Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Ховор гоо үзэсгэлэн

Ховор гоо үзэсгэлэн

ОХУ-ын Чеченийн гэрэл зурагчин Амина Арсакова өмнө нь хэний ч харж байгаагүй ховор үзэсгэлэнтэй охины гэрэл зургийг дарсан нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр анх 11 настай Амина Эпедиева охины зургийг худалдааны төвд харжээ. Амина Арсакова охины ер бусын ховор дүр төрх, гоо үзэсгэлэнг хараад зог туссан байна. Амина Эпедиева охин альбинизм болон гетерохроми гэх хоёр ховор онцгой шинжийг өөртөө агуулжээ. Түүн шиг ийм хүн одоогоор дэлхийд өөр байхгүй.

Нүүр царай нь цав цагаан, арьс, үсэн дээр ер бусын өнгө тогтож нүдний бүрхүүлд цайвар цахилдаг унасан, улцан хүнийг та харж байсан уу…Үүнийг шинжлэх ухааны хэлээр альбинизм гэдэг. Энэ бол латин хэлний “albus” буюу “цагаан” гэдэг үгнээс гаралтай. Ийм эмгэгтэй төрсөн хүмүүсийг альбино  гэж нэрлэдэг. Европ, Хойд Америкт 20 мянган хүн тутамд нэг альбино хүн төрөх магадлалтай маш ховор үзэгдэл. Арьс, үс, нүдний өнгийг бүрдүүлэгч меланин гэх будагч бодис хүний биед дутагдсанаас эсвэл бүр байхгүй байснаас альбино хүн төрдөг аж. Мөн гетерохроми буюу нүдний өнгө нь хоёр өөр төрөх магадлал мянгад  зургаа тохиолдох мөн л генетикийн ховор үзэгдэл. Амина Эпедиева ийм ховор хоёр төрхийг өөртөө шингээн төрсөн учраас хэний ч анхаарлыг татдаг аж. Цав цагаан царай, цагаан үстэй түүний нэг нүд нь цэнхэр бол нөгөө нь бор өнгөтэй.

Гэрэл зурагчин Амина Арсакова дэлгүүрт охины зургийг харснаасаа хойш түүнийг олох гэж удаан хайжээ. Улмаар тэрбээр Амина Эпедиевагийн ээжтэй холбогдон охинынх нь зургийг дарах хүсэлтээ илрэхийлсэн байна. Түүний ажигласнаар Амина охин маш тайван зан чанартай бөгөөд фото модель болох авъяастай хэмээн магтжээ. Харамсалтай нь гэрэл зурагчин Амина Арсакова охины зургийг авч байхдаа түүний биеийн байдлын талаар ярилцах боломж гараагүй аж.

Зарим альбино хүмүүсийн биед меланины хэмжээ өсвөр наснаас нь эхлэн эрчимжиж эхэлснээр арьс, үсний өнгө нь өөрчлөгдөх тохиолдол байдаг бол зарим нь бүх насаараа цав цагаан төрхөөрөө амьдардаг аж. Ийм хүмүүст хурдан хөдөлгөөнтэй зүйлсийг харах чадвар муу байдаг бөгөөд үүнээсээ болоод толгойгоо сэгсрэх, дохих зэрэг эмгэг ажиглагддаг байна. Түүнчлэн ойрын эсвэл холын хараа муутай байх нь элбэг бөгөөд  гэрэлд маш мэдрэг байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: THE HEARTY SOUL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж