Төмөр замын 15 мянга гаруй ажилтан шинжилгээнд хамрагджээ | News.MN

Төмөр замын 15 мянга гаруй ажилтан шинжилгээнд хамрагджээ

Төмөр замын 15 мянга гаруй ажилтан шинжилгээнд хамрагджээ

Төмөр замын 15 мянга гаруй ажилтан шинжилгээнд  хамрагджээ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт /ХНН/  Covid-19  халдвар тархсан учраас  тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өчигдөр /2020.12.07/ цахимаар болжээ. 

“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.928 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 28 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 1564 ажлын байр, 58.555 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 52 ажлын байр, 6468 м2 талбай, зөөврийн 182 зүтгүүр, ачааны 894 зүтгүүр, сэлгээний 181 зүтгүүр, гэрээт байгууллагаар 184 галт тэрэг, 9285  вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж. Тээвэрлэлтийн тусгай горим шаардлагатай ачаанаас бусад ачаа барааг Эрээн өртөөнд вагонд шилжүүлэн ачиж тээвэрлэх чиглэлээр урд хөршийн төмөр замын байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж тохиролцоонд хүрчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж