Хамгийн өндөр цалинтай сүлжээ дэлгүүрүүдийн судалгаа

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр цалинтай сүлжээ дэлгүүрүүдийн судалгаа

COVID-19 цар тахлын улмаас эдийн засгийн хямрал үүсээд зогсохгүй аж ахуй нэгж, албан газрууд үйл ажиллагаагаа зогсоож ард иргэд ажилгүй болж байна. Энэ нөхцөл байдалд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, ард иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа салбаруудын нэг бол жижиглэн худалдааны салбар юм.

Та бүхэнд Монгол Улсын хамгийн өндөр цалинтай сүлжээ дэлгүүрүүдийн касс, худалдагчийн нэг цагийн дундаж цалинг танилцуулъя.

МИНИЙ #ХЭМНЭЛТТЭЙ

Монголын ууган сүлжээ болох МИНИЙ СҮЛЖЭЭ нь 2020 оноос эхлэн Дискаунтер буюу хэмнэлттэй форматын дэлгүүрийг Монгол улсад нэвтрүүлж эрчимтэй тэлэлтийн бодлого баримтлан ажиллаж байна. Дискаунтер формат нь ажилчдаас дэлгүүрийн өдөр тутмын ажлуудыг хурдан хугацаанд өндөр бүтээмжтэй гүйцэтгэх, хөрвөх чадвартай байхыг шаарддаг. Энэхүү шалгуурыг давсан тохиолдолд зах зээл дээрх өрсөлдөхүйц өндөр цалин, сар бүрийн урамшуулал, илүү цагийн цалин авах боломжтой юм. Түүнчлэн оюутан залуус, гэртээ хүүхдээ харж буй ээж нар, давхар ажил хийдэг хүмүүс ч уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой.

CU

Солонгос улсын албан ёсны франчайз конвенинс дэлгүүр бол яахын аргагүй “CU” юм. CU брэнд нь 2018 оны 08-р сараас хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод 70 гаруй салбар дэлгүүрүүдийг нээж 24/7 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Олон улсын өнгө төрх бүхий шинэ төрлийн үйл ажиллагааг амжилттай нэвтрүүлж буй энэхүү сүлжээ нь залуучуудаас боловсон хүчнээ бэлтгэн найрсаг, эрч хүчтэй, бүтээлч хамт олноор багаа бүрдүүлж байна. CU-д ажиллаж буй залуус шинэ төрлийн үйлчилгээний соёл сууж байгаа нь давхар давуу талтай юм.

CIRKLE K

Анхны америк стандартын хот дог, фростер ундаа, сайн чанарын халуун кофе, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээг бидэнд таниулсан дэлгүүр бол “CIRKLE K” юм. Cirkle K брэнд нь хойд Америкаас үүсэлтэй олон улсын конвениенс сүлжээ дэлгүүр бөгөөд анхны дэлгүүрээ 2018.04.06-нд Улаанбаатар хотод нээж, Монгол Улсад конвенинс дэлгүүрийн түүхийг эхлүүлсэн билээ. Энэхүү сүлжээ нь шинэ ажилтны сургалтыг долоо хоног бүр өөрсдийн төв оффистоо зохион байгуулаад зогсохгүй хувь хүний ур чадварууд дээр маш их анхаардаг аж. Уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой энэхүү дэлгүүр нь оюутан залууст тохиромжтой юм.

ОРГИЛ

Улаанбаатар хотын дөрвөн зүгт байршиж буй дэлгүүр бол “ОРГИЛ” худалдааны төв юм.  Оргил худалдааны төв нь 1998 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хямд үнийн бодлого, чанартай импортын бараа бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдэд хоногшсон байдаг. Оргилын ажилчид 09-22 цагийн хооронд ажилладаг ба 7 хоног ажиллаж, 7 хоног амардаг ээлжийн хуваарьтай. Энэ нь давхар ижил төрлийн ажил хийдэг хүмүүст нэн тохиромжтой юм. Мөн саяхан 09-16 цагийн хооронд ажиллах Цалинтай ээж, 16-22 цаг хүртэл ажилладаг Цалинтай оюутан хөтөлбөрүүдийг зарласан байна.

НОМИН ХОЛДИНГ

Худалдааны салбарын хамгийн том тоглогч  бол  “НОМИН ХОЛДИНГ” компани юм. 28 жилийн арвин туршлагатай, жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт нийт 50 гаруй салбартай Монголын хамгийн том сүлжээ дэлгүүр юм. Ажилтнуудын хувьд албан тушаалын зэрэг, бусад урамшууллын хөтөлбөрүүд хэрэгждэг. Мөн жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож, их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Л.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж