Аялагчид 100 ам.доллароор нисч хорхойгоо дарж байна | News.MN

Аялагчид 100 ам.доллароор нисч хорхойгоо дарж байна

Аялагчид 100 ам.доллароор нисч хорхойгоо дарж байна

Аялагчид 100 ам.доллароор нисч хорхойгоо дарж байна

Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарснаар хүн төрөлхтөнийг хөл хорьсон билээ. Тэгвэл аялахыг хүсэгчдийн сэтгэлийг амрааж, хорхойг нь дарах нэгэн сонирхолтой үйлчилгээг Оросын Победа агаарын тээврийн компаниас гаргасан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, ашиг олж эхэлжээ. Тус компаниас Москва-Москва чиглэлд нэг цаг 30 минутын нислэгийг гаргасан нь маш амжилттай болсон аж.  Тодруулбал, “Boeing 737-800” нисэх онгоцны бүх 189 суудал нислэг зарлагдсан даруй хоёр минутын дотор зарагдаж дуусчээ. Москва хотын Внуково нисэх буудлаас хөөрч, хоёр цаг орчим агаарт эргэлдээд эргэж буух онгоцны нислэгийн үнэ 7499 рубль буюу ойролцоогоор 100 ам.доллар аж. Ийнхүү эхний нислэгийн тасалбар хоёр минутанд амжилттай зарагдаж дууссанаар тус компани хоёр дахь нислэгээ ирэх арванхоёрдугаар сарын 20-нд үйлдэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн тус нислэгээр алдартай влогчин Алексей Кочемасов зорчиж, үйл явдлыг бичиж авах аж. Тэрбээр зугаацуулах нислэгийн үеэр халдвараар сэргийлэх дүрэм журмыг хэр сахиулахад ихэд анхаарч байгаа гэнэ. Түүнчлэн амны хаалт зүүж үйлчлүүлэх нислэгийн үеэр зорчигчид хэрхэн кофе, ундаа уух, нисэх онгоцонд бууж, суух үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ажиглаж, подкастаараа үзэгчдэд хүргэх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр нислэгийн тасалбарыг жижиг бэлэг дагалдах бөгөөд нислэгийн багийнхантай зургаа авхуулах боломжтой.

Үүнээс өмнө Тайванийн Tigerair агаарын тээврийн компаниас өнгөрсөн есдүгээр сард Чежү арлын дээгүүр нисэх богино хугацааны аяллыг хөл нь загатнасан аялагчдад зориулан хийж байжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2020-12-08 49.0.212.165

Ковид тараах шинэлэг арга байна

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.16

МИАТ маш гоё нислэг зохион байгуулсан шүү

Avatar

HAHAHA 2020-12-08 124.158.68.112

MONGOLD UVS -UB chiglel 20myangaaar nisgej baigaa sh dee

Avatar

Зочин 2020-12-08 66.181.177.23

АМЕРИКТ ЗҮҮН ЭРЭГ БАРУУН ЭРЭГ ХООРОНД 50 $ БОЛЦОН

Avatar

Зочин 2020-12-08 66.181.178.14

Өвчин тараах бас нэг "оновчтой ашигтай" арга. Бодвол халдвар аьвсан хүмүүс л голдуу нисч байгаа байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж