МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчтэй тус байгууллагын Үндэсний зөвлөл 2020 оны арванхоёрдугаар сарын 8, 9-нд уулзалт ярилцлага хийхээр товлоод байсан билээ.

Гэсэн ч Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал сунгаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж ярилцлагад ирэх байсан нийт 17 нэр дэвшигчийн ярилцлагын хугацааг жич зарлах болно.

Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162  дугаараар хандана уу.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж