Ид шидийн вагон 200 гаруй нохой, муурыг эзэнтэй болгожээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Ид шидийн вагон 200 гаруй нохой, муурыг эзэнтэй болгожээ

Ид шидийн вагон 200 гаруй нохой, муурыг эзэнтэй болгожээ

Москва хотын метро гудамжинд тэнүүчилж байсан эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох "Хвосты и лапки" /”Сүүл ба савар”/ арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Нэг сарын хугацаанд 200 гаруй нохой, муур эзэнтэй болсон хэмээн Москва хотын Тээврийн газар мэдээллээ.

"Нэг сарын өмнөөс буюу арваннэгдүгээр сарын эхээр онлайн платформаар дамжуулан “Хвосты и лапки” аяны хүрээнд “Ид шидийн вагон”-ыг аялуулж эхэлсэн. Метроны цувааны вагонуудад эзэн хайж байгаа нохой, муурны зургийг QR кодын хамт байрлуулсан. Нэг сарын хугацаанд 200 гаруй нохой, муур эзэнтэй болж, дулаан гэрт очсон” хэмээн Тээврийн газар telegram сүлжээн дэх хаягтаа бичжээ.

Эзэнтэй болсон амьтдын зургийн дор “Тэр гэртээ харьсан” гэсэн тэмдэглэгээг нааж байгаа ажээ. Ид шидийн вагон Москвагийн метроны цэнхэр шугаманд зургаан сарын хугацаанд аялах юм.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж