Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэрт 12-оос илүү хүн зорчихгүй байхыг мөрдлөг болгож буй. Энэ нь автобусанд хэрэгждэггүй зөрчил дутагдал гарсаар байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт шалгалтаар 52 автобус хүн хоорондын зай бариагүй, долоон автобус гар ариутгагчгүй байжээ. Мөн 375 автобус шалгагчгүй байсан зэрэг зөрчил өчигдөр /2020.12.07/ илэрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар өмнө нь автобусанд нэг дор олон хүн бөөгнөрсөн, бага насны хүүхэдтэй эцэг эх болон ахмад настнууд зорчсон зөрчил илэрч байв.
Цар тахлын үед автобус нь халдвар тархах эрсдэл өндөр тул иргэд аль болох суудал хоорондын зай барих, бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж буй. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан автобуснуудад 1479 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Амралтын өдрүүдэд автобусаар зорчигчид харьцангуй бага, хүн багатай, зарим нь хоосон зорчжээ. Мөн бүх автобусууд ариутгалын хэрэгслээ байршуулсан байжээ. Өчигдрийн байдлаар 344 автобус хүн хоорондын зай барьсан, 389 нь гар ариутгагч бодис байршуулсан байжээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-08 64.119.16.124
Угаас манайхан зай барих тухай ойлголт байдаггүй. Эрүүл үед ч гэсэн банкны теллерт дугаарлаад зогсож байхад ар шилэн хүзүүнд тулж ирчихээд амьсгалаад байдаг шдээ. Эрчүүд, ялангуяа залуу, дунд насныхан! Одоо ч гэсэн гадаа гудамжинд монгол эрэгтэйчүүд зарим нь маскаа эрүүндээ унжуулчихаад арзайгаад амьсгалаад явж байх юм!!!
уншигч 2020-12-08 202.21.108.173
Энэ жүжгээ болио.
Зочин 2020-12-08 202.9.47.28
Онигоо юм уу
Зочин 2020-12-08 150.129.143.236
Энэ тэнэг шийдвэрээ УОК цжцлах хэрэгтэйУОК авчин тарахыг сэргийлэх биш энэ өвчнөөр хэдхэн албан тушаалтан мөнгө хийж байгаа нь ойлгомжтой байна
Үнэхээр сэргийлж байгаа бол автобус биш хувийн автомашиныг явуулах байлаа Хүрэлсүх хүрэлбаатар содбаатар цагдаагийн тарган хурандаа нар л мөнгө хийж байгаагаас өөр юм алгөө
zochin 2020-12-08 58.109.221.157
Shaardlaga toodoggui zuruud gajuu humuus ih dee