Япон, Франц, АНУ 2021 оны тавдугаар сард хуурай газар болон далайд анх удаа хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болжээ. Энэ нь хүчирхэгжсээр буй Хятадын армийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг юм хэмээн Японы Санкей сонинд мэдээлжээ.
Сургуулилалт Японы хүн суурьшаагүй алслагдсан арлуудын нэг дээр болох аж. Цэргийн сургуулилалт байгалийн гамшигийн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарал хандуулах бөгөөд зарим хэсэгтээ бусад орны халдлагаас хамгаалах бэлтгэл хийнэ хэмээн Санкей сонинд эх сурвалжаа нууцлан бичжээ.
Эл мэдээллийн талаар Японы батлан хамгаалах яам хараахан тайлбар өгөөгүй байгаа юм. БНХАУ нь Зүүн Хятадын тэнгис дэх Японы мэдлийн арлуудыг эзэмшилдээ авахаар маргалдаж байгаа бөгөөд тэрхүү тэмцэлд дээрх цэргийн сургуулилалт том нэмэр болох учиртай аж.
Францын тэнгисийн цэргийн хүчний штабын дарга, адмирал Пьер Вандье энэ талаар “Бид энэ бүс нутаг дахь оролцоогоо бататгаж, Япон, Франц хоёр орны хамтын ажиллагааны хүчийг бусдад харуулмаар байна. Ялангуяа, Хятадад харуулах хэрэгтэй. энэ бол тэдэнд харуулах олон талт түншлэл, эрх чөлөөний тухай үлгэр жишээ юм” хэмээн ярьжээ.
Хэдийгээр Хятад улс бүс нутаг дахь үйл ажиллагааны зорилгоо “энх тайвны” хэмээн тодорхойлж байгаа ч сүүлийн үед маргаантай арлуудын ойролцоо цэргийн үйл ажиллагаа хийх нь улам нэмэгджээ. Үүнд япончууд ихээр санаа зовж байгаа юм. Маргаантай арлуудыг япончууд Сенкакү арлууд хэмээн нэрлэдэг бол Бээжин Дайою хэмээн ярьдаг аж.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2020-12-08 146.115.161.230
Франц бол бүр илүүшт
Зочин 2020-12-08 192.82.67.173
Нэгэнт агуу цаг нь эхэлчихсэн эзэнт гүрнийг гэнэт зогсоож байсан түүх манай гаригын түүхэнд байдаг юм бол уу?
123456 2020-12-08 49.0.212.165
Зөв. Орос Xятад Иран эд нар нийлж цэргийн сургууль их хийх болсон.
Ovgon 2020-12-08 64.119.16.117
Aguu amerik baihgui bol ene delhii yanam be
Зочин 2020-12-08 202.126.90.66
Бага орнуудын а******н америк байхгүй бол хүж дэлхий амар тайван, хүн ард жаргалтай байхсан
Зочин 2020-12-08 139.5.218.25
Manai 2 hursh maani delhiin deg jurmiig sahidaggvi, busad uls gvrentei dandaa zurchilduj baidag zovlontoi ch uls yumaadaa!
Зочин 2020-12-08 202.126.90.66
Хятад ч оросод ч Чингисийн млнгол цус бий. Дэлхийн дэг журмын хувьд 1999 онд АНУ нато НҮБ-ийн эсрэгүүцлийг тоохгүй Югославыг бөмбөгдснөөр дууссан. Бусдын дор хэвтэх дуртай яшка сэтгэлгээнээсээ сал