Завханд шөнийн цагаар хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Завханд шөнийн цагаар хөл хорио тогтоожээ

Завханд шөнийн цагаар хөл хорио тогтоожээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ. Тодруулбал, Завхан аймаг сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. Эрсдэлтэй бүс нутгаас цөөнгүй иргэн тус аймагт ирж байгаа тул Завхан аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргажээ.

Улаанбаатар хотоос гэхэд Завхан аймагт очихоор 5000 орчим бүртгүүлснээс өчигдрийн байдлаар 1800 гаруй нь иржээ.

Мөн Дорнод аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдахыг хориглосон хугацааг энэ сарын 15-ны 08.00 цаг хүртэл сунгасан байна. Аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, ийм шийдвэр гаргажээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж