УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Цар тахлын халдвараас сэргийлэн Бүх нийтийн бэлэн байдлыг нийслэл Улаанбаатар хот болон халдварын голомт бүртгэгдсэн хоёр аймагт арванхоёрдугаар сарын 11 хүртэл сунгахаар болсон билээ. Уг хугацаа энэ Баасан гаригт дуусна. Тиймээс УОК өнөөдөр /2020.12.08/ 17:00 цагт хуралдаж, Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Өнөөдөр УОК хуралдаж, Лхагва гаригт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ЭМЯ-ны зүгээс “Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан талаар мэдээлсэн. Тиймээс хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад  он дуустал сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ гаргаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
10
БурууБуруу
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж