Хууль бус сайтуудад Covid-19 эсрэг вакцин зарж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

 Хууль бус сайтуудад Covid-19 эсрэг вакцин зарж эхэлжээ

 Хууль бус сайтуудад Covid-19 эсрэг вакцин зарж эхэлжээ

Нууц, хууль бус сайтууд буюу Dark web дээр аль хэдийн Covid-19 өвчний эсрэг вакцин зарж эхэлжээ.

Их Британид өнөөдөр/2020.12.8/ covid-19 өвчний эсрэг вакцинжуулалтаа албан ёсоор эхлүүлж, эхний ээлжинд 80 болон түүнээс дээш насныхан, хөгшчүүдийн асрамжийн газрынханд вакцин тарьж эхэлж байгаа билээ.

Харин халдвар авах эрсдэл багатай хүмүүс 2021 оны эхээр вакцинжуулалтад хамрагдах аж. Гэтэл хууль бус сайтууд дээр Pfizer компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 1300 ам.доллараар худалдах зар тавьж, дэлхийн хаана ч хүргэнэ хэмээжээ.

Жишээлбэл, нэг хууль бус сайт дээр “Бид Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакциныг зарж байна. Аль ч оронд хүргэнэ” хэмээх зарлал байсныг сэтгүүлчид олжээ. Түүнчлэн VICE агентлагийн сутгүүлчид вакцин зарна гэсэн хоёр ч зарын дагуу холбоо барин асуулт тавьжээ. Тэгэхэд зарын эзэд вакцинаа Засгийн газраар дамжуулж авсан бөгөөд аль хэдийнэ нэлээд хэдийг зарсан хэмээн мэдэгджээ. Мөн өөр нэг этгээд нь 560 тун буюу 280 хүнд хүрэлцэх нөөц үлдсэн хэмээсэн байна.

Харин Сиднейн эмнэлзүйн сургууль, Чарлес Перкинсийн төвийн профессор Барбара Минтзесийн хэлснээр цар тахлын эсрэг вакцинууд их эртнээс хууль бус сайтууд дээр зарагдаж эхэлсэн гэнэ. Тэрбээр “Энэ бол маш эрсдэлтэй наймаа. Энгийн, хууль ёсны сайтуудаас худалдан авахтай харьцуулахад хууль бус сайтаас худалдаж авсан бараа баталгаагүй. Түүнээс гадна Pfizer-ийн вакциныг -70 хэмд хадгалах ёстой байдаг. Харин хууль бус наймаачид вакциныг зохих ёсоор хадгалсан эсэх нь эргэлзээтэй. Мөн тэднээс худалдан авах нь ихэвчлэн хууль бус байдаг. Түүнээс гадна тус наймаа үнэндээ луйвар байж магадгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж