МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ | News.MN

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчтэй тус байгууллагын Үндэсний зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан билээ.

Гэсэн ч Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчийн ярилцлагын хугацааг жич зарлах болно.

Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162  дугаараар хандана уу.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 124.158.71.54

Аль нэг намын түлхээсний хүн хэрэггүй. Өөрсдийн нь дотроос мэдлэг чадвартай сайн уран бүтээлчийг томилж ажиллуул.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.40.70

их хурлаас том толгойтой ҮЗг нь татан буулга. Төрийн байгуулалтын байнгын хороо захирлын сонгон шалгаруулалт зарлах болоогүй гэснийг макийн казиногийн виски 200.000 доллар авсан энхмандах үл тоожээ

Avatar

Зочин 2020-12-08 192.82.76.158

ҮЗ даварсан хулгайч нар байдаг газар байна.

Avatar

мөнгө олоорой 2020-12-08 59.153.84.211

https://ref.moneyguru.co/Oyuka0821 линкээр бүртгүүлэн 10$ аваарай

Avatar

зочин 2020-12-08 192.82.71.212

"Аядуу зөөлөн" захирал тавиарай.

Avatar

Зочин 2020-12-08 5.181.233.54

за яасан хүссэн нь зомби нь жагсаалтад багтсангүй юу…

Avatar

Зочин 2020-12-08 192.82.76.158

Тэгсэн байна. Ахиад 5, 6 сарын хугацаа сунахаар болж байна. 50, 60 хүн болгож хүний тоогоо нэмээд олон даваатай сонгон шалгаруулалт болгочихвол харин сайн байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж