Сарны дагуулыг “сарсар” гэж нэрлэх санал дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Сарны дагуулыг “сарсар” гэж нэрлэх санал дэвшүүлэв

Сарны дагуулыг “сарсар” гэж нэрлэх санал дэвшүүлэв

Сарны дагуулыг юу гэж нэрлэвэл хамгийн тохиромжтой вэ? Хүмүүс төрөл бүрийн  хачирхалтай санал дэвшүүлжээ.

Калифорнийн их сургууль болон Францын Бордо их сургуулийн эрдэмтэд дэлхийн мөнхийн дагуул болох сар өөрөө бас нэг жижиг дагуултай байж магадгүй хэмээн тогтоожээ. Тэрхүү сарны дагуулыг хэрхэн нэрлэх талаар эрдэмтэд олон янзын санал дэвшүүлж байгаа аж. Жишээлбэл, “дэд сар”, “дэд дагуул” гэх мэт нэрүүд байгаа ч “сарсар” хэмээх нэр хамгийн их анхаарал татаж байгаа гэнэ.

Одоохондоо сар өөрийн гэсэн жижиг дагуултай гэдэг нь бүрэн батлагдаагүй, онол хэвээрээ байгаа юм. Мөн одоохондоо хэн ч сарсарыг хараагүй боловч эрдэмтэд Санчир, Бархасбадь гаригуудын дагуултай адилаар сар ч гэсэн жижиг дагуултай байх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Гэхдээ саранд өөрийн гэсэн дагуул байлаа гэхэд түүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хэд хэдэн шалгуур тавих ёстой гэнэ. Жишээлбэл, тэрхүү жижиг дагуул хэтэрхий жижиг, эсвэл сартай хэтэрхий ойрхон байвал дагуул гэхээсээ илүү саранд татагдсаар унах, эсвэл тойрог замаасаа алдагдах эрсдэлтэй юм.

Ийнхүү саранд үнэхээр дагуул байдаг эсэх нь батлагдаагүй тул сарны дагуулыг "сарсар" хэмээн нэрлэнэ хэмээн албан ёсоор шийдээгүй байгаа юм. Гэхдээ л цахим орчинд хүмүүс тус нэрийг хамгийн ихээр сонирхож, хэдийн яриандаа ашиглаад эхэлсэн байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж