Эцэг, эх нь хөл хорионд орсноос 54 хүүхдийг хамгаалах байранд авчээ | News.MN

Эцэг, эх нь хөл хорионд орсноос 54 хүүхдийг хамгаалах байранд авчээ

Эцэг, эх нь хөл хорионд орсноос 54 хүүхдийг хамгаалах байранд авчээ

Эцэг, эх нь хөл хорионд орсноос 54 хүүхдийг хамгаалах байранд авчээ

Эцэг эх, асран хамгаалагчид нь хөл хорионд орсон, тусгаарлагдсаны улмаас 54 хүүхэд хамгааллын болон бусад үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн цар тахлын дэгдэлт, халдвар авсан хүний тоо өсвөл энэ тоо ч дагаад өсөх магадлалтай бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын олон асуудал гарч байгааг Хүүхдийг Ивээх Сан-гаас онцоллоо.

Иймээс Хүүхдийг Ивээх Сан гэр бүл, хүүхдэд үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор иргэд олон нийт эцэг эх, асран хамгаалагчдад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, стрессээ зөв тайлах, хүүхэдтэйгээ эерэг аргаар харилцах, тусгаарлагдсан хүүхэд болон тусгаарлагдсан иргэний гэр бүлд зориулсан анхан шатны сэтгэл зүйн зөвлөмж, мөн хөл хорионы үеэр хүүхэд хамгааллын болон хүүхдийн хөгжлийг дэмжих хүүхдэд ээлтэй мэдээллүүдийг багцлан бэлтгэжээ.

Постер, видео формат бүхий хүүхдэд ээлтэй эдгээр мэдээлэл нь гэр бүл, хүүхдэд үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд бэлтгэснээрээ онцлог юм.

Зөвлөгөөний дэлгэрэнгүйг энд дарж үзэх ба savethechildren.mn сайтад зочлон мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: Хүүхдийг Ивээх Сан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж