Япон, Франц, АНУ анхны хамтарсан цэргийн сургуулилалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Япон, Франц, АНУ анхны хамтарсан цэргийн сургуулилалтаа хийнэ

Япон, Франц, АНУ анхны хамтарсан цэргийн сургуулилалтаа хийнэ

Япон, Франц, АНУ 2021 оны тавдугаар сард хуурай газар болон далайд анх удаа хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болжээ. Энэ нь хүчирхэгжсээр буй Хятадын армийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг юм хэмээн Японы Санкей сонинд мэдээлжээ.

Сургуулилалт Японы хүн суурьшаагүй алслагдсан арлуудын нэг дээр болох аж. Цэргийн сургуулилалт байгалийн гамшигийн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарал хандуулах бөгөөд зарим хэсэгтээ бусад орны халдлагаас хамгаалах бэлтгэл хийнэ хэмээн Санкей сонинд эх сурвалжаа нууцлан бичжээ.

Эл мэдээллийн талаар Японы батлан хамгаалах яам хараахан тайлбар өгөөгүй байгаа юм. БНХАУ нь Зүүн Хятадын тэнгис дэх Японы мэдлийн арлуудыг эзэмшилдээ авахаар маргалдаж байгаа бөгөөд тэрхүү тэмцэлд дээрх цэргийн сургуулилалт том нэмэр болох учиртай аж.

Францын тэнгисийн цэргийн хүчний штабын дарга, адмирал Пьер Вандье энэ талаар “Бид энэ бүс нутаг дахь оролцоогоо бататгаж, Япон, Франц хоёр орны хамтын ажиллагааны хүчийг бусдад харуулмаар байна. Ялангуяа, Хятадад харуулах хэрэгтэй. энэ бол тэдэнд харуулах олон талт түншлэл, эрх чөлөөний тухай үлгэр жишээ юм” хэмээн ярьжээ.

Хэдийгээр Хятад улс бүс нутаг дахь үйл ажиллагааны зорилгоо “энх тайвны” хэмээн тодорхойлж байгаа ч сүүлийн үед маргаантай арлуудын ойролцоо цэргийн үйл ажиллагаа хийх нь улам нэмэгджээ. Үүнд япончууд ихээр санаа зовж байгаа юм. Маргаантай арлуудыг япончууд Сенкакү арлууд хэмээн нэрлэдэг бол Бээжин Дайою хэмээн ярьдаг аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж