АНУ-ын Конгресс Монгол Улстай стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолыг батлав | News.MN

АНУ-ын Конгресс Монгол Улстай стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолыг батлав

АНУ-ын Конгресс Монгол Улстай стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолыг батлав

АНУ-ын Конгресс Монгол Улстай стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолыг батлав

“Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар баталлаа. Тус тогтоолын төслийг АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нарын 2020 оны есдүгээр сарын дөрөвний өдөр хамтран өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.

Энэхүү айлчлалын үр дүн болж батлагдсан “Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоол нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж буй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна АНУ-ын Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм. Уг тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороогоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр баталсан юм.

Энэхүү тогтоолыг хэлэлцүүлэх үеэр Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн талаар ярьж, хуулийн төслийг дэмжихийг гишүүдээс хүссэн байна.

Харин Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жэйми Раскин энэхүү тогтоол нь Монгол Улс ардчилал, аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон хүний эрхийг хүндэтгэн дээдлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа явдлыг сайшааж, хоёр улсын хоорондын чухал түншлэл өргөжин хөгжиж буйг бататгаж байгааг тэмдэглэжээ гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэлэлцээ шүү 2020-12-08 103.229.123.97

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд гэж сольж бичнэ үү – news.mn-ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж