ОХУ-ын Чеченийн гэрэл зурагчин Амина Арсакова өмнө нь хэний ч харж байгаагүй ховор үзэсгэлэнтэй охины гэрэл зургийг дарсан нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр анх 11 настай Амина Эпедиева охины зургийг худалдааны төвд харжээ. Амина Арсакова охины ер бусын ховор дүр төрх, гоо үзэсгэлэнг хараад зог туссан байна. Амина Эпедиева охин альбинизм болон гетерохроми гэх хоёр ховор онцгой шинжийг өөртөө агуулжээ. Түүн шиг ийм хүн одоогоор дэлхийд өөр байхгүй.
Нүүр царай нь цав цагаан, арьс, үсэн дээр ер бусын өнгө тогтож нүдний бүрхүүлд цайвар цахилдаг унасан, улцан хүнийг та харж байсан уу…Үүнийг шинжлэх ухааны хэлээр альбинизм гэдэг. Энэ бол латин хэлний “albus” буюу “цагаан” гэдэг үгнээс гаралтай. Ийм эмгэгтэй төрсөн хүмүүсийг альбино гэж нэрлэдэг. Европ, Хойд Америкт 20 мянган хүн тутамд нэг альбино хүн төрөх магадлалтай маш ховор үзэгдэл. Арьс, үс, нүдний өнгийг бүрдүүлэгч меланин гэх будагч бодис хүний биед дутагдсанаас эсвэл бүр байхгүй байснаас альбино хүн төрдөг аж. Мөн гетерохроми буюу нүдний өнгө нь хоёр өөр төрөх магадлал мянгад зургаа тохиолдох мөн л генетикийн ховор үзэгдэл. Амина Эпедиева ийм ховор хоёр төрхийг өөртөө шингээн төрсөн учраас хэний ч анхаарлыг татдаг аж. Цав цагаан царай, цагаан үстэй түүний нэг нүд нь цэнхэр бол нөгөө нь бор өнгөтэй.
Гэрэл зурагчин Амина Арсакова дэлгүүрт охины зургийг харснаасаа хойш түүнийг олох гэж удаан хайжээ. Улмаар тэрбээр Амина Эпедиевагийн ээжтэй холбогдон охинынх нь зургийг дарах хүсэлтээ илрэхийлсэн байна. Түүний ажигласнаар Амина охин маш тайван зан чанартай бөгөөд фото модель болох авъяастай хэмээн магтжээ. Харамсалтай нь гэрэл зурагчин Амина Арсакова охины зургийг авч байхдаа түүний биеийн байдлын талаар ярилцах боломж гараагүй аж.
Зарим альбино хүмүүсийн биед меланины хэмжээ өсвөр наснаас нь эхлэн эрчимжиж эхэлснээр арьс, үсний өнгө нь өөрчлөгдөх тохиолдол байдаг бол зарим нь бүх насаараа цав цагаан төрхөөрөө амьдардаг аж. Ийм хүмүүст хурдан хөдөлгөөнтэй зүйлсийг харах чадвар муу байдаг бөгөөд үүнээсээ болоод толгойгоо сэгсрэх, дохих зэрэг эмгэг ажиглагддаг байна. Түүнчлэн ойрын эсвэл холын хараа муутай байх нь элбэг бөгөөд гэрэлд маш мэдрэг байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: THE HEARTY SOUL
zochin 2020-12-08 49.0.212.165
Ёстой муухай байна, тэр нүд нь өөр өөр өнгөтэй, наадах чинь генийн гажуудал байна, гаж донтны хувьд л үзэсгэлэн гоо байгаа байх
Зочин 2020-12-08 202.21.107.94
Жаконда шиг охин байна.
зочин 2020-12-08 139.5.216.183
би бас яг ингэж бодож байлаа
зочин 2020-12-08 139.5.216.183
жаконда гэж
Irgen 2020-12-08 192.82.68.20
Mash goe ohin
Bbb 2020-12-08 202.9.40.90
Wooow so beatuful
zochin 2020-12-08 49.0.171.112
юун гоо үзэсгэлэн, өвчтэй юм биш үү хөөрхий?
Bavaa 2020-12-08 66.181.161.109
1 bavhad yah v dee
Зочин 2020-12-08 64.119.16.37
Насанд хүрээгүй хүүхэд бишүү?
Зочин 2020-12-08 66.181.178.14
Энэ бол альбино гэдэг өвчин. Ийм өвчтэй амьтны нүд нь час улаан байдаг. Халтар хар хүмүүст бол "ховор гоо үзэсгэлэн" байх л даа.