж