Энэтхэгийн баруун бүсийн Ражастан мужид нэгэн хос цар тахалд бууж өгөлгүй гэрлэх ёслолоо хийжээ. Тус мужийн Баран хотын тусгаарлах байрны гадна covid-19-ийн халдвартай сүйт бүсгүй битүү хамгаалалтын хувцастай гэрлэсэн байна. Гэрлэх ёслолын дараа эхнэр, нөхрийг хоёуланг нь тусгаарлах байранд оруулжээ.
Баран хотын эрүүлийг хамгаалах газрын албаны хүн Ражендра Мена “Бид энэ хосын гэр бүлийнхэнтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрлэх ёслолыг цомхон зохион байгуулахаар шийдсэн” хэмээн ярьжээ. Учир нь залуу хос хуримаа хийхээр төлөвлөсөн өдрийнх нь өмнөхөн сүйт бүсгүйн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагдсан байна. Залуусын хуриманд нэг гэрч, нэг санваартан мөн хамгаалалтын хувцастай оролцжээ.
Энэтхэг улсад Covid-19-ийн халдвар авсан хүний тоо 9,6 саяд хүрч, халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ