Энэтхэгт гарсан нууцлаг өвчнийг ДЭМБ судалж байна | News.MN

Энэтхэгт гарсан нууцлаг өвчнийг ДЭМБ судалж байна

Энэтхэгт гарсан нууцлаг өвчнийг ДЭМБ судалж байна

Энэтхэгт гарсан нууцлаг өвчнийг ДЭМБ судалж байна

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотод үл мэдэгдэх нууцлаг өвчин дэлгэрч, 300 орчим  хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уг өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өнөөдөр /2020.12.08/ 455 болж нэмэгджээ. Үүнээс 200 гаруй хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна.

Тус улсын эрх баригчид энэхүү нууцлаг өвчний үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээс нугасны ус болон цусны дээжийг авч лабортариуд руу илгээжээ. Түүнчлэн ДЭМБ-аас уг өвчний гарал үүслийг тодорхойлохоор тусгай баг гарган ажиллахаар болсон байна.

Энэ өвчнөөр өвчсөн хүмүүс гэнэт ухаан алдаж унах, амнаас нь хөөс цахрах, дагжин чичрэх, нүд улайж загатнах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс өөр өөр байршлаас ирсэн бөгөөд ихэвчлэн мэдрэлийн систем нь гэмтсэн байдалтай иржээ.

Зарим мэргэжилтнүүд үүнийг ус, хоолны хордлого гэж таамаглаж байгаа бол зарим нь агаарын бохирдлоос үүссэн өвчлөл байж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ хоол болон усны хордлого гэж үзэхэд өвчтөнүүд хотын өөр өөр газраас ирсэн нь анхаарал татаж байгаа юм.  Мөн дээрх өвчтөнүүдээс Covid-19-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Эх сурвалж: GUARDIAN, Times Of India

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 64.119.18.14

ж****а шүү. Тэд янз бүрийн вирус гадаад руу тарааж эхлэнэ гэж зөгнөсөн энэтхэг хүүхэд бгаа.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.188

Hujaa nar enethegiig chadaj bhku yu uur yu bdiin hujaagiin hsen ajil

Avatar

Зочин 2020-12-08 202.55.188.88

China India 2 delhiin hamgiin ih hun amtai uchraas hum amaa bagasgah bodlogo bariad hiimleer yanz buriin uvchin gargaad baigaam bishuu.

Avatar

d 2020-12-08 59.153.85.124

Өвчин биш бөөнөөр хордсон юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж