Цар тахлын улмаас Давосын чуулган Сингапурт болно

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Цар тахлын улмаас Давосын чуулган Сингапурт болно

Цар тахлын улмаас Давосын чуулган Сингапурт болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Давосын эдийн засгийн чуулган цар тахлын улмаас ирэх 2021 онд Сингапурт болохоор болжээ.  Сингапур улс нь covid-19 цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан гэгдэж байгаа ба уг чуулга уулзалтад дэлхийн олон улс орны улс төр, эдийн засгийн салбарын хүндэт зочид ирдэг учир зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэрт хүрсэн байна. Ирэх оны чуулган тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд Сингапурт болох бол 2022 онд буцаад Давост зохион байгуулагдах юм байна.

Сингапурт 58 мянга гаруй хүн халдвар  авч, 29 хүн covid-19 өвчний улмаас нас баржээ. Харин одоогийн байдлаар тус улсад Covid-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байгаа ба тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Гэхдээ тус улсад хорио цээрийн хоёрдугаар түвшний дэглэм тогтоосон хэвээр байгаа ба таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглон, ихэнх компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байна.

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган нь 1970-аад оноос хойш түүхэндээ хоёр дахь удаа Давос хотоос гадна зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө 2002 онд есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөн Нью-Йорк хотод хүндэтгэл үзүүлэх үүднээс тус хотод зохион байгуулагдаж байв.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж