ЭМЯ: 119.мн сайтыг хийсэн компанитай гэрээ байгуулаагүй | News.MN

ЭМЯ: 119.мн сайтыг хийсэн компанитай гэрээ байгуулаагүй

ЭМЯ: 119.мн сайтыг хийсэн компанитай гэрээ байгуулаагүй

ЭМЯ: 119.мн сайтыг хийсэн компанитай гэрээ байгуулаагүй

Эрүүл Мэндийн Яамны Санхүү, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Наратуяагаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.


-Covid-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа яваад байгаа. Энэ талаар  мэдээлэл өгөхгүй юу?

Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 центээр худалдан авсан. Нэг бүрийн үнэд бүх тээврийн хөлс, БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас Улаанбаатарт ирэх тээврийн хөлс бүгд багтаж гэрээ хийгдсэн. Дараагийн 200 мянган оношлуурыг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд SD BIOSENSOR компаниас оношлуурын үндсэн үнээр байгуулсан гэрээний дагуу 4.97 центээр нийт 994.0 мянган долларын гэрээ байгуулсан. Үүнд, тээврийн хөлс багтаагүй. 200 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг Инчеонд авчрах, Инчеоноос Улаанбаатарт авчрахад 87 сая төгрөгийн тээврийн зардал төлсөн.

-Оношлуурын нэг бүрийн үнэд тээврийн зардал орж байгаа гэлээ.  Нэг оношлуурт хэдэн төгрөг ногдож байгаа вэ?

Тээврийн нийт зардлыг нийт оношлуурт хуваахад нэг оношлуурт 0.16 цент ногдож, нэг оношлуурын үнэ 5.13 цент болж байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр оношлуурын нэг нь тээврийн хөлс шингээсэн, нөгөө нь тээврийн хөлс шингээгээгүй үнэ юм. ЭМЯ-наас энэ талын бүх мэдээллийг ил тодоор шилэн дансанд байршуулсан бөгөөд хууль зөрчсөн болон өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье.

-119.мн сайтыг бүтээхэд их хэмжээний мөнгө зарцуулсан байж магадгүй гэсэн  яриа мөн гараад буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-119.мн сайтыг байгуулахын тулд 508 сая төгрөгийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь огт үндэслэлгүй худал, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Учир нь Эрүүл мэндийн яамнаас одоогийн байдлаар 119.мн сайтыг хийж байгаа компанитай огт гэрээ байгуулаагүй юм.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 64.119.17.75

Манайдаа гайгүй гэгдэх интерактив гэдэг компани тэр 119 сайтыг хийсэн юм байна. Маш муу хулхины юм хийдэг компани. Зүгээр олон программистуудаа дуудаад хийлгэчиж болно штэ. Тэд нар зүгээр хийгээд л өгнө. Заавал муу компани сонгож хийлгэж байгаа нь цаанаа маш том авилгал явж байгаа. олигтой юм хийгээд өгчихсөн юм шиг бид нар үнэгүй хийж өгсөн гээд мэдэгдэл гаргачихжээ.

Avatar

Зочин 2020-12-08 66.181.186.243

Солонгос улсын SD BIOSENSOR компани элчин сайд 5 сард ЭМЯ сайд Сарангэрэлд дээрхи урвалжийг ханвиваар өгсөн тухай хэвлэл мэдээлэлээр цацагдаж байсан. Удалгүй ТНБ дарга Амарсайхан энэ Нарантуяа нар ОК Фарма ХХК-с өндөр үнээр урвалж авч 11 сар хүрьэл тасралтгүй нийлүүлсэн. Энэ урвалж өндөр үнэтэй нь баригдсан учраас SD BIOSENSOR үйлдвэрээс 4.97 центээр худалдан авч эхэлсэн.
Энэ үнэ ч гэсэн өндөр үнэ. Ямар ч үйлдвэр их хэмжээгээр худалдан авалт хийхэд хөнгөлөлт хангалттай үзүүлдэг журамтай.

Avatar

Зочин 2020-12-08 192.82.75.53

toglood bn uu ? 4.97 5.20 cent geh shig. too bodood uzel de
4$ 93 cent
5 $ 20 cent

Avatar

az 2020-12-08 66.181.182.179

Sain duraraaraa xiisen bolj bn u.tegeed irgediin medeelel batalgaagyi aldaglaa geg yzej bolox nee

Avatar

Z 2020-12-08 202.21.103.54

SETGUULCH NARAA 119 tusgai dugaar ajillahgui bna geed emch naraas asuugaad l baih yum , naad 119.mn app aa hiisen kompaniig olood ter gzart n honkh uyaachee ,

Avatar

Зочин 2020-12-08 202.55.188.88

Dandaa undur unetei shahaanii yumnuud l baigaa shde

Avatar

Зочин 2020-12-08 66.181.161.33

ЗГ ийн ХМОНХАлбаны дарга Ганзориг бандийн нзийхан кампони энэ хүрэлсүхийын боовийг хөхдөг бандийг АТГ шалга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж