НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой | News.MN

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

COVID-19

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

Дэлхий олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

НҮБ-аас ч цар тахлын үед хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалж байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Мишель Бачелет цар тахлын үед хоригдлуудыг суллах улс орнуудын шийдвэрийг сайшаагаад хамгийн түрүүнд суллагдах ёстой хүмүүс бол “Хангалттай хэмжээний нотлох баримтгүйгээр, эрх баригчдыг шүүмжилсэн, үзэл бодлын зөрүүтэй байдлын улмаас саатуулагдсан, ялангуяа улс төрийн хоригдлууд” юм гэдгийг онцолжээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Эрх чөлөөгөө ямар нэг байдлаар хасуулсан хүмүүсийн эрүүл, аюулгүй байх эрхийг нь тухайн улс орон хангах ёстой” гэж заасан байдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Өмнө нь Чилийн Ерөнхийлөгч байсан Мишель Бачелет “Хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон үед жанжин шугамаа барьсан шийдвэр гаргах нь хүнд байдгийг төрийн тэргүүн байсны хувьд мэднэ. Гэвч бид цар тахлын асуудалд цогцоор хандах хэрэгтэй. Ингэхдээ нийгэм дэх хамгийн эмзэг, өртөмтгий, орхигдсон хүмүүсийг мартаж үл болно. Цар тахлыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорих тогтоох болон бусад ийм төрлийн арга хэмжээг авахдаа хүний эрхийн стандартыг ягштал баримтлах ёстой” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн улс орнуудын хувьд зарим хөнгөн ялтай хоригдлуудыг ялаас бүр мөсөн чөлөөлөх, улс төрийн хоригдлууддөө өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Мөн зарим улсууд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах, хүн хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулах /амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагчийн үйлдвэр/ зэргээр шийдэж байна.

ТУРКТ УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДАА СУЛЛААГҮЙ НЬ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Турк улсын эрх баригчид шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сард олон мянган хоригдлыг түр болон бүр мөсөн суллах хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр тус улсын өнцөг булан бүрт байгаа шоронгуудаас 45 мянга орчим хоригдол бүр мөсөн, мөн тооны хоригдол түр хугацаагаар гээд нийт 90 мянга орчим хоригдол суллагдахаар болсон.

Энэ хуулийн төсөлд терроризмийн ялтай хоригдлуудыг /50 мянга орчим/ хамруулаагүйг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилсэн. Учир нь ийм ялтай хоригдлуудын ихэнх нь 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улстөрчид, сэтгүүлчид байгаа юм. Төрийн эргэлтийн дараа нийт хоригдлын тоо 300 мянга хүрч байв.

АНУ-Д ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТОО ЭРС БУУРАВ

АНУ-ын шоронгууд гуравдугаар сараас коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлэх үүднээс хоригдлуудаа суллаж эхэлсэн. Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулсны дараа тус улсын өнцөг булан бүрт байрлах шоронгууд хоригдлуудаа суллах шийдвэрийг ар араасаа гаргасан юм. Хоригдлууд болон харгалзагчдын дунд ч халдвар тархаж эхэлсэн нь уг шийдвэрийг гаргахад хүргэсэн билээ.

Тус улс нь түр хугацаанд суллагдсан хоригдлуудыг амны хаалт, хамгаалах хэрэгслийн үйлдвэрт ажиллуулах, covid-19-ийн улмаас нас барагсдын цогцсыг зөөлгөх зэрэг ажилд дайчилж байгаа юм.

АНУ нь дэлхийд нэг хүнд оногдох хоригдлын тоогоор тэргүүлдэг бөгөөд нийтдээ 2.3 сая хүн холбооны болон орон нутгийн шоронгуудад хоригддог. Тус улсад гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд шоронд ял эдэлж буй хүмүүсийн тоо 25 хувиар буурсан байна.

ИРАН ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАЖ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ДАЙЧЛАВ

Иран улсын Засгийн газар гуравдугаар сарын сүүлчээр цар тахлын эрсдэлээс сэргийлэх болон Хаврын баярыг тохиолдуулан 10 мянган хоригдолд өршөөл үзүүлж суллахаар шийдвэрлэсэн. Өршөөлөөр суллагдах хоригдлуудын дунд улс төрийн шалтгаанаар хоригдсон зарим хүмүүс ч багтжээ. Үүнээс өмнө тус улс нь 85 мянган орчим хоридлыг түр хугацаанд суллаж Covid-19 цар тахлын эсрэг тэмцэхэд аюулгүй байдлыг хамгаалах хүчнээр ажиллуулсан юм. Эдгээр хүмүүсийн зарим нь буцаж хоригдох шаардлагагүй болж, эрх чөлөөтэй болсон. Засгийн газраас баталсан өршөөлд улс төрийн хоригдлууд олноороо багтсан ба таваас бага жил хорих ялтай хоригдлууд багтжээ. Тус улсын хувьсгалт гвардын хамгаалагчид ойрын жилүүдэд Америк, Британи, Канад, Австрали, Австри, Франц, Швед, Нидерланд, Ливаны иргэд, давхар иргэншилтэй иргэдийг хэдэн арваар нь баривчлан саатуулсан юм. НҮБ-аас ч тус улсад улс төрийн шалтгаанаар хорих ял эдэлж байгаа хоригдлуудаа суллахыг уриалсаар байсан юм.

ЭНЭТХЭГ 17 МЯНГА ОРЧИМ ХОРИГДЛЫГ СУЛЛАНА

Энэтхэгийн мужуудаас цар тахалд хамгийн ихээр өртсөн Махараштра мужийн Засгийн газар нийт 35 мянган хоригдлоос 17 мянга орчмыг нь суллах шийдвэр гаргасан. Суллагдсан хоригдлуудын дунд хэрэг нь шалгагдаж буй таван мянга орчим хоригдол байгаа бол долоо хүртэлх жилийн ял авсан  таван мянга орчим хоригдол багтаж байна. Үлдсэн хоригдлуудын хувьд долоогоос дээш жилийн ял авсан хоригдлууд багтаж байгаа бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг суллаагүй аж. Энэ мэтчилэн дэлхийн олон улс орнууд хүний эрхийг тэгш хангах, цар тахлын тархалтыг хязгаарлах үүднээс хамгийн эрсдэлтэй бүлэг болох хоригдлуудаа суллах шийдвэрийг гаргасаар байгаа юм.

Эх сурвалж: Conversation.com, un.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ 2020-12-08 202.126.89.82

Манайд улс төрийн хоригдол байхгүй, төрд ажиллаж байхдаа төрөөс хулгай луйвар хийсэн хүмүүс л байгаа

Avatar

Зочин 2020-12-08 66.181.161.55

Харин хөнгөн гэмт хэрэгтэй хүмүүсээ сулалсан нь дээрдээ ийм эрсдэл өндөр байхад хорих ангид халдвар тарвал бүр хэцүү шүү дээ хүний бөөгнөрөл хаана байна хорих ангид байна ШШГБ ажилчидад ямар ч шинжилгээ хийлгүй хорих ангируу нэвтэрч байгаа халдвар тарах маш өндөр эрсдэлтэй газар шүү!!!

Avatar

Зочин 2020-12-08 64.119.25.254

Манай улсад улс төрийн хоригдол бараг байхгүй бизээ.харин хулгайч луйварчин гэвэл нилээд байгаа байх шүү.одоо далим үсэргэж хулгайч, луйваргуудаа суллах яриа өрнөж эхлэх нь дээ.

Avatar

Зочин 2020-12-08 64.119.16.124

Манайд бол эрх мэдэлтэй байгаа нэг нь улс төрийн сөргөлдөгч, хувийнн хонзонтой хэн нэгнийг хүчээр хилс хэрэгт тулган шоронд хийдэг арга бий болоод нэлээд хэдэн жил болж байгаа шүү! Үүний тулд эхлээд ХМХ-ээр суртал ухуулгыг маш хүчтэй хийж, олон нийтэд уг хүнийг аюултай гэмт хэрэгтэн болтол нь ойлгуулсны дараа шүүхэд өгөөд шийтгүүлчихдэг. Шүүх нь хэрэгсэхгүй болгох гэхээр олон нийт хар масс нь эсэргүүцээд хашгираад баййдаг. Жишээ нь: М.Энхсайхан, Бямбасайхан, халзан Ганболд нар бна!!!

Avatar

зочин 2020-12-08 192.82.67.210

Amundaraa chinii ene site chin tegeed Bayar bayartsogt justiin bathuu geed olon hulgaichuudiig sullah dald sanaa uvurtulj bn uu mai shuu

Avatar

Зочин 2020-12-08 202.126.90.72

Манайд хоригдож буй цагаан захтнуудыг улсад болон иргэд аж ахуйн нэгжид учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд Нямбаатарын чипийг зүүгээд бүгдийг гэрийн хорионд шилжүүлэх. Харин хүчиндэгч, хулгайч, хүн алсан, хар тамхины хэрэгтэй хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллаж болохгүй!!!!!

Avatar

Иргэн 2020-12-08 202.126.89.112

Хөөрхий муу Бямбасайханыг бол арай дэндүүлсээн

Avatar

Зочин 2020-12-08 202.21.107.112

б**с ДОЛООХ НЬ ИЙМ АЮУЛТАЙ.. ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ХҮН БЯМБАСАЙХАН… ДААЛГАВАР ӨГСӨН Ч ХУУЛЬ БУС ЮМ ХИЙХГҮЙ БАЙХ ХУУЛЬ БИЙ ШҮҮ..

Avatar

Зочин 2020-12-08 66.181.177.23

ГУЧ ДӨЧӨӨД ОНД ХЭЛМЭГДСЭН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИДТОЙ ӨӨРСДИЙГӨӨ АДИЛХАН БОЛГОЖ ЯРЬЖ БИЧЭЭД МОНГОЛЧУУДЫГ МАЛЛЛААД БАЙНА БАС

Avatar

Зочин 2020-12-08 202.9.40.152

Монголд улс төрийн хоригдол байхгүй. Улсаа худалдсан хэд л байгаа.

Avatar

Зочин 2020-12-08 139.5.216.247

Ккк Илэрхий юм байхад!! Улс төр гэчиж үү!! 21 оны Монгол биш шүү.Улс төрийн хоригдол чинь харин eok Энхбаяр байсан.Одоо идэмхий натриуудаа улс төрийн гэчиж.Ёстой хуцна биз!

Avatar

Зочин 2020-12-08 202.126.90.92

1. 14 хоригдлыг сулла
2. Орон даяараа малчид үхээд мал нь үлд гэж өдөр болгон харааж хэвшицгээ

Avatar

Зочин 2020-12-08 192.82.74.240

Яаралтай сулла

Avatar

Mandah 2020-12-08 202.9.46.18

Uls turiin horigdoliig l sullahiin bizdee.ardiin huuhed bol edleh yostoigoo edlene ain.iim shudraga bus bhaa boliooo.edleh yaltai bol koronotoi ued ch edleh l yostoi.

Avatar

монгол 2020-12-08 203.91.115.42

харин нь монголд яах гэж бна эрх мэдэлгүй новшийн ёрөнхийлэгч ерөнхий сайданцараа эх орончидийг судлаач. Элбэгдоржоо сум суралц юундаа ичдэг бна харин ч ард олон дэмжинэ бх

Avatar

Зочин 2020-12-08 139.5.218.233

Харин ч улам хатаах хэрэгтэй

Avatar

МАЛЧИДАА 2020-12-08 122.201.31.142

МАЛЧИДАА ХЯТАДАД ӨГӨХ ГЭЭД БАЙСАН ХОНИО ОДОО ХОТЫН БИДЭНДЭЭ ӨГӨӨЧ КОРОНОО ГАРСААН ХЭЦҮҮЛ БАЙНА

Avatar

Зочин 2020-12-08 192.82.67.36

Үзэл суртлаасаа болоод хоригдсон хүн монголд байхгүй байдаг юмаа гэж бодход час улаан коммунист байж таараа монголд бол зүгээр л эдийн шуналд хөтлөгдсөн эрхмүүд л шоронд байгаа яаж улс төрийн хоригдол хэх вэ дээ

Avatar

Zochin 2020-12-08 202.126.89.136

harin mongold yaliig ni nemeh heregtei baina. 2 dahin nemeh heregtei

Avatar

Зочин 2020-12-08 122.201.24.48

Manaid ialban tushaaliin erh medlee huvidaa ashiglasan humuus l baigaa.Tuunees uls turiin uzel bodoldoo unench baisnaaraa shorond orson hun baihgui.Ebe nuguu hediigee uls turiin horigdol geed yariad ineed hurgeed baisan.

Avatar

Angli hel surtsgaaa, Mongol mdeelel fake!! 2020-12-08 192.82.71.192

NVB-n official page deer ymar ch iim mdeelel baihgui baina, uuchlaarai henii zahialgaar iim hudal medeelel oruuldag bainaa????? Medeelliin situudad ni hvrtel zasgiin gazar uls tur shigee corruption-d barigdtsn baih gj araichdee.

Avatar

Зочин 2020-12-08 192.82.69.122

👍👏

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.217

Манай улсад улс төрийн хоригдол байхгүй

Avatar

Зочин 2020-12-08 103.10.22.40

Hudal surtal uhuulga!!!

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.15

МОНГОЛООС ГАНЦХАН НОМТОЙБАЯР Л УЛСТӨРИЙН ХОРИГДОЛ БАЙХ. ДАРАНГУЙЛАГЧЫГ ШҮҮМЖИЛСЭН УЛСТӨРЧ ХОРИГДОЛ БОЛДОГ ТУЛ МАН ЧУУД БҮГД ГӨЛӨГ БОЛЖ ГОШНОГО ДОЛООГЧИД БОЛСОН. ДИКТАТОРООС АЙСАН МАН ЧУУД ЗӨВХӨН 00 ДОТРОО ШИВНЭЛДЭН ШЭЭС АЛДАЦГААЖ БНА

Avatar

Зочин 2020-12-08 103.26.195.176

Яг ийм хэлбэрээр ард түмний толгойг угаадаг одоо нөгөө идээч хулгайч баячуудаа суллах төлөвлөгөө эхлэж б.а тэгвэл хоригдолуудаа бүгдийг нь суллааж улс төр гэж ялагварлан ангилаад хэрнггүй угаасаа манай баячуудын хэрэг
ХУЛГАЙН ХЭРЭГ гэмт хэрэг шүү дээ!

Avatar

manX 2020-12-08 202.21.97.242

Sullaacheee humuusiig , tosov hund baihad

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.10

Манайд улс төрийн хоригдол байхгүй хулгайч авилгач луйварчин залиллагч хоригдолууд байгаа

Avatar

Зочин 2020-12-08 66.181.178.48

хүний үнэргүй чам шиг юмнууд юугаа мэдэхэв дээ. та нар шиг адгийн юмнуудад аль болох олон хүн шоронд орох л таашаалтай. гэхдээ хүний зовлон өөрт ирдэг юмаа

Avatar

мөнгө олоорой 2020-12-08 59.153.84.211

https://ref.moneyguru.co/Oyuka0821 линкээр бүртгүүлэн 10$ аваарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж